December 31, 2007

Сайн байна уу 2008 он!

Сайн байна уу? Эрхэмсэг 2008 ОН чи!
Сар жил улиран өнгөрч л хорвоогийн шаргал эрээ бараан өдрүүд ээлжлэн солигдсоор нэгэн жил шувтарч 2008 он хэмээх нэгэн шинэ он таныг угтан авлаа.
Өнгөрч буй 2007 онд хийсэн бүтээсэн зүйлс, алдаа их, оноо бага жил ямар ч хурдан өнгөрөв өө . Боксын ДАШТ-ий Мөнгөн Медальт Бадар-Ууганы хэлсэн шиг олимпод үзүүлээд өгнө өө гэдэг урмын үгтэй адилханаар 2008 онд би алаад өгнө өө.
Он солигдох торгон агшинд гэр бүлээрээ ширээ тойрон сууцгааж Оргилуун дарсаа буудуулах тэрхэн агшинд Оргилуун дарсны тэр оргилсон их хүч, буцлах миний сэтгэл 2 нэгэн цэгт шүргэлцэж цаашид паралелаар үргэлжлэн 2008 онд ихийг хийж бүтээх эрч хүчийг авав.
Гадаа салют буудаж өнгөрсөн оны алдаа, оноо дурсамж гээд бүгдийг мартаж 2008 ондоо шинээр эхлэх эрч хүчийг олж авлаа. Гараа нэг зангидаж шүдээ нэг зууж, дотроо нэг халаалаа! Ер нь дурсамжаараа амьдрах нь утгагүй зүйл гэж Анар гэж охин хэлж билээ надад. Одоогоос 5 жилийн өмнө шүү дээ.
Аавын хэлсэн урмын үгс, ээжийн хэлсэн халуухан үгнүүд... Хайрт ээж аав 2 минь хүү нь бүгдийг хийнэ. Бүгдийг бүтээнэ. Би чадна. Амлъя!

2008 он бол сонгуулийн жил би сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ хувийн өөрийгөө ялан дийлэх тэрхүү чухал сонгуульд би нэр дэвшиж байна. Миний сонгууль нэг л тойрогтой, нэг л нэр дэвшигчтэй. Олон сонгогчтой. Ялалт эсвэл Үхэл ...
Он гарах торгон агшинд мөрийн хөтөлбөрөө ч яаравчлан баталлаа.
Сонгогч олон минь би 2008 онд мэдлэг боловсролоор тархиа цэнэглэж, өмнө алдсан алдаагаа давтахгүй, шинэ эрч хүчтэйгээр ажиллах болно.
Сонгогчид минь миний мөрийн хөтөлбөртэй танилц
1. Мэдлэг боловсрол гэдэг юунаас чухал тул тархиа эрдэм мэдлэгээр, сэтгэлээ эерэг энергээр, биеэ эрүүл мэндээр чимэх болно.
2. Сар бүрийн орлого зарлагыг маш сайн тооцож, элдэв янзын илүү зардалгүйгээр цаашид бүрэн хөгжих санхүүгийн нөөцтэй болохын тулд хуримтлал бий болгох.
3. Энэ Хорвоо дээр эр эм гэдэг 2 бодгаль хамтдаа байж оршин тогтнодог тул яаравчлан нэг сайн найз охинтой болох
4. Дадлага туршлага гэдэг юунаас ч чухал байдаг төрөл бүрийн шинэ сонин содон зүйлсийг туршиж, судалж олон төрлийн шинэ санаачлагыг гаргах
5. Сайн зүйлс ихээр хийх!
6. Удаан дуншиж хүлээгдэж буй TM төслийг эхлүүлэх. Цаашилбал энэхүү төсөл хэрэгжсэнээр олон төрлийн эерэг үзүүлэлтүүд гарна.
7. Адам Смитийн Сонгодог эдийн засгийн онолын зарчимаар өөрийгөө тордоно.

