April 29, 2008

7 хоногийн 8 тойм!

Үнэндээ гайхширч дуусаад байна. Мань мэтийн шоргоолнууд юм хум ойх биш. Ямартай ч энэ 7 хоногийн эхээр 1 баррель нефтийн ханш 120 ам долларт хүрч галзуурав.  Цаашид ч галзуурна. Манай төрийн түшээд сонгууль хэмээн шоудаж түлш шатахуун юмны үнийг тогтмол барьна гэж баасаар. Үнэндээ ийм боломж манайд байхгүй. Манай эдийн засаг хэт жижиг учраас. юмны үнийг барих гэж өөрийн өсөж дэвжих гэж ядаж буй эдийн засагтаа хүндрэл учруулах хэрэг баймааргүй л юм. Угаасаа л нефтийн үнэ өсөж байгаа. Цаашид ч өснө. Манай хувьд өөрсдөө нефт шатах тослох материалыг гарган авах нөгөө олон мянгуужингийн төслүүдээсээ аль нэгийг нь гаргаж ирэх нь чухал байх. Үйлдвэржилтийн аянд орсон 100 үйлдвэрээс 10 аад нь уул уурхай, шатах тослох материалын үйлдвэрийн төслүүд байх шиг байсан. Сонгуулийн шоу биш л байгаасай гэж найдъя!

Миний төлөвлөж байснаар сүүлийн 2 3 хоногийн алтны ханшийн уналт долларын ханшийн үзүүлэлтэд сүртэй нөлөө үзүүлсэнгүй. Шалтгааныг нь олоогүй шууд л Dow Jones хүчиндэж холбов.


Энэ 7 хоногт эдийн засаг мөнгө санхүүгийн бодлогот өөрчлөлт оруулж болохуйц төлөвлөгөөт мэдээнүүд.
 
4/29 10:00 US April Consumer Confidence 62.0 64.5 62.3
4/30 08:15 US April ADP Employment -60.0k 8.0k
4/30 08:30 US Q1 PCE 3.7% 3.9%
4/30 08:30 US Q1 Advanced GDP 0.2% 0.6%
4/30 08:30 US Q1 Employment Cost Index 0.8% 0.8%
4/30 08:30 US Q1 Core PCE 2.1% 2.5%
4/30 08:30 Canada February PPI m/m 0.9% 0.1%
4/30 08:30 Canada February GDP m/m 0.2% 0.6%
4/30 09:00 US April NY NAPM n/f 425.8
4/30 09:45 US April Chicago PMI 47.5 48.2
4/30 14:15 US FOMC Policy Decision 2.0% 2.25%
 5/1 08:30 US March consumption 0.0%
5/1 08:30 US March PCE Index m/m 0.1%
5/1 08:30 US Weekly jobless claims 360.0k 342.0k
5/1 08:30 US March core PCE m/m 0.1% 0.1%
5/1 08:30 US March Consumption 0.2% 0.1%
5/1 08:30 US March Personal Income 0.4% 0.5%
5/1 10:00 US April Manufacturing ISM 48.0 48.6
2 08:30 US March durable goods orders -0.3%
5/2 08:30 US April unemployment rate 5.2% 5.1%
5/2 08:30 US April non-farm payrolls -80k -80k
5/2 10:00 US March factory orders 0.2% -1.3%

Энэхүү мэдээнүүд NY цагаар явагддаг гэдгийг анхааралдаа авах нь зөв болов уу?
Монголын цагаар өнөөдөр орой Долларын ханш нэлээд унах хандлага харагдаж байна.
10-11 цагын үед долларын ханш нэлээд өсөж монгол төгрөгтэй харьцах ханш 1190 хавьцаа дөхөж очих байх. даанч манай эдийн засаг банкнууд иймэрхүү мэдрэмжтэй зүйлс хийхгүй үхээнц үхмэл хэвээрээ байсаар л байдаг хойно. Маргааш орой 6-10 цагын хооронд долларын ханш нэлээд өснө. EURтой харьцах ханш ойролцоогоор 1,54 рүү очих болов уу?
Мөн 5 сарын 3- н хавьцаа нэлээд унах байх. гэхдээ тийм сүртэй ч эд биш.

