June 04, 2008

...

Эрхэм хүндэт блог уншигч андуудад энэ өдрийн гал халуун, галзуу хийгээд гаслант мэндийг мэдэн мэндчилюү.
Ойрдоо ажил ихтэй байна. Нэг үе ийм их ажлыг, ийм их бүтээлийг, ийм их бүтээмжийг мэдэрч амжилгүй уджээ. Энд тэнд бүлтэрч, энд тэнд чатлаж явах цаг зав маань багасав. Хэд хэдэн зүйлийг эхлүүлэв. Удахгүй амьдралийн шинэ шинэ боломжууд, шинэ шинэ мэдрэмжүүд, шинэ шинэ эрх чөлөөг, шинэ шинэ эрч хүчнүүдийг эдгээр ажлаасаа олж авна гэдэгтээ итгэлтэйгээр урамтайгаар урагшилна. Ажлын зорилго, зорилго, бүтээмж, биелэлт энэ бүхэн намайг өөрийн эрхгүй эх захгүй тэнгэрт хөөрөн нисгэж, талын хөх чоно шиг, алтайн хүрэн бүргэд шиг эрч хүчтэй, зоримог зорилготой хийгээд итгэлийг өгч байна. Тийм ээ би яг одоо нисэж байна. Маргааш ч ниснэ, нөгөөдөр ч ниснэ. Нэгэн цагт Төв Азийн Цээжинд алдар нэрээ дуурсгасан аугаа хүн болохын цагт хайртай аав ээж, эх орноороо овоглуулан явна гэдэгтээ итгэлтэй. Тэр цаг ойрхон буй.
... Магадгүй тун удахгүй хаанаас ирсэн, юу боддог, юу мэддэг, юу чаддаг тухайгаа хагас цаг тайлбарлан маргалдах шаардлаггүйгээр Би Монгол хүн, Би Монголоос ирсэн гэдгээ ам бардам бахархан ярьж, хамгаас хайрт Монгол орон минь дэлхийн оюуны эрчим хүчний энергийн төв, дэлхийн хөгжлийн тулгуур төв станц нь болно гэдэгт туйлаас итгэж байна.
Монгол залуус дэлхийн банк санхүү, программ хангамж, оюунлаг бизнесийн төрөл бүрийн зах зээл дээрх нугарашгүй ноён нуруу болж тэдгээрийг залан чиглүүлж удирдан явах цаг ойрхон буй ...
Уралдаж, идэлцэж, уулцдаг хурга ишигнүүдийг сонгодог сонгууль хэмээх гайны улмаас шөнө унтаж чадахгүй байна. Өглөө хаалга тогшиж хэнд ч хэрэггүй плакат сонин тараах юм. Ямар хэрэг байгаа юм. Тэртээ тэргүй Монгол улс хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү одоогийн төр барьж буй эдийн шуналтай энд тэндээс цуглуулсан үхэрнүүдийг зайлуулан бидний үеийн шинэ залуусын үе ирэхэд манайхан дийлдэхгүй дээ. Тэгээд ч одоо 15-20 жилийн дараа л Монгол дийлдэхгүй тасарна даа. Тэр болтол өөрсдийгөө бэлдэж дэлхийн эдийн засгийн шуургануудаас аль болох овоо ахиу зоос зулгаахыг чармайцгаа залуус. Сонгууль болно уу, газар хөдөлнө уу, галт уул дэлбэрнэ үү, ядуурал нэмэгдэнэ үү, янхандалт газар авна уу хамаа алга. Эхлээд сурч боловсор, хэнээс ч хараат бус бол, системтэйгээр ажилла. Тэгээд л болоо. Бидний босгох мөнгө газраа ухаад биш дэлхийн эдийн засаг дээр хямдхан мөнгө өч төчнөөн л байна. Тэндээс л олигтой овоо юм цуглуулъя.


PS: Сайхан байна даа. lol

4 comments:

Anonymous said...

naasan ug ug ve? agaa maani zuv bodoltoi yumaaa
en bichleg chin taalagdlaa
yag l minii bodoj yavdag zuils tanii en bichlegend orjee

Anonymous said...

ug ug ve gechij unen ug ve gh gsiin

Anonymous said...

амиа хичээгч гэж чамайг хэлэхгүй ээ.. гэхдээ хэлчих ч юм уу.. заза бичассс амай хичээгч юм байна...

SARANTENGER said...

Боловсролгүй, солих оймсгүй байж хичнээн их цээжээ хийгээр дүүргэж бархирч хашгираад ч зөвхөн надад цуурайтахаас өөр аргагүй шд. Бүгд дор дороо эхлээд саак болчий. дараа нь Карлос шиг, Билл шиг баян болчий. Дараа нь ёстой лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй биз дээ. Тэгэж баяжчаад бүгдээрээ дэлхий нээрээ хавтгайшдээ гээд Хавай арлыг худалдаж авчаад муу болоооогспоот руугаа хандаж байя л даа. Тэрнээс өмнө хэд ч бүлт үсрээд ямар ч нэмэр үгүй болой!


Эрдэнийн сан субашидаас /Modern/