/ Classical economics: 1776 онд Шотландын Философич Адам Смит "Wealth of Nations" буюу "Ард түмний баялаг" нэртэй бүтээлээ хэвлүүлсэнээр Сонгодог эдийн засгийн онолыг үндэслэсэн. Тэрээр уг бүтээлдээ хүн бүрийн өөрийн сайн сайхны төлөөх эрмэлзлэл нь нийгмийг сайн сайхан болгоно үүнийг төр зохицуулах шаардлагагүй, зах зээл чөлөөт, далд гарын механизмаар зохицуулагдана гэж үзсэн бөгөөд, Энэ нь анхандаа улс төрийн эдийн засаг гэж нэрлэгдэж байгаад хожим сонгодог эдийн засаг гэгдэх болжээ. Түүний санааг гутрангуй үзэлт Рикардо, Мальтус нар үргэлжлүүлсэн билээ./

2008 оны сонгуульд намайг дэмжээрэй. Хэрэв та бүхэн намайг дэмжвэл би та бүхний итгэлийг алдахгүй ажиллаж, сурч боловсорч өөрийгөө хөгжүүлэх болно оо.
та бүхний итгэлийг алдахгүй.

та бүхнийг хүндэтгэн ёсолсон Сарантэнгэр.

December 27, 2007

Программ хангамжийн ирээдүй ... Дүр төрх шинжлэхүй

















Энэ Билл гээч нөхөр бидний амьдралийг үнэндээ сүүлийн 20 жилд орвонгоор нь өөрчилөө. Бид өнөөдөр хэрвээ Билл байхгүй байсан бол бидний амьдрал ийм амар хялбар байхгүй байсан биз. Энэхүү замыг нээсэн Билл ахдаа өнгөрсөн ч гэсэн 52 насных нь ойн баярыг дахин дахин хүргье. Ганцхан олдох амьдралдаа утга төгс амьдарч буй хийсэн зүйлтэй хүн бол яах аргагүй Билл мөн. Хэрэв Биллийг цэргийн жанжинтай зүйрлэвэл тэр дэлхийн хэмжээгүй эрхт хаан мөн.
Тийм ээ Билл Гейтс үнэхээр агуу хүн шүү. 1985 оноос хойш Билл дэлхийд дангаараа ноёлж буй.

Бусад төрлийн үйлдлийн систем үнэндээ Майкрософтоос гаргасан Виндовс үйлдлийнсистемүүдээс тархацийн хувьд бага, тэгээд ч хүн бүр хэрэглэх боломж байдаггүйгээрээ дутмаг. Нийтдээ 900 орчим үйлдлийн системийн тархац дэлхий дээр бүртгэгдээд буй.
Компьютер гээч зүйл үнэндээ 2,3 төрлийн зүйлсээс бүтдэг.
1. Hardware
2. Программ хангамж
Бүх нийтийг компьютержүүлье. БҮх нийтийг цахим системд сургъя гэвэл аль болох энгийн хялбараар бүгдийг нь шийдэх хэрэгтэй юм болов уу?
2003 онд OPENMN багаас GPL, GNU лиценз дээр үндэслэсэн Linux ийг Монгол хэл дээр бүрэн хөрвүүлж Soyombo linux ийг анх гаргаж байсан.
Мэдээж бүхий л зорилго чиглэл үзэл санаа, туйлын хүсэл дээр нэгдсэн залуус өөрсдийн хүч хөдөлмөр цаг заваа үрэн байж орчуулсан. Тэрхүү ажлыг төр засаг, хувь хүмүүс, компани албан газрууд дэмжихгүй тэгэсхийгээд л нам жим болов.
Миний бие 2006 онд анх Macromedia Dreamweaver MX 2004 программ хангамжийг Монгол хэл рүү хөрвүүлж байсан.
Хөрвүүлэх болсон шалтгаан бол адил.
Зүгээр л бүх нийтээрээ хэл сурна гэж цаг алдана. Харин хэрэглээний хэдэн программ хангамжийг Монгол хэл рүү хөрвүүлбэл бүх нийтийг цахимжуулах хөтөлбөр бүр л түргэсэх биз.
хөдөөний малчид хүртэл монгол хэлдээрх программ хангамжаа ашиглаад малын бэлчээр дээрээсээ надтай, дэлхийтэй холбогдвол ямар гоё вэ? Энэ гэхдээ мөрөөдөл төдий л. Биелэх боломж бий.
Миний МХ 2004 ийн орчуулга анх гарсанаас хойш бүтэн жил 3 сарын хугацаанд тэрхүү орчуулга пакаж маань 3000 орчим удаа татагдсаныг саяхан ширхэглэн тоолж мэдрэв :D
Opera вэб браузер...
Хамгийн сүүлд Adobe Dreamweaver cs3 ийг бүрэн монголчилж дуусгалаа.
Одоо вэб хийхэд бүр л амархан болсон гэж найдъя.
Эндээс татаж авна уу?
Хэлээ ч суръя, Программаа ч орчуулъя.