Мөнө энэ 7 хоногт FOMС!!!!

Манай банк санхүүгийн байгууллагууд жаахан мэдрэмжтэй баймаар байна аа. тэгэхгүй дэлхий хөдөлж байхад манайх үлдээд байх юм. Бүгдээрээ л хавтгай дэлхий дээр амьдарч байгаа тохиолдолд хөдөлмөөр байна шд ээ. доошоо  1, дээшээ 2 шүү дээ. Урагшилна!


PS: Сүүлийн хэд хоногт санаа зовоосон 
нэг асуудал бол офисийн
 гэрээний түрээсийн гэрээтэй холбоотой асуудал байлаа.
Гэрээг 2 тал адилхан сунгаагүй явсан тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн тооцно гэсэн заалт байсаар атал одоо гараа гэсээр хөөчих бололтой юм аа. Ямар ч аргагүй гээд хамаг юм битүүмжилж байх юм. Өөр юу юу гэчихэв ээ? Гэрээгээ зөвхөн жилээр хий гэнэ үү?
Уул нь 9 сар хүртэл эндээ байж байгаад барилга ашиглалтад орохоор нэг мөсөн нүүх хүсэлтэй байгаамсан. 
Одоо яаая гэхэв гээд өчигдөрөөс 
хамаг юм хумаа цэгцэлж эхлэв.  
Одоо ч янзалж байна.  
Мөд дуусах шинжгүй. 
муу пс ээ үлдээгээд үлдсэн бүх юм аа эмхэлж цэгцлэв. 

Шувууны бага нь жиргэдэг гэж үнэн үг байн шүү :D

Хэд хоногоос шинэхэн офистоо нүүж очоод элийрэл блогоо үргэлжлүүлнэ ээ. 

April 27, 2008

Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал!

Сүүлийн үед жаахан хийх юм ихтэй бас л завгүй амьдарсаар л байна. Өглөө босдог, өдөр хоол иддэг, шөнө унтдаг гэсэн энгийн дүрэм журамтайгаар амьдарч байна.  Төрсөн гэр орондоо хононо гэдэг ямар жаргалтай гээч. тэр тусмаа хотоос зайдуу цэвэр агаарт үхтэл унтах шиг жаргал энэ хорвоод үгүй! Өглөө 7 цагт сэрдэгээрээ сэрсэн. Гэхдээ л нэг мэдэхэд эргэж унтаад 11 цаг болгочихсон байв. Үхтэл идээд дараа нь дүүгийн номын шүүгээ энэ тэрийг ухаж байтал царай зүс алдсан, хуудас нь шарлаад намар хийсэх улиасны навч мэт болсон, гол хуудсууд нь салаад, үдэж тогтоосон, дээр нь баахан юм эрээччихсэн Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал ном анхаарал татав. Эхний хуудсыг нь эргүүлж үзээд л шууд л уншаад эхэллээ. Ажил руу явах цаг минь дөхөж байсан болохоор халаасандаа хийгээд гарч унаандаа суугаад уншсан хэвээр л явлаа. Ажил дээрээ орж ирсэн ч уншсан хэвээр л. Уншсаар байгаад дуусгачихлаа. 

