March 23, 2008

Найзынхаа гэгээн дурсгалд

Best Friend

Outro:Миний амьдралын хамгийн сайхан
Бага насны минь дурсамжууд найз чамтай минь
Хамт нисэн одож дээ энэ амьдралд
Мөнхийн юм гэж үгүй ээ гэнхдээ чи минь
Бидэнтэй даанч богино хугацааг өнгөрөөж дээ
Чи бол миний Best Friend энэ амьдрал дуустал
Чи миний сэтгэлд үүрдийн найз байх болно
Амлая зөвхөн найздаа
Бурхан надад үнэхээр сайхан нэгэн найзыг бэлэглэсэн
хархан багаасаа л бидний нөхөрлөл эхэлсэн
Тийм ээ бид баясгалантай,баясгалантай хэсэг зуурын амьдралыг өнгөрөөжээ
Миний сэтгэлд хамгийн сайхан дурсамжуудыг мөнхөлжээ
Уучлаарай найз минь миний хэсэг зуурын хугацаа алдсаныг
Чиний төлөө юуг ч хийж чадаагүйг уучлаарай найз минь
Гэхдээ одоо найз нь бичиж сууна чамд зориулж энэхүү дуугаа
Бусад хүмүүстэй хуваалцъя өөрийн сэтгэл юугаа
Хүн болгонд байдагдаа хамгийн дотны найз минь
Миний хамгийн дотны найз бэст фрэд чи л байж
Бид бие биесээ хайж олоогүй ээ
Бүр багаасаа балчир байхаасаа нэгэн байранд тоглож өссөн
Энэ л үеэсээ бүх л зүйлд сэтгэл нийлсэн бүр мөсөн
Өсөн торниод том болоод ч бид ийм л байсан
Энэ л үеийн миний амьдрал үнэхээр гайхам сайхан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Ирээд буцдаг хүний энэ л амьдралд хойшид үлдэх юм нь
Сайхан сайхан дурсамж гэрэл зураг байхийм
Яагаад ч юм бэ мэдсэн юм шиг бид их зургаа татуулж байжээ
Тэр л цагийн сайхан үеээ фото хальсанд үлдээжээ
Тэгэхэд бидний хайзууд үнэхээр олуулаа
Бусдын гайхлыг төрүүлсэн үеийн сайн найзууд бид байлаа олуулаа
Тэр л үеийн чамайг таньдаг мэддэг байсан нөхдүүд
Одоо ч гэсэн найз минь чамайг ярин дурсдаг
сэтгэлээсээ их харамсдаг тийм ээ үнэхээр
Бидний хамгийн шилдэг найз байж
Энэ л үгийг бидний найзууд дундуус хэн нь хэлж байх байсан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Хэзээд зогсолтгүй үргэлжлэх энэхэн цаг хугацаанд
Таарч тохиолдох ямар ч жаргал зовлон нугачаанд
Миний бас бидний зүрх сэтгэлд ямагт хамтдаа
Чиний тухай дурсамж байдаг байх ч болно үүнийг
Амлая анддаа гэхдээ миний найз хэдий богино хугацааг
Бидэнтэй хамт өнгөрөөсөн ч аав ээжийн сайн хүү
Ах эгчийн сайн дүү,дүүгийн ахбидний шилдэг
Найз байж олон олон охид чамд хайлж өөрийн
Хүслээрээ найз чи минь хүн бүхнээс сайхан
Амьдарсан хатуу хөтүүг ч амталсан
Найз чамтайгаа уулзах юм хааяадаа зүүдэндээ
Царай төрх чинь тодхон илхэн байх юм
Чиний санаа бодол дутах юм наддаа хэрэгтэй л байх юм
Өдий л зэрэгтэй болоход найз чи минь
Хамтдаа болохоор үнэхэээр сайхан байсан даа
Гэхдээ санаснаар болдоггүй хорвоо дээр
Чиний үлдсэн нөхөд бид чинь сайн сайхан явах болно
Найз чинийхээ хийж амжаагүйг хийх болно
Олон олон нөхдийнхөө сэтгэлд чи минь үүрд байх болно
Жинхэнэ найз чинийхээ төлөө мөргөе бурхандаа
Мөнхөд чамайгаа дурсая даа энэ л дуундаа