Тvлээний тємєр болоод модон ишт сvх

Энд би зєвхєн тvлээний модон болон тємєр иштэй сvхний талаар єгvvлнэ. Сvхийг хэрэв буруу ишлэвэл тvлээ хагалах аргагvйд хvрч хаяхаас єєр аргагvй. Буруу ишлэж ишлэж гайгvйхэн ганц ишлээд, ишлэсэн ганцаараа тvлээгээ хагалж хагалж иргvй эсвэл ишгvй болгосны дараа дахиад нэгийг зєв ишлэх гэтэл нєгєєх нь буруу ишлvvлэхийг хvснэ. Яалтай ч билээ? Сvх хvртэл ийм байхаар. Манайхан чинь бараг 3 саяулаа. 4 жил тутамд нэг л удаа сvхээ ишлэнэ. Ишлэх ишлэхдээ буруу ишлэнэ. Нэг удаагийн сvх ишлэлтийн явцад 400-500 сvх єрсєлдєнє.
Гэхдээ тэдний ихэнх нь буруу ишлvvлчихийг хvснэ. Ядаж байхад ишлэдэг нь ганц юм шvv дээ. Дээрээс нь нэмэгдээд 14 тємєр иштэй буруу ишлvvлчихсэн сvх бас томилох хэрэг гарна. Засгийн газар ч огцоров. Засгийн газар огцрох нь манайхны хувьд нэг их сvртэй асуудал биш болж бид ч тоохоо больж. 2005 оны сvvлээр гаалийн Баатарын хэрэг сєхєгдєєд бvх юм ил гардагийн даваан дээр гай газар доороос гахай модон дотроос гэж Засгийн газар гэнэт огцоров. М.Энхболд Ерєнхий сайд болж засгийн газраа шинээр байгуулав. Бvтэн 20 сарын хугацаанд их ч юм амжуулсан гэцгээнэ билээ.
Саяхан МАХН-ын 25-р Их хурал болж єнгєрлєє. Монголын ууган хамгийн том намын хэлэлцэх асуудал, яригдах сэдвvvд нь мэдээж Монголын нийт ард тvмэнд хамаатай чухал асуудал нь мэдээж. Намын Их хурлаар олон асуудал яригдав. МАХН даргаа солив, МАХН-ын шинэ даргад ирэх оны сонгуулиар олигтойхон сvхнvvд ишлvvл. Заавал олон суудал авч, ямар нэгэн аргаар заавал сонгуульд ял гэж Лvндэн буугдав. За ямартай ч ямар хамаагvй аргаар сонгуульд МАХН ялах юм байна.
Монгол Улс 14 яамтай. Яам бvрт сайд, дэд сайд, дарга нар, нарийн бичиг гээд бvхий л албан тушаалтнууд бий. Дарга бvрт нарийн бичиг, нарийн бичгийн туслах, арай л сайд нарын хєл арчигч гэж тусдаа албан тушаалтан байдаггvй юм шиг байгаа юм. Хэт том бvтэцтэй. Нийт хvн амын хичнээн хувь нь дарга нар, тєрийн албан хаагч юм бvv мэд. Засгийн газар нь татвар тєлєгч бидний хєлсєє дуслуулж, хуруу хумсаа хугалах шахам олсон мєнгєєр амь зуудгийг бvгд мэднэ. Авсан татварийг зєв хуваарилан эрvvл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж гээд бусад тєрлийн vйлчилгээг бидэнд vзvvлдэг. Мэдээж энэ хэцvv нийгэмд зовж олсон хэдэн тєгрєгнийхєє ихэнхийг татварт єгчих хэн л дуртай байв гэж. Энэхvv асуултын хариунд тєр хэрэв татварыг бууруулбал тєрийн vйлчилгээ багасаж vйлчилгээний чанар муудна гэж бидний амыг тагладаг. Засгийн