Номын утга нь гэвэл. 13 настай нэг охин хөрш айлын алдартай зохиолч өөрөөс нь 12 насаар ах залууд дурлана. Дурласан залуу түүнийг зүгээр л хонууд өнжүүдийн янхан мэт аашилж хэзээ ч түүнийг танихгүй. Магадгүй тайлаад хаядаг олон оймс шигээ олон хүүхэнтэй явалдаж тэрхүү амьдралдаа залхсан залуу тэрхүү бүсгүйг мэдэхгүй. Санахгүй. Танихгүй. Тэрхүү бүсгүй 3 4 удаа түүнтэй учирч түүнээсээ хүүхэд олоод түүнийгээ ганцаар 
өсгөж, хүүгээ өсгөхийн тулд биеэ үнэлж амьдарч байгаад хамгийн сүүлд хүү нь насан эцэслэж 
Бүсгүй амиа хорлож буй тухай гардаг.  Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан юм.
Дунд сургуульд сурч байхад 9 - р ангид Эрдэнэбүрэн гээд нэг охин хөдөөнөөс шилжин орж ирж билээ. Бүрэг даруу, бага зэрэг хэнэггүй. Хичээл номондоо муу, өмссөн зүүсэндээ анхаардаггүй тийм л охин байсан юм. Ер нь л ангийнхан 
бараг бүгд дургүй. Бөөнөөрөө уулзаад ийш тийшээ явах, кино үзэх, номын санд суух, салхинд
гарах, гэх мэтэд дандаа л жийдэг байж билээ. Би хувьдаа ангидаа хичээл номонд сайн, 
нөхдүүдийг уриалан дуудах авъяас боломжийн байсан учраас ганцаардаж байгаагүй. 



Нэг л их завгүй нөхдүүд дунд сургуульд салж хагацахгүйгээ гайхан ярьцгаадаг байсан авч дунд сургууль төгссөнийхөө дараа бүгд нэгнийгээ мартаж гудамжинд, ресторанд, гадаад дотоодод аль эсвэл pub саванд таарахаараа хүчилж мэндэлцгээдэг болцгоосон байв. Тиймээ ихэнх нь ирээдүйн сайн сайхны төлөө ажиллацгааж, амьдарцгааж байна. 
Би ч тэд ч бүгд амжилтад хүрч улс орондоо ихийг хийж бүтээцгээнэ. 
 Зарим нэгнийг нь телевизээр, сонины эхний нүүрэнд дээрээс л олж харцгаах юм. 
Гэхдээ энэ том асуудал биш шүү дээ.
Амьдрал, аз жаргал, бид бүгдийн нүдний өмнүүр зурасхийн өнгөрсөөр л байна.


Бүгд л хувь хувьдаа томорсон авч бүгд л хүн талаасаа томорсонгүй. Нийгэмд байр сууриа эзэлцгээхийн тулд эхлээд хүн болж төлөвших хэрэгтэй байх.

нэмээд хэлэхэд бүгдээрээ Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал!



Цаг хугацаа явсаар хонхны баяр болох болж хонхны баярын мөнгөө өгөх гээд ирэхэд нь бараг л дэмий юм биш үү гэж байж билээ.  

Баахан л юм бодлоо. зарим үг үсэг нь өөрийгөө утгагүй амьдраад байна уу гэх бодлыг төрүүлэв.

April 26, 2008

НАДАД НЭГ МӨРӨӨДӨЛ БИЙ

Би мөрөөддөг. Хэтэрхий их зүйл мөрөөддөг. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж бодож байлаа. Гэтэл хүн энэхүү бяцхан мөрөөдлийнхөө төлөө л амьдардаг өчүүхэн шар хувалз юм байна. Хүүхэд байхдаа мөрөддөг байсан. Одоо ч мөрөөдөж байна. Маргааш ч мөрөөднө. Насан туршдаа, амьдарлийнхаа туршид би мөрөөднө. Мөрөөдөл маань цаг хугацаа өнгөрөх тусам улам томорч одоо ч бүүр том зүйлсийг мөрөөддөг боллоо. Хэтэрхий хэцүү юм шиг хэрнээ энэхүү гэнэн мөрөөдлүүд амьдралд минь эрч хүч өгч намайг зоригжуулж байдаг нь сонирхолтой. Мөрөөдөөд л байна. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл нь ирэхгүй бидний нүдний урдуур, эсвэл биднээс бага зэргээр л зөрсөөр л байна. Зарим нэгэн эд материал, элбэг хангалуун байдал мөрөөднө. Гэхдээ энэ мөрөөдөл биш хэрэгцээ. Хүн бүхний хувийн амьдралийг үзлийг үзэх үзлээс шууд л хамаарна.

