May 12, 2008

...

Цаг хугацаа хэр үнэтэй вэ?
Цаг хугацаа хэр үнэтэй вэ? Гэж би өөрөөсөө олон удаа асууж байсан. Гэхдээ тэрхүү юугаар ч солишгүй үнэт зүйлээ юунаас ч үнэгүй зүйл болгон амьдардаг нь би. /Бусдыг ч бас хэлж байна./ Газраас таван төгрөг олохоороо өөрийгөө гарцаагүй Билл Гейтс, Варрен Вафет хэмээн бодож аашилна. Орой нь ууна. Ганц нэг охин хүүхэн харна. Ер нь л ихэнх залуус, бүсгүйчүүл ийм л нийгмийг, ийм л замыг туулж өнгөрүүлж байна.
Яахав дээ бусдын л адил түшлэггүй сандлын боловсрол эзэмшиж, өөрийн төлөө хэмээн өөрийгөө хуурч яваа нэгэн билээ бас л би. Хэдийгээр цаг хугацааг хамгаас үнэтэй чухаг эрдэнэ хэмээн ямар ч эрдэмтэн доктороос илүү тодорхойлон дүгнэж, тодорхойлоод логик дараалалд оруулж баталгаа гаргадаг боловч тэрхүү зүйлээ хамгийн түрүүнд огоорон явдаг нь би бас л би.

Нэг удаа АНУ-ын телевизийн нэвтрүүлэгч шоу од Oprah Билл Гейтстэй ярилцлага хийж байна. /Oprah – г бүгд л мэднэ дээ. /
Oprah: Ноён Билл таныг ганцаараа гудамжинд алхаж байхад чинь яг өмнө чинь 100 долларын дэвсгэрт байж байвал та авах уу?
Бил жаахан бодолхийлснээ /Мэдээж Офра энэ асуултандаа түүнийг унагах, басхүү үзэгчдэд хамгийн их сонин асуулт хэмээн бодсон байгаа./
Билл: Би тэр 100 долларыг авахгүй.
Oprah: Яагаад тэр билээ
Билл: Яагаад гэвэл би тэрхүү 100 долларыг бөгтийж авах тэрхүү хугацаанд би түүнээс илүүг олчихсон байх болно гэж хариулсан байдаг.

Тэр гагцхүү цагын үнэ цэнийг л харуулсан хэрэг. Тэр цаг хугацаа ямар чухал гэдгийг мэддэг. Тиймдээ ч Харвардын Хуулийг сургуулийг хаясан. Тэгээд ч тэр алдаагүй өнөөдөр дэлхийн хамгийн баян, хамгийн алдартай хүн. Тэр дэлхийг өөрчилсөн. Бидний нийгмийг арай амар болгоход түүний нөлөө их байсан.
Түүний хаант улс дэлхийг бүрхэж байна. Тэр дэлхийг, таныг атгадаг. Яагаад гэвэл түүний бүтээсэн Windows OS, MS Office ийг та хэрэглэдгийг би мэдэж байна.

Цаг хугацаа намайг, таныг, биднийг хүлээхгүй. Хүрч болох хамгийн өндөр оргилд одооноос мацаж эхэлцгээе. Энэхүү бичлэгийг уншуулж таны үнэт цагыг үрсэндээ түмэнтээ хүлцэл өчье. Одооноос та мацаж эхэл. Зовхи нь өөдөө эрэмгий, шаламгай, монгол залуусаа!!!

5 comments:

Anonymous said...

.. цаг хугацааны үнэ цэнэ... ажил тулж яарсан үед хичнээн их хугацааг алдсанаа ухаардпаг.. харин бусад дээр бол цаг хугацхааа надад илүүдээд байх шиг... залхуу хүнд цаг илүүддэг гэж үг байдаг бмлүүү..


за тэрч аяхуу.. нэг салбарын хувьд би андуурчээ.. уучил.

Anonymous said...

хэхэ.. ууж идэх тал дээр суупэр сооррий шүү... эмэгтэй хүн байж хэхэ хүн амьтаныг архидан согтуурахад уруу татдаг янзын хүн байгааз. хэхээ.

SARANTENGER said...

Тийм байна шд. ;p

nomin said...

Билл: Би тэр 100 долларыг авахгүй.
Oprah: Яагаад тэр билээ
Билл: Яагаад гэвэл би тэрхүү 100 долларыг бөгтийж авах тэрхүү хугацаанд би түүнээс илүүг олчихсон байх болно гэж хариулсан байдаг.

...tasarhai...


deer ued genet ih yaarch uzej bilee hahahaha. World is Flat-iig unshsiin. tegsen chin genet l hamag yum hajuugaar jirelzej ongorood bi l gatsaad suugaad bgaam shig sanagdaad genet ih bachuurch bilee. daanch ene ni 3 honogoos hetreegui. ergeed l nozoorliin baidaldaa orchihson. haa neg ter nomoo shuugeendee harahaar ter uee dursaad unshmaarch yum shig..daanch zalhuu hureestei.. :(

N Tsene said...

Таны блогын бичлэгийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.