газар vнийн хєєрєгдлийг зохицуулж зам засах, тендер зарлах, эмнэлэг барих, сургууль засварлах бvгдийг зохицуулахыг хичээдэг. Гэхдээ талхны 500, таксины, vнэ 400, тvлшний vнэ 1200, мах 3000 байсаар л. Мэдээж муу сургуульд сурч, шороон замаар явж, тvргэн дуудаж єдєржин хvлээж, талханд 5 цаг оочирлохыг хэн ч хvсэхгvй боловч олсон хэдийнхээ ихэнхийг нь татварт єгєєд байх тийм ч таатай бус. Тєрийн томчуулын хэрэглээ хэрээс хэтрэх болов. Засгийн Газрын хэрэглээг багасгахын тулд дараах 2 алхамын аль нь зєв болох тал дээр єєрсдийн санаа бодлоо уралдуулна уу?
1-р арга. ЦомхотголМонгол Улс одоо 14 яамтай бєгєєд 2000-2004 онд 11 яамтай байх vетэй харьцуулбал яамдын тєсєвт зардал 18.9 хувиар єсч, дотоодын нийт бvтээгдэхvvнд яамдын тєсвийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Зарим яаманд нэг ажлыг 10-13 ажилтан хариуцаж байгаагийн зэрэгцээ зарим яамны нэг албан тушаалтанд ногдох зардал бусад яамныхаас харьцангуй єндєр байна хэмээн Ерєнхий аудитор мэдэгджээ. Монгол Улсад Гадаад хэргийн, Сангийн, Хуульзvй, дотоод хэргийн, Батлан хамгаалах, Байгаль орчны, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гадна Vйлдвэр, худалдаа, хєдєє аж ахуйн яам, Эрvvл мэнд, нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам, Дэд бvтцийн гэсэн есєн яамтай байх боломжтой гэж ноён Я.Жавзмаа vзэж байна. Хэрэв ийм бvтэцтэйгээр ажиллабал жилдээ 1.5 тэрбум тєгрєг хэмнэх боломжтой юм байна. Гэхдээ бага зэрэг туранхай байх нь эрvvл мэндэд туйлын сайн. Одоогоос жил гаруйн ємнє нэг яамаар ортол яамны ажилтнууд єглєєний 11 цаг гэхэд хийх ажилгvй канестартай айраг солилцон ууцгааж, гудамжаар алхах хvvхнvvдийн сайхан муухайг хэлэлцээд л сууж байцгаах юм. Тєрийн ажилтнууд бvгд ийм байвал тєр улс маань яана даа? Цомхон Хvчирхэг удирдлагатай байх нь нэг vнэгvй зардлыг багасгах сайн талтай байж болох юм.
2-р арга. Арга барилын шинэчлэлЭнэхvv шинэчлэл нь ЗГ-ийн vйл ажиллагааны арга барилыг бvтцээр нь єєрчлєх талаар юм. Дараах хэдэн санааг дэвшvvлж байна.
1. Огт хэрэгцээгvй дvрэм, журам батлан гаргаж, тэдгээрийг мєрдєх vvрэг даалгавар єгч тvvнийгээ мєрд хэмээн хуульчилж хэрэгцээгvй цаас vйлдвэрлэхээ болих хэрэгтэй юм болов уу? Тэртэй тэргvй Орчин Vеийн Нvvдэлчдийн уураг тархинд тэрхvv хэрэгтэй хэрэггvй хууль дvрмийг шууд бус утгаар нь хvлээгээд авчих арга зам, тархи толгой бий шvv дээ. Угаасаа манайханд аль болох амар хялбараар амьдрахийг хvсдэг ард тvмэн шvv