Эргэн тойрон хүн бүхэнд мөрөөдөл байна. Хүн бүрийн мөрөөдөл мөрөөсөл өр. Гэхдээ тэд нэг л зүйл дээр нэгддэг. Тийм ээ энэ бол аз жаргал хэмээх үгээр хэлж боломгүй хэрнээ мөнхөд оршдог бие сэтгэлийн ердийн нэгэн таашаал л юм байх.

Мөрөөдлөө хайж олохоор явж байна. Мөраадал нэг талаар чиний хэлсэн хүсэн хүлээсэн аз жаргал. Хайгаад хайгаад ирэхгүй тэрхүү мөрөөдөл миний нүдний өмнүүр, сэтгэл зүрхний урдуур, эсвэл зам хөндлөн гарч тойрсоор л байна. Яагаад юунаас болоод гэж та асууж магадгүй.

Хүн төрдөг, бас амьдардаг, дараа нь үхдэг. Цаг явах тусам бидний гар баригдаж, нүдэнд үзэгддэггүй тэрхүү аз жаргал цагын зүүний дагуу хэрнээ түүнээс хэдэн зуун сая хурдан зурасхийн өнгөрсөөр л ...

Замын түгжрээ, утаа, үнийн өсөлт, эдийн засгийн хямрал гээд л өдөр бүр бидэнд янз бүрийн асуудлууд тулгарч байдаг. Гэтэл энэ бхэн өөрөө бидний хувьд аз жаргал маань байдаг юм байна шүү дээ. Асуудалтай амьдарна гэдэг гоё. Ямар ч асуудалгүй амьдарсаар байвал амьдрал нь өөрөө утга учиргүй, баяр цэнгэлгүй сонирхолгүй байх бус уу? Харин тэрхүү асуудлуудыг зохицуулж ард нь гарч амьдрах жинхэнэ аз жаргал биш гэж үү?

Дахиад л мөрөөдөл. Бидний мөрөөдөл агуу. Мөрөөдлийг биелүүлэхэд танд хичнээн гандан хийдэд мөргөж, лам нараар ном уншуулж, орой нь бөө дуудаж бөөлүүлээд ч та тэрхүү энгийн мөрөөдөл аз жаргалаа олохгүй. Тэрхүү мөрөөдөл чинь дэлгүүрийн лангуун дээрх талх шиг танд зүгээр хүрээд ирэхгүй. Та талхыг ч үнэгүй авдаггүй шүү дээ. Юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Яагаад гэвэл тэрхүү мөрөөдөл аз жаргал таны зүрх сэтгэлд үүрд хадагдаастай байдаг учраас л тэр ...


МӨРӨӨДЛӨӨ ТАЙЛ!!!

April 24, 2008

Сүүлийн үеийн мэдээлэл.

Сэрүүн зүүд:
Талх 850 төгрөг болсон гэнэ. ЗГ бааварлаж талхны үнийг 550 болго гэж үндэсний үйлдвэрлэгчид рүү асна. Айж гөлийсөн үндэсний үйлдвэрлэгч айсандаа шээсээ гойжуулах дөхөн талхны үнийг барих талаар янз бүрийн арга хэмжээг аван алдана. талаар юм авч хэлэлцүүлж байх юм.
Нөгөө Лектор мэлхийний аманд зоос зуулгахаас өөр юм чаддаггүй Ганбаа бил үү баачка талхны үнийг хэд болохыг тодруулж ийм үнэтэй гардаг талхыг ийм болго гээд сүр болж байна гэнэ.

