June 16, 2008

...

За жаахан элийрч, дэмийрээдхий.
 

Өчигдөр орой хөлбөмбөг үздэг баатар орой 12 цаг өнгөрөөгөөд сидни гээд нэг шинэ пабад оров оо. Хүн гэж бага байснаас яг 2 цаг 45 минут болсон чинь пиг болчдиймдаа. манайхан чинь ямар аймар фанатууд юм бэ? Гоал оруулахаар нь ааа үүү гээл бие биенээ тэвэрч авч үнсээл, хацар дээрээ герман зирманы далбаа зурж мурцан, Бүгдээрээ 

2:45 аас герман австрийн тоглолт болов оо. Хүн гэж пиг, Ядаж байхад бүгд Германы фанатууд ҮҮҮ ААА гээл, ах далдайж  2, 3 пиво уугаал каадр тасрах дөхөв. Тоглолтын 60 дахь минутаас эхлээд 80 дахь минут хүртэл пабад нүднийхээ хорыг гаргаад авдийм байгааз дээ lol. Герман хожцон. тэгсэн манайхан чинь хоорондоо FREE HUG маягын юм хийгээл үүү ааа гээл аймар дэмждэг наасан. Ах тэгсэн наана нь нойр хүрээд унтах шахдаг наас. Урамгүй байна лээ.  Уул нь би Австрийг дэмжиж байсиймаа. хөөрхийс дандаа л 2-рт явах хувьтай хүмүүс шиг байгаам. Бараг ганцаараа Австрийг дэмжиж байсан байх. Тэгээд Австри Австри гэж орилох гэснээ бас болиод нөгөө үнэнч фанатуудаас айгаад байгаам чинь /Яачих ч юм билээ зодуулчих ч юм бил үү :D/ Тэгээл тоглолт дуусангуут нь манай Герман гоё шүү гээл худлаа царайлаал :D  

Тэгээл 5 цаг 30 гээл тэндээс гараад ирсэн чинь гадаа нар гараал, навч цэцэг дэлгэрээл, ногоороол, гоё наасан. даанч гол асуудал нь толгойн дотор мянган зараа. Ер нь тэгээд нас хорь гараал ирэхээр шууд л уруудах нас руугаа ороод хөгшрөлт явагдаад эхэлчдэг гэж үнэн юм шиг байна. Ядраал, Ямар сайндаа л 3 давхар байшин руу шатаар гарах гэснээ залхуураад лифт 30 минут хүлээж суухав дээ. ай даа энэ хүмүүний амьдрал гэж.


Өчигдөр орой нээрээ бороо шиврээл гоё байсан шүү. даанч Улаанбаатарт бороонд алхахаар хувцас халтар болоод шороон царайлаад байдиймдаа. Агаар магаар гэж авах юмгүй хэцүү, туйлын хүнд нөхцөлд амьдарчийшдээ. тэгээл хааяа кареер хөөхгөөл төр засаг масаг гэж усан тэнэг идэж уухаас өөр юм мэдэхгүй малнууд УБ-д амьдарснийхаа төлөө ингэж хордож байна. надад эрүүл юм алга гэхээр л өөдөөс чи баян бол гадагшаа сайхан орон руу цагаалчихаач, ядуу бол хөдөө мал дээр гарчаач. тэгэж чадахгүй бол утаандаа хордоод хэвтэж байхгүй юу ухааны юм хум хэлдэг болчихжээ. хөөрхий. 


За тэгээд  одоо энэ 76 хурга, ишиг сонгох монгол наадаан болжийн. Яг л хар зах дээр хэдэн тэрэгчид урагшаа хойшоо гээд дайрч байгаам шиг. Алалцаж байна шд. Би ч одоо гэртээ харихаас ч уур хүрдэг болж байна. 5 минут тутамд хэнд ч хэрэггүй сонин тараах юм. Яг одоо тэгээд тэрнийг нь уншаад авчихъя гэсэн юм юу ч байхгүй. Хэнд ч хэрэггүй цаас, цаг, мөнгө үрсэн хар хог. гэхдээ энэ дээдчүүл чинь бидний мөнгөөр тоглодог болохоор мөнгөнд санаа зовдоггүй юм шиг байгаа юм. Орой бүр зурагтаар лапа лапа юм ярьж телевизийн үнэтэй цагыг үрээд л. за даа тэгээд манай телевизүүдээр хэрэгтэй юм ч гардаг биш дээ. Үзэхээс ч бөөлжис цутгамаар, за тэгээд сонин энэ тэр уншихаас уур хүрмээр, Ямар ч ур чадваргүй сумын бага сургууль төгсөөд өөрсдийгөө гарцаагүй сэтгүүлч болчихлоо гэж бодоод юм бичээд яваад байдаг гаруудыг бодохоор ичих шиг л. 


нээрээ Долларын ханш сайхан унаж байна. Миний тооцоолж буйгаар монгол төгрөгтэй харьцах мөнгөн дүн 1050 орчим байгаа. Цаашид ч унах байх.
Ер нь мөнгөө аль болох EUR болгож хадгалсан нь дээр байх шүү.


PS: толгойн доторх мянга мянган түмэн жадтай зараануудыг хэрхэн туйлын амраар гаргах вэ? хөөгөөд хөөгөөд загнаад загнаад сүүлдээ учирлаж гуйлаа аргадлаа ерөөсөө гарахгүй гээд байх юм. Арга зааж өгөөч плизэ. /Сүүлийн үед англиш хэлний мэдлэг асар хурдацтай сайжирчига. Ер нь энэ эрчээрээ явбал ганц улаан хэлээ мартаад шууд англишаар сольчдиймуу гэж бодож байгаа шүү. Гэхдээ амаргүй л байх. Баат Ай эм Вэри Хэппи. / хаха.

4 comments:

Anonymous said...

за тэр сонгууль монгууль гэж нэрвтэх яахуу.. гай зүгээр.. мөрөөрөө мөөмөө унжуулая.. агаарын хувьд бол өөтэгээд шороотой муухай улаанбаатартай тэсээд тэвчээд л амралтаа аюахаараа өрийгөө хөдөө цөлөөд л аж төрөөд л байна ш ээ.. одоогоор эмгэг хууч алга л байна.. бодуул мэдээж дасан зохицол биз...

зараануудын хувьд со хоол идээд, кука уугаад, бүүр болохгүй бол хэдэн минут дуг хйих л арга байх шив дээ..

SARANTENGER said...

аая аая асар том зөвөлгөө өгсөнд гялтайлаа. Сайхан санаа намайг бодвол бас боломжтой гар байх нь. Эртхэн найз нартаа танилцуулж нэгэнд нь бэр болгон бэлэг барьдиймуу?

гэснээс со хоолонд дургүй, кука уухаар бөөлждөг, унтахаар нойр хүрдэггүй бол яах уу?

Jenni said...

Dollariin hanshnii huvid unen bhaa. daanch EUR bolgoh mungu algoo :P chinii demjij bga baguud yavsanguie.. harin minii demjij bga bag ovoo bga

Anonymous said...

eliirliig unshlaa sonsloo sonsooguin bshd neeree Oros gogo toglojino