дээ. Адаглаад л Цаас ховордсон энэ vед дэмий цаас хэвлэн цаас, принтерийн хор vрэх хэрэг байна уу? 2. Тєрєл бvрийн гадаад, дотоод хурал цуглаан уулзалт гээд л бvхий л зvйлд хурган дарга нар баахан цэрэг дагуулаад явдагаа болих хэрэгтэй юм болов уу? Мэдээж улс орныг хамарсан том арга хэмжээнд явалгvй яахав. Хаана л хурал цуглаан болно тэнд манай хурган дарга нар явж харагдана. Зvгээр утас цохиод, факс явуулаад шийдчих асуудал єч тєчнєєн шvv дээ. Юм л болвол онгоц хєлєглєєд баахан бараа бологчтой нисэж харагдах юм. Ядуу орны томчуул онгоц хєлєглєєд жийп унаж томрох баян орны даруухан дарга нарт ямар єрєвдєлтэй харагддаг бол?3. Тєрийн vйлчилгээний зарим нэг субьектуудыг нээлттэй тендер зарлаад тэдэнд єгчихсєн нь дээр юм. Угаасаа монополь эрхийг тvдгэлзvvлж єрсєлдєєнд оруулбал аль ч салбар хєгждєг. Жишээ нь Нийслэлийн Хот тохижилтын газар гэж байна. Ажлаа хийдэг л дээ. Гэхдээ бидний сэтгэлд хvрдэггvй. Vvнийг л гэхэд нээлттэй хийж чадах компанид нь єгчих хэрэгтэй байх. Угаасаа л vйлчилгээний салбарын монополийн тухай ойлголт нь хvч чадалтайдаа бус чанар бас дахин чанар, хямд vнэд орших мэт. Орцны vvдэнд хог овоорч, нvvрэн дээр 00 цаас хийсч ирээд наалдах, траншейны бєглєєнєєс болж траншейнд унадагыг хэзээ болиулах вэ? Тєрийн vйлчилгээний салбарыг нээлттэй болгох л хэрэгтэй юм шиг.
Энэхvv арга нь их хэмжээний цомхотголоос татгалзаж vйл ажиллагааны шинэчлэлд илvv ач холбогдолийг єгєхєд юм болов уу? Ємнє дурдсанчлан турахын тулд бага идэж, их дасгал хийхийн оронд гар хєлийнхєє хурууг тасдана гэдэг нь утгагvй зvйл мэт.
Ирэх Жилийн Сунгаанд єрсєлдєх Тємєр Сvхнvvдэд: 2008 оны Сонгуулиар ишлэгдэх тvлээний тємєр болоод модон иштэй сvхнvvд минь єєрсдийн мєрийн хєтєлбєртєє Засгийн газар, УИХ болон бусад тєрийн vйлчилгээний салбарт шинэчлэл хийх, vр ашиггvй зардлыг багасгах талаар тєсєл боловсруулж орж ирвэл ард хvйтэнд даардаг ард тvмнийхээ сэтгэлд нь оч нэмж, зууханд нь гал болох иртэй, зєв ишлэгдсэн сvх болон харагдаж 76 Лидер ТЄМЄР СVХний тоонд багтах ч юм бил vv? Чадвартай чадалтай, дорвитой юм амлаж ирэх сонгуульд орохгvй бол санал худалдаж авдаг хєг нь єнгєрч нэг л мэдэхэд гудамжинд лааз єшиглєх хэрэг гарч мэдэх юм шvv.
Нийт ард тvмэндээ хандаж хэлэхэд: Удахгvй бид 5 дахь удаагаа 4 жил талхих тvлээний тємєр сvхнvvдээ ишлэж сойх гэж байна. Бидний одоо зєв ишлэсэн сvхнvvд бидний хойч ирээдvй vр хvvхэхд тэдний ирээдvйн сайн сайханд чухал тул сvхээ зєв ишлэцгээе.


PS: Хальт жаахан далийгаадхий.
Хот хөгжүүлэхэд зориулж Улаанбаатар сан гээч зүйлийг байгуулж. Тэнд нь жил бүр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулдаг байсан аж. гэтэл тэр мөнгө нь гэнэт алга болчихож. Бүгдээрээ л орон доогуураа, авдар дотроо халаасандаа үзтэл юу ч алга гэнэ. Тэгээд яах вэ гэж хотын дарга арга сүвэгчилж.

Мөнгө олох мэргэн ухаануудаас нь та бүхэндээ хүргье.

1. Сүхбаатарын талбай дээр коток /Мөсөн гулгуурийн талбай/ ажиллуулах. 1 цаг нь 1000 өдрийн 12 цаг ажиллуулах аваас зөвхөн нэг тэшүүрнээс өдөртөө 12 төгрөг

2. Хотын захиргааны үүдний хананд нээх том рекламны тэлбиз байршуулчихав. Овоо хэдэн төгрөг ороод ирнэ.

Энэ их мөнгөөрөө замаа засна, утаагаа арилгана. экэкэкэкэ

December 24, 2007

Блог хөтлөхүй....

If you're not blogging, you're wasting your life. Энэ үгийг анх 2006 онд уншиж байлаа. Уул нь би гэдэг хүн нэг л их завгүй хүн. Амьхандаа ажил төрөл гээд амжуулчих, дотроо бодчихсон, төлөвлөж явдаг зүйлс нэлээд их. Хүн хар асуувал бас л завгүй. Юун яасан блог бичих. Номондоо бол би блог хөтлөөд 2 жил болчихож. Тэгээд л бараг өдөр бүр гарын 10 сарвуу, хомпүтэрийн 120 товчийг нийлүүлэнхэн сараачиж өдөр бүр бичлэг тэрлэдэг байлаа. Миний бичлэгүүд Дөлгөөнийх шиг наалдацтай, Деппсугийнх нь рээмбэтэй, Гаампийнх шиг уран яруу биш ч дотроо болоод л бичих тусам бичих хурд, агуулах утга санааны цар хүрээ тэлээд л, түүндээ урамшаад л.

Өнгөрсөн зун гэнэт нэг зүйл бодлоо. Блог бичиж цагаа үрэхийн оронд өөр зүйл амжуулъя гэж. Аргагүйлдээ тэр үед блогт хандуулах миний анхаарал хэт их. Бараг л сэтгэгдэл бүрт хариу бичиж, цаг минут бүрт рефреш хийдэг байсан юм чинь. Тэгээд ер нь над шиг амьдралынхаа алтан цагын дэмий үрж буй нөхөр цөөхөн байх. Ийм балай хэнд ч хэрэггүй зүйл бичиж байхийн оронд өөртөө хэрэг болохуйц зүйлийг хийе л гэж бодсийм. Магадгүй 1-т миний бичдэг байсан зүйлс надаас өөр хэнд ч падгүй зүйлс байсан. 2-т бусдад ямар ч үлгэр дуурайлал, чихэнд сонсголонтой, уншихад уянгалаг байсан ч биш. Өч төчнөөн сайн блогчид байхад гээд л...

Гагцхүү блогийн цэнзүүр арга барил, ур чадварийг тогтоогчид нь тэрхүү блогийг уншигчид өөрсдөө байдаг байх. Өнөөдрөөс дахиад блогоо хөтлөхөөр шийдлээ.

Иргэний шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрхийг хором бүрт мэдрүүлж буй Блогийн эрин зуунд захиалгат бус өөрийн бодлоо ний нуугүй хуваалцах, бусадтай санал бодлоо хуваалцах, үүнээс улбаалан өөрийгөө дахин дахин шинээр нээх, өөрийгөө хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулах болно.

Улс орны хөгжлийн гол хөшүүрэг тухайн улсын мэдлэг боловсролтой ард иргэдээс шууд хамааралтай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл Иргэний цэгц боловсрол.
Өнөөдөр би залуу, боловсролгүй, өөрийн гэсэн капиталыг бий болгоогүй тохиолдолд улс төр, озоны цоорол, агаарын бохирдол гээд түмэн асуудлын алийг нь ч шийдвэрлэж чадахгүй.
Сонгуулийн хуулиа өөрчиллөө, Ашигт малтмал газраа ухлаа гээд таны амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй. Надад юм оногдсонгүй гэж гуньсандаа архи ууж, баярласандаа шүлэг бичээд болор цомд оролцоод байх шаардлаггүй.
Таны амьдрал өөрчлөгдөхгүй. Таны амьдралыг өөрчлөх гагцхүү ганц зүйл нь таны боловсрол, та өөрөө!
Оймсоо угаагаад өмсчих, солих оймс, хувь хүний үзэл бодол тэрхүү бүхий л төлөвшлийг өөртөө хуримтлуулсаны дараа системтэйгээр Улс эх орны хөгжилд дорвитой зүйлийг хийж бүтээнэ!

Системтэйгээр би, бид хамтдаа бүгдийг хийнэ ээ!!!
Үүнийг харин ч нэг ам бардам амалчихъя!