Бизнес бол бизнес улс төр бол улс төр. Улс төр шиг заваан бохир зүйл энэ хорвоо дээр байхгүй. Бизнес хичнээн заваарсан ч намгийн ногоон мэлхийнээс цэвэрхэн л байдаг. Харин улс төр бизнес 2 холилдохоор хамгийн муухай зүйл үүсдэг.

Ард түмэн туйлдаж байх юм гэнэ. Тэлбизээр нөгөө ЕС нь юмны үнийг барьна. Автобусны үнийг 200-д, бинзений үнийг 800-д, талхны үнийг 500 - д барьна гэж гуйгчина.


Үнэндээ манай жижигхэн эдийн засаг дэлхийн нэг л том компаний хараанд халаасанд байдаг эмзэгхэн эд шүү дээ.

Ерөнхий сайд үнэ барих талаар, эсвэл Ганбаа үнийг буулга гэж захиргаадахаар юмны үнэ буучихгүй шүү дээ.

Мэлхийний амандаа зоос зуулгадаг шигээ бизнесменүүдийнхээ аманд талх зуулгачих санаатай үзэж байгаа Ганбаа хүүгийн гэнэн мөрөөдөл ч энэ арай биш байх аа. Угаасаа л улсыг бизнесменүүд авч явдгийг сана!

Алт, зэс, нефт, байгалийн хий цаашилбал улаан буудай зэргийн үнийн өсөлтөөс хамаарч долларын үнэ бууж байна. мөнгөний ханш унахаар хүний худалдан авах чадвар буурдаг шүү дээ.


Алт: 880,Нефт: 119 гэх мэтээр байна.

Өчигдөрөөс хальт үзэгдэж буй үзүүлэлт гэвэл Доллар бага зэрэг өсөж байна. Хятадын юан чангарч байна. гэхдээ юаны энэхүү хэт өсөлт Бээжингийн олимпийн дараагаас 1945 оны дэлхийн 2 р дайны үеийн германы эдийн засгийн хямрал шиг юм болох бий.

Бүгдээрээ бэлтгэлтэй л байцгаая!!!!

April 14, 2008

7 хоногийн тойм.

Сонин блог шүү. таньдаг хүнгүй... нэг ёсны уншигчгүй. Эсвэл нүүрээ далдалсан масктай сэтгүүлч /өөрийгөө хэлэв./, нөгөө талаар шар мэдээнд дуртай унших юм аа олж ядсан уншигч авхай нар. Нэг л иймэрхүү.

Өнгөрсөн 7 хоног ажил ихтэй хүндхэн өдрүүд байлаа. Энэ 7 хоног ч мөн адил тиймэрхүү байх шинжтэй. Өглөө 7 цагт босож орой 2 цагт унтаж байна. Унших, судлах, харах, бичих  юм хэт  их байна. 

Заримдаа галзуурах дөхөх юм. Архичдын толгой дээгүүр морьтой хүн давхилдаж архи нь зүүдэнд нь ордог бол би тэднээс нэг их ялгаа алга. шөнө ажлаа хийх зүйлсээ зүүдэлж өглөө цаасан дээр буулгаж байна. Нэг их зарчимын ялгаа алга байгаа биз.


Хамт их сургуульд сурч байсан найзууд их сургуулиа төгсөнө гээд бөөн л баяр хөөр.  2 ч хонхны баярт очих урилгатай. экэкэ. За тэр яахав.

Хэсэг нөхдийн хийсэн ажил амжилттай болов.
Тэдний хувьд анхных учраас сурах зүйлс их байсан. гэхдээ л сайн зохион байгуулсан. Нөхөддөө амжилтыг хүсье.
Өнгөрсөн 7 хоногт 2 удаа зайсан толгой гарав. Тархи толгой сэргээд сайхан болж байна лээ. Бага зэрэг даарсан. Ханиалгах шинжтэй ...
Нус бол гойжоостой. Ах бол сандраастай.


Алтны үнэ унаастай, долларын ханш өсөөстэй, Нефтийн ханш өсөөстэй ...,


Элийрлийг хөтөлсөн Ноён Сарантэнгэр

April 08, 2008

Ув улаан эксээл машаан авч унамаар байна.

Сүүлийн үед нээрээ дамраараа дамартаж байна дөө. Энэ сүүлийн үеийн их савалгаанд хэрчүүлээд, сийчүүлээд золтой л духан дээрээ
 ZORA тэмдэг тавиулчихсангүй. 

Өнөөдөр орой CAD хүчтэй өснө. миний тооцоолж буйгаар 300 орчим нэгжээр өсөх байх. гэхдээ
хаширлаад limit 150 нэгжээр тавьчихсан.

4 - р сарын 10-ны манай цагаар орой 8 цаг 30 минутаас долларын ханш үнэмлэхүй өснө. Тэр хүртэл хэрчүүлчихгүй сууж байвал овоо хэдэн бор юм зулгаах байх. 400 орчим нэгжээр өсөх байх. Миний limit 300 

Нэг хүнд том өрөнд орцон :p

Бас сүүлийн үед ув улаан эксээл машаан авч унамаар санагддаг болчихлоо lol
Солиорлийн эхний шат байх тийм үү.
Ув улаан эксээл машаанаасаа ув улаан хивсэн дээгүүр ув улаан зангиатай ув улаан пиджактай гарч явах юмсан.

Энэ Монгол одуудын мөрөөдөл байх даа lol

April 03, 2008

Сүүлийн үеийн мэдээлэл

1. Өчигдөр Их сургуулийн согтуу захирал машинтайгаа согтуу явж байгаад 2 оюутныг дайраад алчихав. Машин дотор нь цагдаагийн дүрэмт хувцас байсан гэхээр магадгүй цагдаатай хамт архидсийм шиг байгаам.

2. ICT EXPO 2008 5 р сарын 13-17 ны хооронд Мишээл экспо төвд зохион байгуулагдана.

3.  Microsoft ийнхон маш өндөр сэтгэгдэлтэй буцсан гэжүга.  Монгол хэл дээрх Windows, Office зэрэг программууд бүрэн орчуулагдаж дуусвал эмээ маань хүртэл хомпүтэр ашиглах боломжтой болмой.

4. 4 - сарын сүүлээр эсвэл 5 р сарын эхээр URBANSTYLE Электрон хөгжмийн хамгийн том шоу зохиогдоно гэсэн шуум гадуур тарчихсан байна.

5.  Алтны үнэ бүүр хог дээр үсрэв! Энэ нь долларын ханшийн өсөлттэй шууд л холбоотой.

6. Нөгөө талаар АНУ-ын эдийн засгийн өсөлт нэлээд сайжирч байгаа, 2-т гэвэл SUBPRIME LOAN гээд бүтэшгүй зээлийнхээ хүүг өсгөж байгаа нь эерэг үзүүлэлтэд нөлөөлж буй байх. Нөгөө талаар 9 сард АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох, 3-т Бээжин 2008тай ч мөн холбоотой. Өөр олон л шалтгаан буй. Чухам дараа өгүүлсү!

7. Маргааш өглөө 8 цаг 30 минутаас ч юм уу? Монголын цагаар өнөө орой 8 цаг 30 минутаас эхлээд 10 цаг 30 минут хүртэл хүчтэй савалгаа явагдана! Тэсэж үлддэг л байгаа даа.

8. Зарим нэг хүнийг ерөөсөө ойлгохоо ч байлаа.
 

April 01, 2008

Алт хэмээх алмас эрдэнэ!







Алт хөтөлбөр гэж нэг Мянгуужингийн үлгэр буй за. Манайхан үхэн хатан тэмцдэг. Манайхныг үхэн хатан тэмцүүлэхийн тулд дэлхийн алт болон ашигт малтмалийн бөөс хуурсанцарууд ажилладаг.
Дээрх зурган дээрээс дэлхийн зах зээл дээрх 5 жилийн дундажаас эхлээд 1 өдрийн ханшийн өөрчлөлтүүдийг харуулж байна.  2003 онд 370 ам доллар байсан алтны ханш өнөөдрийн байдлаар 887,77 ам доллар хүрээд байна. Өнгөрсөн 3 - сарын 17-19 ны өдрүүдэд алтны ханш 1032 ам долларт хүрч баярлуулж байсан бол өчигдөрөөс өнөөдрт шилжих тэрхүү агшинд магнатуудын хийсэн хар гайнаас болж бүтэн 100 ам доллараар унаад байна. Энэхүү уналтаас долларын ханш өснө. Долларын ханш өснө. Долларын ханш үнэмлэхүй нэмэгдэхэд манайхны юм худалдан авах чадвар багасаж юмны үнэ өснө. нэг ёсны HYPERINFLATION гэхиймуу даа.

1993 онд Югославт болсон эдийн засгийн хямрал инфляцийн хэт өсөлтөөс үүссэн 500 тэрбумын Югослав динарын зургийг та бүхэн харж буй биз ээ.



Ер нь юу ч болж мэдийшд ээ. Эрхэм ЭДийн засагчид, том жийптэй хурган дарганцарууд аа. Жаахан бодолтой сууж амьдрахгүй бол бидний амьдрал амаараа шороо үмхэхэд ойрхон байна шүү. Энэ алт зэсийн үнийн өсөлт пар гээл газарт унах нь байна шүү!!!

Перпендекуляр савалгаа


Перпендекуляр гэдэг үг математикт дээшээ эсвэл доошоо 90 градусын өнцөг үүсгэсэн үед үүсдэг хэллэгийг хэлдэг шиг санагдаж байна. Эрсдэл ихтэй ажил хийдэг гэдгээ дээр өгүүлсэн.
Янз бүрийн шуурга, байгалийн үзэгдэл улс төрийн томчуулын хэлсэн ганц нэг үг,

АНУ-д үүссэн эдийн засгийн хямралаас болж мөн дэлхийнд олборлох нефтийн хэмжээ буурч  алтны үнэ хэсэгтээ тэнгэрт хадаснаа дахиад л огцом унах юм.

1 хэн хоногийн дотор 50.000 USD алдаж өөрөөсөө хиншүү үнэртүүлж байсан бол өнөөдөр дахиад л тиймэрхүү байдалд орох шинжтэй байна. гэхдээ гутрахгүй ээ. Ув улаан эксээл машаан авч унамаар байна аа lol. 
Долларын ханш унана гэдэг нэг талаар өргөн хэрэглээний чухал ашигт малтмалуудын үнийн өсөлт, нөгөө талаар CAD ийн үнэд чухам нөлөө үзүүлдэгийг дээрх зургаас харж болох юм.


Өнөөдөр дахиад хиншүү үнэртүүлж суух юм шиг байна. миний лимитээс 3 нэгжийн доор ирээд буцсан долларыг хараад новш хэлэх муу үг ч олдохгүй байна.

нэг унц алт өглөө 960 хүрээд одоо 908 руу орчихдог байна шд. Хурдан баасан гариг болж бирж хаагаасай. Тэр муу Токиогийн биржийн байшин нь дэлбэрчээсэй.. дээр нь инээж суух юмсан. Эсвэл бүх сервер нь шатчихаасай...
2 минутын дотор бүхэл бүтэн 170 нэгжээр уначихсан энэ муу EURUSD ийн ханшнаас болж галзуурах нь ээ.

Заза орой уумаар санагдчихлаа байна. lol