Өнөөдрөөс яг 8 жилийн өмнө Нийслэлийн 6-р дунд сургуулийн босгыг анх алхаж билээ.  Тэр үед би 6-р ангид дөнгөж ороод шүү дээ. хуучин сургуульдаа сургуулийн сурагчдын холбооны дарга, ангийн дарга, салаан дарга гэх мэт сонгуульт ажил олныг хийдэг байв. Ерөнхийдөө л өөрийнхөөрөө, нэг ёсны эмнэг азрага шиг амьдарч байсан юм.
Энэ сургуульд ороод хамт олон ямар байдгийг, найзууд гэж ямар болохыг анх мэдэрсэн юм.
Өөрийгөө гарцаагүй ганц гар, орчлон дээр өөрөөсөө өөр хүнийг хүндэтгэх үзэлгүй хүн явсныг хүмүүжүүлж бусадтай, найзуудтай байхын жаргалыг амсуулсан юм.
70 жилийн түүхтэй тэрхүү сургуульд анх ээж маань хөтөлж аваачаад нэлээд их юм өгч оруулж байсан санагдана. Эхний хичээлээсээ хоцорч очоод Математикийн Бурмаа багшдаа баахан загнуулж байснаа мартдаггүй юм. 
Тэр үед 3-р салааны хамгийн ард нэг шаливхан шар хүү багшийн заах тооны хичээлийг бүгдийг нь урдаас нь түрүүлэн хариулж хэдэн ч А дүн авч байсан юм бүү мэд. Тиймээ тэр миний сайн найз Мийгаа маань байсан юм. 
Түүнтэй танилцсанаас хойш 8 хавар, 8 намар, 8 өвөл, 8 зуныг ардаа үджээ.

Анх математикт дурлуулж, анх найз гэдэг хүнийг ямар хүн болохыг таниулж, найзынхаа төлөө юу хийдгийг, юу хийх ёстойг надад ойлгуулж билээ.
Хамтдаа инээж, хамтдаа ханиаж, хамтдаа зодуулж, хамтдаа баярлаж бүхий л зүйлд хамтдаа байсаан. Тэр минь санхүүгийн хүн болно. Би болохоор Программ хангамжийн нүсэр багтай 
болно гэж  ярьцгаадаг байлаа. Хурдан баяжиж голын эрэг дээр аварга хаустай амьдрана гэж 
мөрөөдөцгөөдөг, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байсан юм шүү.
Эхний 5 жилд шүү дээ. их сургуульд орлоо. Ажиллах болов. Найзуудтайгаа уулзах цаг зав маань багаслаа. Сүүлийн 3 жил үнэндээ Мийгаатайгаа уулзаж чадаагүй юм. 
Тэр минь дунд сургуульд байхаасаа л бөөрний өвчтэй байсан. Залуу хүн бөөрний дутагдалд орох нь ховор гэдэг.  Энэ жилийн 1 сард ангийн маань нэг найз охин Мийгаагийн маань бие тун муу байна. 
Уулзах хэрэгтэй гэж хэлж байхад нь тоолгүй явсаар 3 сар гарч тэр минь бурханы 
оронд одлоо.  Үүнээсээ болоод өөрийгөө хичнээн, харааж, зүхэж байгаагаа өөрөө 
ч мэдэхгүй байна.
Багаасаа л өвдөж, шаналж, уйлж явсан найзынхаа төлөө өнөөдөр би ч юу ч хийж чадахгүйдээ харамсаж байна.
Гэхдээ найзынхаа төлөө, найзынхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэх болно.
Би чамдаа амлаж байна. Би чиний санхүүгийн корпарацийг чиний нэрээр байгуулж,
чамаар минь овоглосон банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн олон улсын их сургуулийг
байгуулах болно оо.  

АМЛАЖ БАЙНА.

PS: Хүмүүсээ сайн найздаа маргааш уулзъя гэж бүү хойшлуул, өнөөдөр эсвэл маргааш, нөгөөдөр бидний хэн нь ч бурханы оронд одож магадгүй юм. Тийм ч учраас өнөөдөр түүн дээрээ очоод
найзын хайраар чамдаа хайртай шүү гэж чин сэтгэлээсээ хэлэхыг хүсэж байна.

No comments: