July 05, 2008

...



Үүр шөний зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцыг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай тэр өдөр уулзсан
Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай
Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрдэг
Хамгийн жаргалтай мөчүүд чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол 
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж 
Урагшаа тэмүүлж амьдръя
Хайраа өгсөн гэж би чамд шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай 
Хайраа өгсөн гэж чи надад хэлсэн. 
Хамтдаа бүхнийг туулъя гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай

July 03, 2008

...


Дээр харуулсан зураг өчигдөрийн Өнөөдөр сонины нүүрэн дээр байсан юм. Их утгатай зураг болохоор нь аваад тавьчихлаа.  Ахтайгаа хамт инээлдэн тоглох 2 хүүхэд,  Ак47 болон бусад хутга юм хумаар бүрэн зэвсэглэсэн бууны гох оо дарахад бэлэн цэрэг эрс,.  2 хүүхдийн ах нь өршөөл эрэх мэт өвдөглөөд газар сууж байна. Харин наад жижиг хүүхэд нь инээгээд л цаашаа хараад сууж байна. Цаана нь зогсоод байгаа жижигхэн охин ямар баяр баясгалантай инээж байсан гээч. Дотор өвдмөөр.  Иракт байна уу? аль эсвэл байлдаантай кинон дээр гардаг шиг л юм нүдэн дээр яг л бодитоор байна. Үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон эрхэм маань ийм юм хийж байх гэж дээ. :((  Хүмүүнлэг Иргэний ардчилсан нийгэмд хүний амь гэдэг юунаас ч эрхэм үнэтэй байдаг гэх боловч манайд хэдэн хөгжим, хэдэн шилтэй вискинээс илүү хямдхан юм байна. Ийм нийгэмд амьдарч байгаагаасаа айж байна....  

Ард түмэн чинь их юм шаарддаггүй шд ээ ухаант төрийн түшээд минь. Ард түмэнд чинь талх, талхыг авах мөнгө, тэгээд л болоо.  Айх ичих, эмээх зүйлгүй гудамжаар алхмаар байна аа. Хэдий болтол буутай цэргүүдээс айж орон доороо гөлөлзөж хэвтэх билээ. 

Айх ичих зүйлгүй
Ардчилсан парламенттай
Улсыг адгийн муу Африкийн Зимбабаас дор болгов. 
Дэлхий харж байна. 
Дэлхий инээж байна. 
дэлхий шоолж байна. Иш чааваас даа. Ард түмэн рүүгээ зэвсэг бариад бууны гох дардаг тийм л удирдагчидтай байх гэж. 

PS: Micheal jackson - Heal the world гэдэн дууны клипийг доор дарж үзнэ үү. 
http://www.youtube.com/watch?v=W61Q-EZ8R7M

Гадаа гоё байна.
Бороо ороод л
Борооны дараа нар гарч
Богд ууланд Солонго татаад л
Би баярлаад л
бие тавираад л
Гадаа  гоё байна. 

July 01, 2008

Хар нийгэм айсуй...

Хар нийгэм айсуй.
Ээ пязда, бид чинь юу хийчихэв, юу хийлгэчихэв. Далаараа цэвэр даруулаад олимпоос медальгүй хоцорчихов уу? Бид ядуулдаа. Гэхдээ адгуус амьтны ходоодноос арай өөр тархи толгой байдаг гэдэгт би итгэдэг. Ингээд пязда гээд хэлчихвэл хувьсгалын үрийг газрын хөрсөнд, тархинд гүн таригсад хүрч ирээд буудчих болов уу? Харанхуй хар нийгэм айсуй. Айж байна. Бодохоос, хэлэхээс, ярихаас, бичихээс, хийхээс. Буруудчих вий? Буудуулчих вий? Автын осолд орчих вий? Авлига авсан хэрэгт уначих вий? гээд л айдас түгшүүр асар ихтэй юм. Биднийг, бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгаа бол оо? Ээ чааваас даа. Манайхан нийтээрээ ядуу байгаа биз дээ. Харалдаа ширхэг талхны үнэ нэмэгдэхэд тэмцээд түүнийг нь ЗГ нь өлгөөд шоудаж байгаа биз дээ. Амьтнаас бид арай дээр л баймаар юм. Гудамжаар алхаад үзэлдээ. Инээсэн хүн байна уу? Телевизээр Энхбаяр ганданд, уулын орой дээр инээж харагдаа биз дээ. Сонгууль гэж яг юу юм? Хэдэн хулгайч нар хоорондоо ээлжлэн суугаад эрхээ эдлээд элдэв янзын авилга авч өгөлцөж ... Ийм юмыг Их Хурал гэдэг юм уу? Энд тэндэхийн гудамжныханыг Эх Орноо удирдуулах гэж, хуулиа батлуулах гэж, хувьсгал хийлгэх гэж бид сонгодог хэрэг үү? Заваан бүхнийг та бүхэн харж байгаа биз дээ. Манайхан ядуулдаа. Манай ген цочмог хийгээд муу уусамтгай, дарлуулдаг ген юм. Бид чинь айдаг. Хэлэхээсээ, ярихаасаа, хийхээсээ. Айж байна аа. Үнэхээр их айж байна. Аргагүй шд ээ бид чинь 200 жил манжуудад, 70 жил хувьсгалчидад, 18 жил ардчилагчдад дарлуулж зовж зүдэрсэн нулимсаа урсгасан ард түмэн юм чинь. Бидэнд хоол л хэрэгтэй. Бидэнд эрх чөлөө, эв нэгдэл, эд хөрөнгө хэрэггүй ээ. Зөвхөн идэх хоол минь л хэрэгтэй хэмээн бид хашгичиж, хавирга руугаа өшиглүүлж байна. Доромжилж, дорд үзэгдэж, дорой буурай байж, Чаддаг ч чаддаггүй ч үг дуугүй, зөв ч буруу ч хүлээн зөвшөөрч, зөөлөн хийгээд эмгэнэлтэй юм аа. Ээ хөөрхий. Эх орон минь. Ийм байсан бил үү? Харахаас, үзэхээс бодохоос ч айж байна. Иргэд уйлж байна, Ийм нөхцөлд мөнхөд дүнсийх илт давуугаар ялагсад баяраа тэмдэглэж оргилуун дарсаа буудуулж байна. 

Бид ирээдүй үр хойчийнхоо төлөө, арга ядсан нийгмийнхээ тэмцэх, босох, үгээ хэлэх, болохгүй бол унагаах цаг нь болсоооооооон. тэмц, бос!!!!!! Босооч дээ. Юугаа хийгээд суугаад байгаа юм. Яг одоо бос! Иргэний сүр хүчийг харуулах цаг болсоон эх орны хөвгүүд минь!

June 29, 2008

...

гурван цэг.
За жаахан элийрээдэхвэл бүх юм сайхан болоод дотор уужраад, толгойн доторх мянга түмэн эс минь таван минут ч гэсэн тайван амгалан болчихгээд байна. Асуудал их байна аа. 

1. Сонгууль
Муусайн хулгайч нарт саналааа худалдахгүй гээд санал өгөөгүй минь миний буруу байж би алдсан байна. Би буруу бодсон байна. Эхний санал хураалтаар Улаан сарнайт намынхан Улаанбаатарыг цаашилбал улс орон даяар улаан сарнайн үрээ цацаж байх шиг байна. Уучлаарай энхрий хайрт эх орон минь.  Над шиг мянга мянган залуус сонгуулиа өгөөгүй болохоор Улаан сарнайт нам ялж байх шиг байна. Хэрвээ над шиг мянга мянган залуус сонгуулиа өгсөн бол байдал арай өөрөөр эргэх байсан байх. Эртний мэргэд, эмээ өвөө нар гоё гоё торгон, даалимбан тэрлэгээ өмсөөд гоёж гоодоод очиж сонгуулиа өгөөд байсан сурагтай. 

За тэгээд угаасаа тов тодорхой Ардчилал болон Хувьсгал 2 нь хамаг суудлын тоогоо хувааж аваад эх орны хишиг болон эрдэнийн хувь болох 1 сая гаруй төгрөгийг 2009 оноос бид нар авч магадгүй юм шиг байна. Нөгөө талаас Энхсайхан хүүхэд бүрт 20000 төгрөг өгнө гоё. Дүүгийн мөнгө буухаар гоё найрна аа lol. Нөгөө талаас нэг тиймэрхүү. Сураггүй л сонгууль болж байх шиг байна. 

2. Наадам
Наадам болох гээл хэний хуушуур тарган бол, хэний айраг иссэн  бол гээд л... Бодоол хүлээгээл ...  Хоног тоолоол ... 

3.  Хөл бамьбаг
Манай Монголчууд ер нь нийтээрээ худлаа болчихжээ. Ер нь л хараад байхад тийм байна. Өчигдөр шөнө яаав. 2 цаг 30 минутаас Евро 2008 аваргын тоглолт болох болов. Энд тэндээс тэгий ингье гээд залгаад. Гоол оруулахаар нь аа үү гэж орилоод, алдахаар нь тэгчкү ингэчкү гээд. Нэг ёсны нийтээрээ далдайж худлаа фанатлаж байгаа юм болов уу даа л гэж бодож байлаа. Шаал худлаа. Эмэгтэйчүүд нь Английн Дэвид Бэкэм гэж сайхан залууг, эрэгтэйчүүд нь Бразилийн Хүүхэн шиг царайтай Роналдино гэж залуугаас бусдыг нь ихэнх нь мэдэхгүй шд ээ. шаал худлаа гарууд. Тэгээд л харахаар тэр тэгээд, энэ нээрээ ингээд гээд, шаал худлаа. азгүй азтай ч гэх шиг. Ер нь Морин дэл дээрээс  тарвага шүүрдэг богинохон мөчтэй манайхан хөлбөмбөг, жазз /Jazz/ хөгжим 2 гэж худлаа дух царайлаад ямар хэрэг байна аа. Тархиа сайхан ажиллуулдаг тийм л юм бодож олцгоосон дээр биз дээ. 

4. Ажил
Маргаашнаас буюу 7 сарын 1 ээс барилга дээр хурган даргаар 8 сарын 20 хүртэл очно. Тэгээд тэрний дараагаас үндсэн юм аа хийнэ. 1 сар хагасын туршид ер нь маш их завгүй байх байх. Завгүй хийгээд хэмнэлт, хэний ч бус өөрийнхөө төлөө гэж өөртөө хэлээд өөрийгөө зоригжуулаад яваад байдаг хэрэг ээ. Тэгээд ч олзуурахаад байгаа шүү. 
Өмхий хужаа нарын барилга байшин барих, элдэв янзын ажилдаа сайн байгааг нь хараад атаархаад байна аа, атаархаад байна. Хамтарч багаар ажиллахдаа, шавар шавхайны ажилд орохдоо, цэвэрч гэж жигтэйхэн үнэхээр аймар юм аа. юм шавахдаа газар ганц ч дусал шавар унагаахгүй, яг л бетон авчраад тавьчихсан юм шиг юм хийгээд байна аа энэ хужаа нар чинь. Харахаар манайхан хэзээ ийм болно оо гээд атаархаад байна аа. 
Манайхан залхуу дээрээс нь цөөхүүлэхнээ хэр нь нэгнийхээ улыг шагайж, бөгсийг нь ухаж явдаг болохоор Монгол хөгждөггүй байх л даа. Ямартай ч маргаашнаас эхлээд алаад өгнө өө!

5. Жижкэн эдийн засаг
1 баррель нефтийн үнэ 142 ам долларт хүрч өнгөрсөн долоо хоногийн бирж хаасан билээ. Өнөөдөр ч 141,50 байна. Энэ жилийн эцсээр 180 орчим долларт хүрнэ гэж мэдээлсээр байна. Нөгөө талаар ОХУ манайд нийлүүлдэг нефтийнхээ тонн тутам дахь үнийг 100 ам доллараар нэмэх болов. Энэ ч манайд бас л хүндээр тусна. Бүгдээрээ ядуу юм чинь жижкэн хотдоо багтаж шингэхгүй зовж байснаас бүгд морин тэрэгтэйгээр явбал ямар вэ? Угаасаа л морин тэргээр яв гэж энэ хотыг анх зохион байгуулж төлөвлөсөн юм биш үү? 

6.  Дотор
Дотор давчдаад, толгой задрах гээд, гэнэт хоолой дээр нээх том юм тээглэчихээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй, таг. бүү мэд. Ойлгохгүй байна ... Яаж байгаам бол оо?

June 27, 2008

Б.Ичинхорлоо 2 шүлэг

Хэдэн сарын өмнө нэг аниагийнхаа хамтаар Бас л завгүй шүлгийн тоглолтыг үзэж байлаа. Өнөөдөр СД ээ аваад шүлгүүдийг нь эхнээс нь сонслоо. Б.Ичинхорлоогийн 2 шүлгийг нь дахин дахин сонсоод л, үнэхээр өөр юм аа. Ингээд 2 шүлгийг нь нийтэллээ. Хэрэв таалагдвал Дэлгүүрээс сд-г нь аваад сонсохыг санал болгож байна. 

Б.Ичинхорлоо : Чамдаа
Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрйин салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлгэлхээ болисон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь
Чээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурийн толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгүйг
Магад би одоо л хэлье чамд би хайртай


Б.Ичинхорлоо : Зуун намар
  Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
  Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
  Амгалан царайг чинь догдлон ширтээд
  Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
  Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
  Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
  Амгалан царайг чинь догдлон ширтээд
  Аялгуут үгсийг шагласаар л байх болно

  Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
  Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
  Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
  Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
  Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
  Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
  Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
  Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
  Зуун намар, зуун намар

June 25, 2008

Хэний өмч болох вэ?




Хэсэг ах нарын хамтаар урд зүгийн хэдэн хятадуудтай хоол идэв ээ. Үнэндээ бол хятад хоол идэх дургүй. Гэхдээ албан болоод албан бус янз бүрийн улсуудтай уулзахад тухайн улсын хоол, архи, ёс заншил гээд л бүгдийг нь бага зэрэг мэдэх түүгээрээ дамжуулан ойртох бол бизнесийн харилцаанд энгийн л байдаг л нэг зүйл. 
Урд зүгийнхэнийг нь ер нь 2 том бүлэг болгож хуваадаг юм шиг байгаа юм. Эхний хэсэгт худалч гэсэн бүлэг, нөгөө нь үнэнч ажилсаг. Би ер нь нэлээд олон урд зүгийн өмхий амтнууд танина.  Гэхдээ ихэнх нь худалч л даа. Гэхдээ өнөөдөр ганц гайгүй хужаатай хоол идэж, цагаан архи ганц хоёр хундага татлаа. 

Ер нь урд зүгийнхэн манайхантай нийлээд худлаа инээгээд нутаг нэгтнүүдээ муулчихдаг хогын улсууд байдаг юм. гэтэл өнөөдрийн нөхөр тэгэхгүй юм аа. Үгүй гээд л гүрийчих юм. Байгаагаараа нэлээд юм хум хийгээд үзчихсэн залуу байлаа. 35 тай гэсэн байх аа. Агаагаас нь 13 насаар ах юм байна. 

Эхлээд ах нарын хийх ажлуудын талаар ярьж байгаад, сонгууль, улс төр, 76 дээрэмчин, замын бөглөрөө, бизнесийн орчин, хутгаа, самраа, цавчаа, цаашилбал түүхээ хүртэл сөхөхөд хүрэв. 

1758 онд Зүүнгарын хаант улсыг Буюу одооны Хятадын Шинжаан аймаг дахь ойрадуудыг хядаж цаанаас баахан түрэгүүдийг авчран суурилшуулсан. Уул ёсондоо бол манжууд манайхныг 200 жил дарласан шүү дээ. Хүрз, жоотуу барьж илжиг унасан хятадууд манай хамаг юмыг хамаад урагш нь гаргачихсан гэсэн чинь өөдөөс нь нөхөр хятад  манайхан хүрз, жоотуугаар ухаад байхад Оросууд экскаватор, булдозероор ухаад ачсан шүү дээ. Битгий жижиг юман дээрээ тооцоо бодолдоо Бод гэдэг юм байна. Ер нь манайхан жижиг асуудалд маш нарийн няхуур хандаад том асуудалд огтхон асуудал үүсгэхгүй байдаг нь бидний нэг том алдаа болов уу. 

нөгөө талаар AEI дээр нийтлэгдсэн/olloo.mn бас Өдрийн сонин дээр гарчихсан байх шиг харагдсан/ Чингис Путин хэмээх нийтлэл анхаарлыг асар татав. нэг хэсэг Хятадууд манайхныг асар сонирхож хүчтэй түрэн орж ирж байсан бол одоо Оросуудын хүчтэй ноёрхол төв азид, тэр тусмаа Монголд чиглэж Монголын эдийн засагт хүчтэй байр сууриудыг атгахаар завдаж байна. Тэрхүү нийтлэл дээр байгалийн асар их баялагтай төв азийн эрс тэс уур амьсгалтай Монголыг АНУ-чууд анхааралдаа авах нь зүйн хэрэг хэмээн дурдсан байсан. За байз Аль улсын Колони болох вэ гэх нь халгүй болох шинжтэй шүү. 
Өрнөдийн хүчтэй урсгал, Умардын хүчтэй салхи, Дорнын ялдамхан агаар 3 нийлээд Монголыг хувааж залгихаар бэлтгэж байна яамаар ч юм бүү мэд ээ. 

Уусан Хятад цагаан архи толгойд гараад байна аа lol 

Жижигхэн тайлбар: 2009 оны намрын дунд сарын шинийн 17 билэгт сайн өдөр гэнэ. Хийх ажилгүй 2 гар нийлээд ганц нэг юм шимэнгээ цаашид юу хийхээ төлөвлөж байгаа нь гэнэ. 
Путин: За Буш миний хөгшин одоо 2уулаа хэн хэнээсээ юугаа нуухав юүүкэв зүгээр. мань Шууд Монгол болон төв азийн орнууд мөн европод нөлөөгөө нэмээд атгамаар байна. Чи яахав дундад азийн орнуудад нефтээрээ байлдаад алалцаж бай. 2 уулаа тэгээд диваажинд уулзаж мастурбацууд харилцан хийлцье гэж байна гэнэ. 

June 24, 2008

Элдэв янзын далий явдлууд

ойрын үед нээрээ энэ сонгууль хэмээх юмнаас болоод хэт улс төржөөд байх шиг харагдаж байгаа бол нийт болоог уншигчдаасаа том уучлалт хүсье. Дахиад хэлэхэд сори шүү. Цаадах чинь солих оймсгүй байхдаа улстөрд орку гэж Бурханч лам Пүрэвбатын царайг дээр үед харж байгаад амалцийн. Тэгэхээр улс төр лүү оркү окай. 
За элийрэх яахав. 
Жаахан солиороодхий. Өнөөдөр над дээр нар хурцаар тусаад л ... Нар халаад л, шатаад л. Шатдаг л даа. Гэхдээ нарны техникийн албаныхан чинь хэтэрхий их нүүрс түлцийм болов уу? Нүүрсний олборлолт багасаад тонн нүүрс хэд ч болоод байгаам бол оо. Нар халахаар хэтэрхий халуун болоод би халууцаад наранд цохиулаад бие нозоороод, нойр хүрээд,хамар битүүрээд хацар улайгаад, өөрийн эрхгүй хөлс урсаад, өмд мөмд барьцалдаж биед наалдаад өөрийн эрхгүй усан хулгана болмоор санагдах юм. Наранд цохиулаад усан хулгана болоод яагаад ч юм бүү мэд 00-д өнжсийшд. Тэгээд энэ 00-д өнжих португальчууд хожигдох, эсвэл нар хиртэхтэй ямар хамаа байна аа.

Бишээ энэ чинь зүүдэнд орж ирсэн Сарангооны үлгэртэй андуурчиж. Өнөөдөр чинь усан бороо шаагиад, бодолд би дарагдсан сайхан өдөр байсийм байна шүү дээ. 

Өнөөдөр өглөө нээрээ асар олон хүнтэй уулзлаа. Тоолоод байсан чинь гарын 10 хуруу дуусаад дараа нь хөлийн 10 хуруугаа гаргаж ирж тоолох гэснээ оймс цоорхой, тэгээд ч элдэв янзын үнэр танартай тул гэнэт болиод л тэгээд л тоолохоо байсийн. Ямартай ч олон хүнтэй уулзсан нь тодорхой байгааз дээ.  Тэгээл Улаанбаатарын уртаас урт замуудад түгжрээл, замын түгжрээнд янз бүрийн юм хийжийн гэжийшд. 
Өглөө гэрээс гарахдаа цайгаа уугаагүй бол таксинд сууж явжахдаа л цайгаа уучихаж болно. Бас өдөр хийх ажлаа таксинд амжуулж болно. Ойрд уулзаагүй хүн амьтантай утсаар дэмий юм чалчиж болно. Тгэхээр манай энэ замын түгжрээ нэг бодлын тун чиг зүгээр эд юм аа. Яг л намайг бага байхад эмээгийн хийж өгдөг байсан борцтой будаатай цай шиг. Оочоол оочоол суухад ч бас хөлс цуваал бас л жанцантай шд ээ. 

Өөр чинь юу юу болчиховоо. аан тийм. бас нэг таксинд сууцан 1-р сургуулийн тэндээс ажил руу явдийм байгааз дээ. Нэг өөлкөн жаахан охин. За ахын дүү тийшээ  явийшүү гэлээ. Нөгөө охин ахаа а милээ 00-цийшүү гээл явжийн. Жаахан байжийснаа машинаа унтраачихав. аан за яажаам бол гээл бодож байсан чинь дахиад жаахан явжэсан чинь ахжуугаар машин орж ирэхэд нь сандраад тормозоо дарах гэж байснаа хаазаа дарчих шиг болсон. Ах айх шиг болоол. Богд хайрхан, Баянзүрх хайрхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан дээрээс нь ийм жолооч бэлдсэн жолооны курс, эвгүй замтай Улаанбаатарын бурхачуулдаа залбирлаа нэмэр алгаа. Зовох цагт бурхан хүртэл хань болчихгүй хогын наас. Тэгээд хөөш ээ чи минь хэр удаан машин барьж байнаа гээд байсан чинь нөгөөх чинь удаж байна аа гээл нээх хөөрхөн инээмсэглээл, удаж байгаа гээд байдиймаа. за ах ч дотроо бодооод 5 6 жил машаан барьцан байх гэж бодлоо. Тэгсэн хэд гэсэн гээч 2 сар гэдиймдаа :)) :D хаха. Амьдрал нээрээ арзгар байгаам шүү. Гялс л Монгол Даатгал явмаар санагдсан. Их хэргийг бүтээх хүн ингээл чад хийчүүл тээ. надаар бас хорвоо дутийшд. За байз өөр чинь элий далий юм хум юу боллоо? 

маргааш бас баахан хүнтэй уулзана. 

Эцэст нь хэлэхэд нийт блог уншигчиддаа Bob Marley - Don't worry be happy гэдэг дууг зориулжийнаа. Нөхөд баяртай. Дараагийн боролдойн цагаараа эргэн уулзацгаая. 

June 22, 2008

Хулгайч нараас хэнийг нь сонгох вэ?

Хуучин цагт сонгууль гэдэг, сонгуульд нэр дэвшинэ гэдэг, тэр тусмаа ард иргэд сонгуульд оролцож саналын хуудас бөглөнө гэдэг нэр төрийн хэрэг байж. Бараг л  Утай гүмбэн яваад Далай ламаас адис авчихаад ирсэн мэтээр аашилдаг байсийм даа гэж хөгшчүүл хүүрнэнэ. Бараг л ардын аман зохиол мэт. Мань мэтийн насныхан 2000 оныхоос өмнөх үеийн сонгуулиудыг мэдэхгүй юм. 2000 оноос хойш л сонгууль хэмээх юмыг хальт гадарладаг болж гялс л 18 хүрээд сонгууль өгч үзэх юмсан гэж боддог байлаа. 2000 онд чинь би 14 настай гүй мөн том эр болсон байлаа шүү дээ.  Тэр үед манай тойрогт Тамхи Дашдорж, Ном Баавар, Ноолуур Жагаа 3 нэр дэвшлээ.  Тэр үед надад Баавар ах нээх том нохойн идүүр шиг дээр нь өөрийнхөө зургийг наачихсан аяга өгч байж билээ. Тэр нь одоо эмээгийнд байгаа байх аа.  Баабар ахыг хүндэлж хайрлаад л ваав. Яаж ийм лаг болох вэ гэж бодоод л Баабарын олон номнуудыг хараал ваав гэж бодоод л хүндэлдэг байлаа шүү дээ. Тэрний дараахан нь Жагаа ах үйлдвэрээ танилцуулаад нээх том автусаар бүгдийг нь аваад явав. Очоод л очсон хүн бүрт ноолууран цамц өгчийн гэсэн манай тойргийхон Жагаа ийм лаг, бүгдээрээ Жагаад саналаа өгье баръя гээд л. Би ч хэрвээ би сонгууль өгөх байсан бол Жагаад өгөх байсан гээд л тойргийн бацаанууддаа ухуулга хийгээд л. Жагааг хар Бизнесмен лаг хүн. Монголын хамгийн баян гар. /Гэхдээ Жагааг одоо санахнээ бусад улс төрчидтэй харьцуулбал зүгээр л ТҮЦ ажиллуулдаг гар болохыг нь олж мэдсэн. / энэ тэр гээд л Жагааг шүтээл .... Сонгуулиас 2 3 хоногийн өмнө хүртэл манай тойргынхон 2 хуваагдчихсан. нэг хэсэг нь Баабарт, нөгөө хэсэг нь Жагаад л гээд л. Нэг орой байрны хажуу талд 3 машааан цемент асгаад л шороон дээр сагс тоглодог байсан хүүхдүүдийн нар гараад л. ваав ийм гоё болгож өгсөн хүнд саналаа өгөхгүй яадийм гээд л... Дараахан нь нэг орой Цэдэвийн Дашдоржийн шоу болдийм даа. тэлбизээр хардаг бүх гарууд ирчихсэн. Бүгдээрээ л Дашдоржийг дэмжиж байна гэнэ шүү. Хүүх лаг гар байх нь гээд л. Том том гэдэстэй улс төрчид бүгд ирчихсэн энэ лаг залууг дэмжээрэй гээд л. Тэгсэн тэнд нь бүх хүнд малгай, пудволк тараагаад эхлэхээр нь бүгдээрээ Цэдэвийн Дашдоржид хошуураад л Тэгээд л Дашдорж 4 жилийн турш Парламентийн гишүүн болж хууль батласийм даа. 


2004 онд.

Бас дахиад л нөгөө хэд нэр дэвшиж байна гэнэ. Гэхдээ үр дүн нь Жагаагийн талд гарсан.


2008 онд.
Энэ үед би аль хэдийнээ нэг сонгууль өгчихсөн туршлагатай нөхөр болчихсон байв аа.  Залуу хүүхдүүдэд сонгууль гэдэг чинь ийм юм байдийн ахын дүү нар гээд л Ямар сайндаа л блогтоо сонгуулийн тухай юм сийрүүлж байхав дээ. За тэр яахав. Нээрээ энэ сонгуулиас залхаж байна аа. Хэдэн хулгайч нар бидний татварын мөнгийг хэн нь хамгийн хурдан, хэн нь хамгийн ихийг хулгайлах вэ хэмээн булаалцалдаж дээрээ алалцаж байна. Харахаар огиудас хүрч шууд л 00 ормоор санагдах юм. 

5 сараас хойш үнэндээ ажил хийж чадсангүй. Хүн амьтантай уулзах гэхээр сонгууль гээд завгүй сонгуулийн дараа гэж л хэлэх юм. Адаглаад яг таг өдрөө ч тохирчихож болохгүй юм. Утсаар яриад асуудал шийдэх гэхээр ах нь, аниа нь сонгуульд хэрэв амжилттай оролцчихвол тэгье ингье гэх. Ялагдчихвал амиа хорлочих гээд байгаа юм уу хаашаа юм?.

заза бүү мэд ээ. Хуучин 2005 оны сонгуулиас хойш уул нь онгоцны сүйрэл, талхны үнийн өсөлт, азийн чоныг эс тооцвол амар, тайван энх тунх амьдарсан юмсан. Гэтэл одоо яаав. Анх шил авна, шил авна, сүү аваарай, сүү аваарай гэж орилдог байсан бол нэмэгдээд УИХ-ын дугаар тойрогт нэр дэвшигч хулгайчын төлөө саналаа өгөөрэй гэх мэтээр төрөл бүрээр гошгоруулна. Бид гошгорно. 

Ойр ойрхон хаалга балбана. Гэртээ суухаас ч уур хүрэх юм. Байсхийгээд л хэнд ч хэрэггүй сонгуулийн сурталчилгааны сонин тараах юм. Тэр нь ядаж байхад миний хэрэглэдэг 00-ийн цааснаас ч ядмагхан цаастай, нүүрэн дээр нь худлаа инээсэн хулгайчын үнэн дүр  төрх, баахан худлаа CV энэ тэр. Ээ чи хулгайч шд ээ гээд даанч шууд хэлчихэж чадахгүй нь харамсалтай.


Ахыг нээрээ аймар гошгоруулжийнаа. Чи зүгээр Монголын иргэн болсоноороо жилдээ нэг удаа эрдэнийн хувь гээд 1-1,5 сая төгрөг зүгээр ав, Дээрээс нь чи хуримаа хийчих 500.000, Өө хуримаа хийчихсэн сайн залуу. Одоо үр хүүхдээ хийчих сар бүр 20.000 гээд л цаашаа явах. Манайхан бүгд гошгорчийн гэжийшд. Хүүх манайх 4 ам бүлтэй жилдээ 6 сая төгрөгтэй болхийм байна. 6 сая төгрөгөөрөө гэртээ хөргөгч, тэлбиз, угаалгын машаан авна. Го ё гэх мэт. /Уул нь жаахан юм боддог тархитай улсууд бол ингэж мөнгө тараалаа гээд тэр чинээгээрээ Инфляц өсөж талх нь 1500 болох биз./

Өнөөдөр нэг найзтайгаа сонгуулийн талаар ярилцав. Гайтай юм аа. Энэ сонгууль гээд л . Аргагүй шд ээ. Үнэхээр болохгүй байна шд ээ. Сонгууль болно уу байна уу? үнэндээ пад алга. Хулгайч нар дундаасаа хэн хүчтэй хулгайчыг дээш нь гаргаж тэгээд араас нь улс орноо хувааж идэх гэж байгаа луйварчидтай байснаас байгаагүй нь дээр биз дээ. Тэртэй тэргүй бидний үеийн шинэ залуусын түрлэг 10-15 жилийн энэ нийгмийг өөрчлөх биз.

Нэг зөвлөгөө хэлэхэд хулгайч нараас аль овоо мөнгөтэй хулгайчыг нь сонгоорой тэд чинь жижиг юм хулгайлахгүй зөвхөн том юм хулгайлах хүмүүс шүү. Энэ Баасан авгай, Отгонбат, Магнай, Бямбатулга гэх мэт амьдралдаа автобуснаас өөр унаанд сууж үзээгүй хулгайч нар чинь дээшээ гараад олдсон дээр нь юм хуссаар байгаад бидэндээ юм үлдээхгүй хулгайч нар шүү.

Би сонгууль өгөхөөс нээрээ үнэндээ залхаж байна. Хулгайч нарт өөрийнхөө үнэт саналаа өгмөөргүй байна. Болдогсон бол би хулгайч биш юм чинь саналын хуудсан дээр нь өөрийнхөө нэрийг 4 удаа биччихээд гараад ирмээр байна. Тийм ээ би хулгайч биш ээ. Гэхдээ л цаашид хулгайч болох гэж бэлтгэгдэж байгаа болохоор доль доль үсрээд хэдэн хулгайчын нэр дугуйлах л биз дээ.


Хулгайч нарыг битгий сонгоорой, хий хоосн амлалт, эрээ цээргүй эцэс төгсгөлгүй хулгай дээрмийг харсаар байж зүгээр суух уу? /Энэ гудамжинд жагсагсадын үг бил үү.  lol/ damn it hustings!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

June 18, 2008

Баабаризмын төгсгөл

Жич: Үүнийг 2008-р оны 3 - р сарын 3-ны өдөр таталгаж байв!

Тvvх өгvvлсv.

2000 оны УИХ-ын сонгуулийн 70-р тойрогт Тамхи, Ном, Ноолуур 3 нэр дэвшив. Манай Тойрог л доо. Энэ сонгуулиар Тамхи нөхдөө хошуучлан илт давуу байдалтайгаар гарч ирлээ. Тамхи сонгуулийн сурталчилгаа PR-ын vед хvчтэй гарч ирээд сонгуульд гарч ирсэний дараа гэнэт сураггvй алга болов. Тойргийн нөхөд болоод ард тvмэн тvvний араас гашуудан усанд хаясан чулуу мэт алга болсонд тун ихээр гайхан балмагдаж эрэл сурал болж зарлуулдах дээрээ тулсан тийм л хэцvv цаг vе байлаа.

Нvдэнд дулаахан тамхи хvvг эрсэн, сурсан хайсан ард тvмний сэтгэлийн шархыг аниулах ганц гайхамшигтай зvйл болсон нь сонгууль дөхөж гэнэт нэг нартай өдөр Тамхи хvv өөрийнхөө гэгээн дvрийг харуулж байх нь тэр. 2004 оны УИХ-ын сонгуулиар Ном, тамхи, ноолуур 3 дахин өрсөлдөв. Нийтээр эдийн шуналд автсан манай тойргийнхоны хувьд хувь хvний мораль, мэдлэг, боловсрол тийм ч чухал бус агаад Ноолуурыг хайртай шvтээнээ болгон залжухуй. 2000-2008 оны сонгуульд ном мулт vсэрч лааз өшиглөн явсан 8 жилийн тухайд хэмээвээс эд мэддэг манайхны хувьд ном хэмээх цаасыг vл тоосноос гадна ард тvмэнд өгөх өргөл барьцаар дутмаг тvvнийг дахиж нэг нvдээрээ ч харах хvсэлгvй болсон баймой. Энэхvv хэсгийг энэ хvргээд эцэслье. Тvvх өгvvлсv хэмээн гарчиглаад цааш vргэлжлvvлэн бичих аваас би бээр Шинэ vеийн тvvхч хэмээн цоллуулах гэм буй. Аймой.

Энд доор би хэний тухай өгvvлэхийг уншигч авхай та гадарлаж байгаа байх. Тийм ээ би номын хvний тухай доор өгvvлнэ. Төгсгөл гэж гарчиглахаар төгсөх дуусах эсвэл доромжлол хэмээн орчуулж vл болно.
Vгний араас изм хэмээх төгсгөлийг залгахад бvхэл бvтэн онол, бvхэл бvтэн нийгмийн нэршил болж хувирдаг аж. Жишээ нь Сарантэнгэр гэдэг vгний араас изм залгавал сарантэнгэризм буюу бvхэл бvтэн нийгэмчлэлийн нэр томъёо онол дvрэм болж хувирна.
Социолизм, капитализм, нацизм, анархизм,... Баабаризм ...

Нийгэмд олноороо дагаж мөрдөх ёстой тэрхvv цөөхөн зvйлсийг хууль, дvрэм, журам гэж нэрлэнэ. Хvн төрөлхтөн байгалийн хатуу ширvvн болоод зөөлөн бvхий л vйл явцад аливаа зvйлсийг хамтаараа шийдвэрлэж амь аргацаасан байдалтай өнгөрөөдөг байсан бөгөөд тэрхvv зvйлсийг шийдвэрлэх болоод цаашид ирээдvйд болох зvйлсийг урьдчилан харж өгvvлдэг, цаашид мөрдөгдөх дvрэм журам, нийгмийн байгууллагыг хэлдэг, бичдэг байсан нийгмийн цөөнх буюу сэхээтнvvдийг нухчин дарах нь хvний нийгмийн аль ч vед байсаар л байсан ...

Бид хэзээ хэзээнээсээ л өөр хоорондоо хэдэн сая живаа асуултыг бие биедээ тавьдаг.
Бид хаанаас ирсэн бэ? Дэлхий шиг өөр гариг ертөнц бий юу? Нар хаашаа алга болдог вэ? Дэлхий ямар хэлбэртэй вэ? Гэх мэтчилэн. Эдгээр асуултуудаас зvй ёсоор том тооцогдох нэг асуулт бол Дэлхий ямар хэлбэртэй вэ?

Энэ асуултын хариултыг олох хvртлээ хvмvvс олон мянган жилийг зориулсан билээ. Хятадын эртний сурвалж бичигт эх дэлхий бол хавтгай, дөрвөн талаасаа асар том загас, аймшигт луугаар дvvрэн догшин тэнгисээр хvрээлэгдсэн гэж дурьдсан байдаг. Мөн эртний энэтхэгчvvдийн олонх нь дэлхий хавтгай гэж тайлбарладаг байлаа. Тэд “Сvмбэр” уулыг тойрон нар, сар, одод эргэлддэг гэдэг байв. Зарим нь бvvр эх дэлхийг лянхуа цэцэгтэй зvйрлэдэг байсан юм. Мөн дэлхийг яст мэлхийн дээр дөрвөн зааны нуруун дээрх эх газар ч гэж vзэж байв. Гэвч олонхийн саналтай нийлдэггvй “цөөнх”-vvд байсныг энд дурьдах хэрэгтэй.

Эртний грекийн суут сэтгэгч Пифагор (МЭӨ 580-490) дэлхийг бөөрөнхий гэж таамаглал дэвшvvлсэн боловч олон нийтэд баталж чадаагvй учир тvvнийг бас л дэмжээгvй юм. Олонх дэлхийг хавтгай гэж vзсээр байлаа. Харин дэлхийг бөөрөнхий гэдгийг жишээгээр “нотолсон” хvн бол Пифагорийн шавь Аристотель. Тэрээр нар, сарны хиртэлээс дэлхийг бөөрөнхий гэж нотолсон аж. Тэр vеэс дэлхий бол ертөнцийн төв гэсэн vзэл баримтлал гарч эхэлсэн юм.

Гэвч Аристотелийн vзлийг бас л олонх “таашаасангvй”. Ингээд хvмvvс олонхдоо итгэсээр хэдэн зууныг vзэв. Португалийн агуу аялагч Фердинанд Маггелан (1480-1521) болон тvvний багийнхан 1519 онд Испаниас аяллаа эхлэн 1525 онд дэлхийг усан онгоцоор анх удаа тойрч, буцаж Испанидаа ирсэн. Усан онгоцоор дэлхийг тойрсон vйл явдал нь дэлхий бөөрөнхий гэдгийг бас л баталсан нотолгоо байв. Энэ vйл явдлаас хойш тун удалгvй Польшийн нэрт сансар огторгуй судлаач, одон оронч Никола Коперник (1473-1543) дэлхий төвт vзлийг халж, орчин vеийн онол болох нар төвт vзэл баримтлалыг дэвшvvлсэн юм. Энэ талаараа тэрээр өөрийн алдарт “De revolutionbus orbium coelestium” номондоо маш дэлгэрэнгvй өгvvлсэн байдаг.

Гэвч тухайн vеийн олонх болох лам хуварга, шашны номлогчид энэ vзлийг vгvйсгэж, нар төвт бус дэлхий төвт гэсэн өмнөх номлолыг дагаж, Коперникийг эсэргvvцэж, номыг нь хэвлvvлэхгvй байх хvртэл арга хэмжээ авч байсан юм. “Орчин vеийн шинжлэх ухааны эцэг” гэгддэг алдарт одон орон судлаач Галилео (1564-1642) Коперникийн vзэл баримтлалыг vргэлжлvvлэн, нотолж баталж байсан билээ. Мөн л “дэлхий заавал ертөнцийн төв байх ёстой” гэсэн тухайн vеийн vзэл суртал, шашны номлолоос болж, Галилеог Католикийн шашны шvvхэд дуудаж, тvvнийг vлдсэн бvх насаар нь шоронд хорихыг тулгасан юм. Тvvнийг шашны тэрс vзэлтэн, бурангуйлагч хэмээн гvжирдэж байв. Хэдийгээр “олонх” тvvнийг шоронд хориогvй боловч бvх насаар (1633-1642 он хvртэл) нь гэрийн хорионд байлгаж, нийгмээс тасалсан байдаг (Хожим бvvр 1992 онд Католикийн сvмийн 264 дэх пап лам Жон Паул II Галилеог цагаатсан байдаг).

Эцэс сvvлдээ 21-р зуун гарлаа. Дэлхийг дахиад л хавтгай гэх болов. Тэр ч байтугай лалын ганц орнуудаас бусад нь дэлхийг хавтгай болгон харж байна.
Соён гэгээрvvлэгч, Сэргэн Мандлын хvн гэсэн 2 нэр томъёо хуучин тvvхийн шаргал хуудсуудад олонтаа тааралдана.

1990 ээд оны Монголчуудын Соён Гэгээрэл нийгмийг харах vзлийг Галсансvх, Баабар хоёргvйгээр дvрслэн бичихийн аргагvй. Тийм ээ Баабар 1990 ээд онд Монголчуудын оюун санааны ертөнцийг харах vзлийн эцэг байсан. Гэхдээ Баабарын бvхий л бичлэг тухайн өнөөдрийн нийгмийг болохгvй талаас нь харахад, эсвэл болоод өнгөрсөн зvйлийг өөрийн уншсан зvйл дээр тулгуурлан бичсэн байдаг. Тэр болж байгаа зvйлсийн талаар бичдэггvй. Тvvний бvхий л нийтлэлээс зөвхөн болж өнгөрсөн, өнгөрсөн vеийн зvйлс л харагддаг. Тийм тэр дандаа зөв хэлдэг. Яагаад гэвэл тэр бидний харж vзсэн зvйлсийг арай өөр өнцгөөс зөвөөр тусгаж харж масст зөв хvргэдгээрээ тэр олны анхаарлыг татдаг. Нэг vгээр Баабарын бичлэгийн арга зvй, vзэл баримтлал зэрэг нь нэг vгээр брэнд болчихсон учраас л тэр.

Өнөөдөр Монголын нийгмийн зарим хэсэг Баабарыг Шинэ Vеийн Сэргэн Мандлын Загалмайлсан эцэг, Шинэ Vеийн тvvхч хэмээн бичиж байна.
Сэргэн Мандлын хvн гэдэг нь тухайн нийгэм цаг vеэсээ тvрvvлэн байгаа болон болох зvйлсийг харж чаддаг, тvvнд анализ хийн олонхын хувьд vнэлvvлэн байдаг хvнийг хэлдэг.
Тvvний сvvлийн 2-3 жилийн нийтлэлvvд хэт нэг талыг барьсан улс төржсөн, эсвэл болоод өнгөрсөн зvйлсийг хэтэрхий томоор дөвийлгөн бичиж байгаад оршино.

Нийгмийн олонхи нь тэрхvv зvйлсийг бодитоор хvлээн авч Баабарт дурладаг биз ээ.
Хэрэв Баабар 90 ээд оны Монголчуудын оюун санааны эцэг хэвээр байхыг хvсвэл өнөөдрийн бичиж байгаа зvйлсдээ анализ хийн нийгэмд болж буй бодит зvйлсийг маргааш болон нөгөөдөр болох зvйлтэй хамруулан бичих хэрэгтэй болов уу? Хар шар хэрvvл, хутагт хувилгаад, улс төрийн хэрvvл, нутаг ус, хэл соёл эдгээр зvйлийн талаар хичнээн их бичнэ. Төчнөөн хэмжээгээр vнэ цэнээ алдах болно. Нэг vеэ бодвол манайхан 90-ээд оны vеийнх шиг арилгасан сонгины булцруу шиг байх аа больсон. Дэлхий хавтгайжиж мэдээллийн олон талын урсгал, vзэх харах зvйл хэтэрхий их.

Өнөөдөр таныг нийгмийн олонх буруутгаж байна. Гэвч маргааш таныг бvгд хvндлэх ч юм бил vv. (Ихэнх сэхээтнvvд ийм замаар замнадаг юм билээ. :D)

Дээрх бичлэг таныг vгvйсгэсэндээ бус таны нийгэмд vзvvлж буй нөлөө vр дагавар цаашид хэрхэхийг урьдчилан харж бичихийг л санал болгож буй нь энэ.

ХХI зууны Монголчуудын Оюун санааны Загалмайлсан эцэг, Дэлхийн Нийтийн Соён гэгээрлийн Шинэ vеийн тvvхч Баабар ах тандаа эрvvл энх, урт удаан нас, ирээдvйн чамин чамин бичлэг, их олон ном бичихийг хvсэн ерөөе!

Таныг хvндэтгэн ёсолсон таниас 2,45(45) дахин дvv Сарантэнгэр

June 16, 2008

...

За жаахан элийрч, дэмийрээдхий.
 

Өчигдөр орой хөлбөмбөг үздэг баатар орой 12 цаг өнгөрөөгөөд сидни гээд нэг шинэ пабад оров оо. Хүн гэж бага байснаас яг 2 цаг 45 минут болсон чинь пиг болчдиймдаа. манайхан чинь ямар аймар фанатууд юм бэ? Гоал оруулахаар нь ааа үүү гээл бие биенээ тэвэрч авч үнсээл, хацар дээрээ герман зирманы далбаа зурж мурцан, Бүгдээрээ 

2:45 аас герман австрийн тоглолт болов оо. Хүн гэж пиг, Ядаж байхад бүгд Германы фанатууд ҮҮҮ ААА гээл, ах далдайж  2, 3 пиво уугаал каадр тасрах дөхөв. Тоглолтын 60 дахь минутаас эхлээд 80 дахь минут хүртэл пабад нүднийхээ хорыг гаргаад авдийм байгааз дээ lol. Герман хожцон. тэгсэн манайхан чинь хоорондоо FREE HUG маягын юм хийгээл үүү ааа гээл аймар дэмждэг наасан. Ах тэгсэн наана нь нойр хүрээд унтах шахдаг наас. Урамгүй байна лээ.  Уул нь би Австрийг дэмжиж байсиймаа. хөөрхийс дандаа л 2-рт явах хувьтай хүмүүс шиг байгаам. Бараг ганцаараа Австрийг дэмжиж байсан байх. Тэгээд Австри Австри гэж орилох гэснээ бас болиод нөгөө үнэнч фанатуудаас айгаад байгаам чинь /Яачих ч юм билээ зодуулчих ч юм бил үү :D/ Тэгээл тоглолт дуусангуут нь манай Герман гоё шүү гээл худлаа царайлаал :D  

Тэгээл 5 цаг 30 гээл тэндээс гараад ирсэн чинь гадаа нар гараал, навч цэцэг дэлгэрээл, ногоороол, гоё наасан. даанч гол асуудал нь толгойн дотор мянган зараа. Ер нь тэгээд нас хорь гараал ирэхээр шууд л уруудах нас руугаа ороод хөгшрөлт явагдаад эхэлчдэг гэж үнэн юм шиг байна. Ядраал, Ямар сайндаа л 3 давхар байшин руу шатаар гарах гэснээ залхуураад лифт 30 минут хүлээж суухав дээ. ай даа энэ хүмүүний амьдрал гэж.


Өчигдөр орой нээрээ бороо шиврээл гоё байсан шүү. даанч Улаанбаатарт бороонд алхахаар хувцас халтар болоод шороон царайлаад байдиймдаа. Агаар магаар гэж авах юмгүй хэцүү, туйлын хүнд нөхцөлд амьдарчийшдээ. тэгээл хааяа кареер хөөхгөөл төр засаг масаг гэж усан тэнэг идэж уухаас өөр юм мэдэхгүй малнууд УБ-д амьдарснийхаа төлөө ингэж хордож байна. надад эрүүл юм алга гэхээр л өөдөөс чи баян бол гадагшаа сайхан орон руу цагаалчихаач, ядуу бол хөдөө мал дээр гарчаач. тэгэж чадахгүй бол утаандаа хордоод хэвтэж байхгүй юу ухааны юм хум хэлдэг болчихжээ. хөөрхий. 


За тэгээд  одоо энэ 76 хурга, ишиг сонгох монгол наадаан болжийн. Яг л хар зах дээр хэдэн тэрэгчид урагшаа хойшоо гээд дайрч байгаам шиг. Алалцаж байна шд. Би ч одоо гэртээ харихаас ч уур хүрдэг болж байна. 5 минут тутамд хэнд ч хэрэггүй сонин тараах юм. Яг одоо тэгээд тэрнийг нь уншаад авчихъя гэсэн юм юу ч байхгүй. Хэнд ч хэрэггүй цаас, цаг, мөнгө үрсэн хар хог. гэхдээ энэ дээдчүүл чинь бидний мөнгөөр тоглодог болохоор мөнгөнд санаа зовдоггүй юм шиг байгаа юм. Орой бүр зурагтаар лапа лапа юм ярьж телевизийн үнэтэй цагыг үрээд л. за даа тэгээд манай телевизүүдээр хэрэгтэй юм ч гардаг биш дээ. Үзэхээс ч бөөлжис цутгамаар, за тэгээд сонин энэ тэр уншихаас уур хүрмээр, Ямар ч ур чадваргүй сумын бага сургууль төгсөөд өөрсдийгөө гарцаагүй сэтгүүлч болчихлоо гэж бодоод юм бичээд яваад байдаг гаруудыг бодохоор ичих шиг л. 


нээрээ Долларын ханш сайхан унаж байна. Миний тооцоолж буйгаар монгол төгрөгтэй харьцах мөнгөн дүн 1050 орчим байгаа. Цаашид ч унах байх.
Ер нь мөнгөө аль болох EUR болгож хадгалсан нь дээр байх шүү.


PS: толгойн доторх мянга мянган түмэн жадтай зараануудыг хэрхэн туйлын амраар гаргах вэ? хөөгөөд хөөгөөд загнаад загнаад сүүлдээ учирлаж гуйлаа аргадлаа ерөөсөө гарахгүй гээд байх юм. Арга зааж өгөөч плизэ. /Сүүлийн үед англиш хэлний мэдлэг асар хурдацтай сайжирчига. Ер нь энэ эрчээрээ явбал ганц улаан хэлээ мартаад шууд англишаар сольчдиймуу гэж бодож байгаа шүү. Гэхдээ амаргүй л байх. Баат Ай эм Вэри Хэппи. / хаха.

June 14, 2008

Дуртай духанцар




Зураг түүх өгүүлнэ гэдэг нэртэй бүлэг нээлээ.
Зураг Түүх Өгүүлнэ № 001

1. Дуртай духанцар
Зургийн нэр: Дуртай духанцар
Зургийн фон: Эрдэнэт хивс
Зургийн огноо: ХХ зуун
Зургийн тайлбар: Энэ ииииих эртний зураг. ХХ зуунд авсан зураг байх аа. Би санадийм. тэр үед талх 200 төгрөг байсан. Гудамжаар бандгар бандгар биш уурт уурт ЛИАЗ шар автуусууд хурдалдаг байсан цаг. Би тэр үед 4-5 ангийн сурагч байсийм. Ширээний даргаас, салаан дарга, салаан даргаас ангийн дарга гэх мэт өндөр өндөр босготой сонгуульт ажлуудыг хийж анги хамт олныхоо итгэлийг даан явсан сайхан цаг байсиймдаг. За түүний ажил үйлс, албан тушаалыг ярихаа түр азнаад түүний үнэн дүр төрхийг шууд л хэлээдхий. Хаанаас ч юм бүү мэд нэг нүдний алиа шил олоод зүүцэн, нэг цэцгэн зангиа олоод авчихсан. Хуриманд явах гэж байсиймүү хаашаа юм? Шинэхэн фэнжэк авсийм шиг байгаам. Тэнгэр бол ширтээстэй, нуруу бол цэх огцом гар! Тэр гарыг нь хараа? Ийм гоё байсан байна шд. Одоо тэгсэн яасан мойнийж үрчийгээд ТОП Модель Одгэрэлийн гар шиг болцон байна шд. Тэр гоё гартаа нэг ном барьчжээ. Ядаж байхад нөгөө ном нь "КАМАСУТРА". За ийм л байна.

June 04, 2008

...

Эрхэм хүндэт блог уншигч андуудад энэ өдрийн гал халуун, галзуу хийгээд гаслант мэндийг мэдэн мэндчилюү.
Ойрдоо ажил ихтэй байна. Нэг үе ийм их ажлыг, ийм их бүтээлийг, ийм их бүтээмжийг мэдэрч амжилгүй уджээ. Энд тэнд бүлтэрч, энд тэнд чатлаж явах цаг зав маань багасав. Хэд хэдэн зүйлийг эхлүүлэв. Удахгүй амьдралийн шинэ шинэ боломжууд, шинэ шинэ мэдрэмжүүд, шинэ шинэ эрх чөлөөг, шинэ шинэ эрч хүчнүүдийг эдгээр ажлаасаа олж авна гэдэгтээ итгэлтэйгээр урамтайгаар урагшилна. Ажлын зорилго, зорилго, бүтээмж, биелэлт энэ бүхэн намайг өөрийн эрхгүй эх захгүй тэнгэрт хөөрөн нисгэж, талын хөх чоно шиг, алтайн хүрэн бүргэд шиг эрч хүчтэй, зоримог зорилготой хийгээд итгэлийг өгч байна. Тийм ээ би яг одоо нисэж байна. Маргааш ч ниснэ, нөгөөдөр ч ниснэ. Нэгэн цагт Төв Азийн Цээжинд алдар нэрээ дуурсгасан аугаа хүн болохын цагт хайртай аав ээж, эх орноороо овоглуулан явна гэдэгтээ итгэлтэй. Тэр цаг ойрхон буй.
... Магадгүй тун удахгүй хаанаас ирсэн, юу боддог, юу мэддэг, юу чаддаг тухайгаа хагас цаг тайлбарлан маргалдах шаардлаггүйгээр Би Монгол хүн, Би Монголоос ирсэн гэдгээ ам бардам бахархан ярьж, хамгаас хайрт Монгол орон минь дэлхийн оюуны эрчим хүчний энергийн төв, дэлхийн хөгжлийн тулгуур төв станц нь болно гэдэгт туйлаас итгэж байна.
Монгол залуус дэлхийн банк санхүү, программ хангамж, оюунлаг бизнесийн төрөл бүрийн зах зээл дээрх нугарашгүй ноён нуруу болж тэдгээрийг залан чиглүүлж удирдан явах цаг ойрхон буй ...
Уралдаж, идэлцэж, уулцдаг хурга ишигнүүдийг сонгодог сонгууль хэмээх гайны улмаас шөнө унтаж чадахгүй байна. Өглөө хаалга тогшиж хэнд ч хэрэггүй плакат сонин тараах юм. Ямар хэрэг байгаа юм. Тэртээ тэргүй Монгол улс хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү одоогийн төр барьж буй эдийн шуналтай энд тэндээс цуглуулсан үхэрнүүдийг зайлуулан бидний үеийн шинэ залуусын үе ирэхэд манайхан дийлдэхгүй дээ. Тэгээд ч одоо 15-20 жилийн дараа л Монгол дийлдэхгүй тасарна даа. Тэр болтол өөрсдийгөө бэлдэж дэлхийн эдийн засгийн шуургануудаас аль болох овоо ахиу зоос зулгаахыг чармайцгаа залуус. Сонгууль болно уу, газар хөдөлнө уу, галт уул дэлбэрнэ үү, ядуурал нэмэгдэнэ үү, янхандалт газар авна уу хамаа алга. Эхлээд сурч боловсор, хэнээс ч хараат бус бол, системтэйгээр ажилла. Тэгээд л болоо. Бидний босгох мөнгө газраа ухаад биш дэлхийн эдийн засаг дээр хямдхан мөнгө өч төчнөөн л байна. Тэндээс л олигтой овоо юм цуглуулъя.


PS: Сайхан байна даа. lol

May 30, 2008

...

Зиак нөхөр тавариш чинь ойрын үед ажил ихтэй удахгүй хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шэв шинэхэн пинжэкээ цоолохын гэжийшүү. Цэцгэнд төөрсөн 00 – ын цагаан эрвээхий шиг шаралсан шарилж цэцэгсийг солиод л солиод л, дэрвээд л дэрвээд л, нисээд л нисээд л байна шүү дээ. Өглөө босоод л орой унтаад л идээд л, уугаад л, ялгаруулаад л яваал байна.
Ойрдоо гадагшаа дотогшоо И-мэйлийг ч илгээж өгч байна даа. Яг л миний насны өвөө эмээ нар бол И-мэйлээр намайг ягаахан сарнай илгээгээд байна гэж буруугаар ойлгож магадгүй юм. Гэхдээ цаадах чинь тийм ажил хийхгүй өөр юм хийгээд байна. Өчигдөр чинь учиргүй усан бороонд цохиулж 7 хоног орноос босохгүй ажил болох нь гэтэл харамсалтай нь үгүй байдийм даа. Өнөөдөр амьд арзайгаал, мэнд мэлтийгээл, мээсэнжэрдээл байжийш. Зиак Зиак Виртуал монголчууддаа нар хур тэгширсэн, навч цэцэгс дэлбээлсэн сайхан үдшийн мэндийг дэвшүүлье.
Бидний бирж хаагаад удаж байна шүү.

Хайртай ээждээ, хайртай дүү нартаа Олон Улсын Эх Үрсийн Баярын Гал халуун мэндийг дэвшүүлье.

May 23, 2008

...

БОРОО.
Шарласан навчис, эвдэрсэн сэтгэл бороог зүрхийг хүснэ.
Бороо шивэрнэ... Бороо шаагина... Богинохон даашинзны оготор хормойг салхи үлээж дэггүйтнэ. Нүцгэн шилбэ норно... Нүдэнд оч асах шиг, зүрхэнд гал цахилах шиг чамайг санана... Бороонд норсон уруулыг минь салхи л эгшээнэ...

Бал эрсэн зөгий шиг, балга дарсанд шунах хүсэл шиг... шүлэнгэтсэн харц, хуурамч уруул... ичихээ мэддэггүй гар... Ийм зэвүүн төрхнөөс би зугатсаар ирсэн. "Энд" ирсэн... "Энд" бороотой... Борооны нутаг-"энд" чи суудаг. Бусдаас огт өөр, хүүхэд шиг л гэнэн ааштай... Бас доогтой харц, ёж үгтэй... Бүхнээс хүйтэн санагдах чамайг үзэн ядмаар ч, үзэн ядах тусам зүрх улам хүчтэй цохилж... Бүхнээс хорсом санагдах чамайг мартмаар ч, тархи зүрхтэй мэт лугшиж... Гэвч, энэ бороотой үдшээр дуусгавар болгож би чамайг өөрөөсөө "үдэх"-ээр шийдлээ.

Бороо шивэрнэ... Нүдээ анилаа. Бороон дуслууд уруулд ойртоно... Бороон дуслын чимээ сонсдоно. Бороо биш, чиний амьсгал байгаасай... Бодно, хүснэ.

Бороо шаагина... Бүх биеийг минь шалба норгохоор айсуй... Аанай л, нүдээ анилаа. Шаагих чимээ улам тодорно... Шаналгам, хачин хүсэл ээрнэ... Бороо биш, чиний тэврэлт байгаасай... Үс илбэх энэ зөөлөн салхины урсгал... Нүдээ бүр тас анилаа... Чиний гар үсэнд минь зөөлөн хүрэх шиг... Би нүдээ нээхгүй ээ, бороо зогстол... ( Үгүй ээ, чамайг явтал...)

Яг одоо чамайг мэдрэх шиг уйтай агаад гашуун байна... Уянгатай атлаа нулимстай байна... Бороо шивэрнэ... Бороо шаагина... Ахиад л шивэрнэ... Бүр алсаас цайран цайрсаар, цээжинд зүсэрч ирсэн энэ цагаан бороо... Бүжин зүрхний минь гүн рүү гижиг хүргэн цутгасан энэ цагаан бороо... Аньсан нүдэнд минь алслан алслан цайрсаар одов оо...
Нүдээ нээе дээ. Одоо тэр борооны чимээ зүрхэнд минь үлдсэн.
Арима   

May 21, 2008

Зохиомол болон зохиомол бус зүйлүүд

Нийгмийн дунд амнаас ам дамжин яригдаж буй зүйлсийг ардын аман зохиолын нэг төрөл үлгэр домог шиг ярьж болно. Бинзений үнэ өсөв. Бинзений үнэ өсөхөд талхны үнэ нэмэгдэв. Талхны үнэ нэмэгдэхэд барилга барьдаг ажилчдын үнэ нэмэгдэв. Бинзений үнэ нэмэгдсэнээс Улаанбаатарын өмнө зогсдог Янхны үнэ нэмэгдэв.  Бүх л юмны үнэ өсөж байна. 
Дэлхий даяараа юмны үнэ өсөж байна. Засгийн газраас юмны үнийн өсөлтөд хориг тавьж хязгаарлалт тавьж нэг ёсны хүчирхийлэл үйлдэж байна. Талхны үнийг барив. Бизнес эрхлэгчдийг чангалав. Бинзений үнийг тогтоох гэж нефть импортлогчдийг багалзуурдав. Янхны үнийг барих гэж Улаанбаатарын урдуур цагдаа нар гүйлгэв.

Өнөөдөр нийгэмд олонхын хувьд хамгийн хэцүү асуудал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд боловч үүсээд буй хэцүү асуудал нь ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН салбарт гарч буй зохиомол өсөлтүүд /Hyper inflation/ юм.

Өнгөрсөн оны 8 сард нийтийн орон сууцны талбайн дундаж үнэ 600 орчим ам доллар байсан бол өнөөдөр 860 орчим долларт хүрэв. Тийм ээ зохиомол юм аа. худлаа юм аа яаж яваад ийм үнэтэй болчихов оо? Энэ Үл хөдлөх хөрөнгө зуучлалын хэдэн нөхдүүд, ченжүүд арай хэтэржийшд ээ. Болохгүй шдаа.  За тэр яахав. Хазаарлах ганц нэг аргыг доор сийрүүлсү!

Эхлээд ингэчихмээр байна.

1. Төр өөрийн 100 хувь өмчит ХК байгуулаад өөрөө газраа зохицуулаад өөрөө байшингаа баримаар байна. Тэгвэл хямд чанартай орон сууцаар хангаж болох. Нөгөө талаар нийслэлийн газрын алба гэсэн тодотголтой хэдэн авилгын мангаснуудтай хатуу тэмцэж газрыг шууд тендерддэгээр, мөн газар зуучилдаг гэх гаруудын амыг тагламаар байна. Ер нь УБ хотод гайгүй газар 1 сая доллараас л эхэлж байна. Энийг болиулмаар байна. Нийслэл эсвэл төр нь өөрөө хямд чанартай орон сууц баримаар байна.

2. Барилга барихад шаардлагатай барилгын бүтээгдэхүүнүүдийг гаалийн татвараас тэглэмээр байна. Мөн л төрийн өмчит худалдааны компани байгуулж хийсвэр үнийн хөөрөгдөлтэй тэмцмээр байна.  Бүр болохгүй бол  Төр өөрөө барилга барихад нэн шаардлагатай барилгын материалуудын үйлдвэрүүдийг оруулаад ир. Хятадаас улаан тоосго зөөнө гэдэг одоо юу гэсэн үг вэ? Манайд энд бүхий л түүхий эд материал нь байна шүү дээ. Тэгээд ч угаасаа ингэж их бүтээн байгуулалт явагдаж байхад манайд лав 2025 он хүртэл барилгын материалын үйлдвэрлэлийн зах зээл байсаар л байх болно. Эрэлт их. Хамгийн гол нь чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангаж болно. Тэгээд ч нэлээд хэдэн ажлын байр шинээр гараад ирнэ. Манай бизнес эрхлэгчид бас энэ тал дээр бодмоор санамаар зүйлс их байгаа л гэж бодож байна. Эртээд дунд сургуулийн боловсролтой нэгэн хужаатай уулзахад нөхрийн ярьж буй зүйл гэвэл барилгын материалын үйлдвэрүүдийг урдаас хямд үнээр оруулж ирээч "найжаа" л гэжийлээ lol. 

Энэ засгийн газар нээрээ сайхан мастурбаци хийж байна аа? lol Одоо тэнэглэж ард түмнийхээ амьдралаар тоглохоо болимоор юм даа. Өрөвдмөөр юм.

 

May 19, 2008

....












Удахгүй хавар болж усны шувууд ирнэ.  Удалгүй урин дулаан цаг айлчилж  усны шувууд ирнэ. Дараа нь намар болж навчис хийснэ.  Хавар болсоныг мэдэлгүй нэг л мэдэхэд зуны эхэн сар дөхөж иржээ.  Хавар анх дэлбээлчихээд намар буцаад хийсчихдэг улиасны навчис. Навчис навчис навчис.  их зүйлийг бодогдуулжийнаа. 

May 18, 2008

...

Жаахаан солиороодхий. Хөгжил гэж юу вэ? Хөгжил гэдэг нэг талаар иргэний боловсрол. Иргэн боловсролтой байхийн тулд мөнгө хэрэгтэй. мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. Гэхдээ мөнгө босгоно гэдэг өөрийн хашаанд нүх ухаж, нүхнээс гарсан шороогоо урд хашааны Балданд зарж олсон мөнгөөрөө амьдарна гэдэг үлгэр байхгүй.  Уранхай халаасаа нөгөөгийн халаасаар сольж буйтай адил. Манай улс Доллар Экспорттой. Юан импорттой улс юм. Дэлхий даяар Долларын ханш унаж байна. Долларын ханш унах шалтгаан олон байна. 1. АНУ-д гарсан Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, 2. Нефть шатах тослох материалын олборлолт багассанаас үнэ өссөн, 3. АНУ долларын ханш сүүлийн хэдэн жил чангарсанаас дотоодын бараа эргэлт багасаж байна. АНУ-чууд өөрсдөө эдийн засгийнхаа идэвхээ нэмэхийн тулд ам долларын ханшийг албаар барьж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ ч бас үнэн байх талтай. Харин манай улсын хувьд? 

Дээр хэлсэн. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ доллараар экспортолж, бараа бүтээгдэхүүн импортын 60-70 хувь нь БНХАУ-аас орж ирж байна. Энэ нь Юан импорттой болохыг харуулж байна. Ам долларын ханшийн уналт хэдий хүртэл үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Энэ маягаараа унавал NAFTA /Канада, АНУ, Мексик/ аас AMERO  - г гаргана гэдгээ мэдэгдсэн. Хэрэв АМЕРО гарвал манайх жижиг эдийн засагтай улсын хувьд байдал улам хэцүү болох байх. 


Импортын барааны талаас илүү хувийг бүрдүүлэгч БНХАУ Бээжин 2008 олимпод бэлтгээд өөрийн эдийн засгаа шавхаж байна. Олимпийн дараа БНХАУ ын эдийн засаг шалдаа бууна. Манайхан ямар арга хэмжээ авах гэж байна?
Өнөөдөр 1 баррель нефтийн үнэ 126 ам доллар,  Алт 903.40 /Алтны үнэ Өнгөрсөн долоо хоногийн бирж хаалтаас хойш 20 доллараар нэмэгддсэн байна. Энэ нь сүрхий том юм болохгүй. Харин Энэ сарын 22- ны шөнө 11 цагаас үүрийн 4 цаг хүртэл нэлээд том савах шинжтэй байна. Савалт нь 150 орчим pips. Энэ долоо хоногт үүнээс том савалт харамсалтай нь алга байна.
Нефтийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдсээр л байх болно. Нөгөө талаар манай засгийн газар сонгууль өнгөртөл өргөн хэрэглээний барааны үнийг барь хэмээн бизнес эрхлэгчдийг дарамталж байна. Энэ нь угаасаа бүтэшгүй зүйл шүү дээ. дэлхий даяараа  үнэ нэмэгдэж байхад ганцхан манайд л эсрэгээрээ унана гэж юу байхав? Манайхан нээрээ хөөрхөн шүү?

Одоо ч цаашид юмны үнэ өснө. Яана? Яана? дараа мөнгө хэрхэн босгох тал дээр юм бичнэ ээ. 


Жич: BDSEC ээс 7 хоногийн турш Хувьцааны талаар үнэгүй сургалт семинарь зохион байгуулна. Хамрагдана уу?

May 15, 2008

...

Эрчүүдээ өмөөрсөн хэдэн мөр...
Бид чинь мөнгөний машин биш
Бүгдийг чаддаг аварга ч биш
Өөртэй чинь адилхан зүгээр л хүн
Өрөвдөж уйлдаг сэтгэлтэй хүмүүс.
Урсах нулимс минь дотроо л бөнжигнөж
Уурласан уцаараа гаднаа гаргадаг
Ухаантай, уул шиг түшигтэй
Эхээс мэндэлсэн эрдэнэ юм шүү дээ.
ЭРЧҮҮДГҮЙ хорвоог төсөөлөөд үз
Ээрэм талд ганцаараа алхаад үз
Ээжээсээ хэнээс хүүхэдтэй болсоныг
Ичилгүй асуугаад бас үзээрэй
Гэхдээ бид хүүхэд үйлдвэрлэдэг
Гуйлан төмрүүд бас биш ээ
Гунхсан сайхан болгоныг гуйдаг
Гүйдэг малнууд бас биш ээ андуурав.
Халамжтай сайхан ханьтай болох гэж
Хааяа нэг алддаг боловч
Алдсан алдаагаа дахиж гаргахгүйн тулд
Архиар хуурч өөрийгөө тайвшруулдаг.
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь
Эхнэр хүүхэдтэйгээ бас багтдаг юм
Эр хүн тугал ч хариулдаг
Эх орныхоо тугийг ч манадаг юм.


                                          Mr.Bo      2008-04-12 18:15

...

Бидэнд юм юм байна л даа.
Өчигдөр 12:30-д Чингис Зочид буудалд Ардчилсан намын үндэсний хорооны гишүүдийн хооронд болсон үдийн хоол ч гэх үү, сонгуулийн шоу ч гэх үү нэг тиймэрхүү юм болов. Яригдсан гол сэдэв гэвэл Лу.Болд Ард түмний томоохон Яг Бүх Хятадын Хөрөнгө оруулалтын концерциум шиг юм байгуулах тухай ярилцлага төслийн танилцуулга өрнөв. /Хятадын Chinalca, Baosteel /Baosteel Өвөрмонгол эзэнтэй компани юм. BAO - Бугат гэсэн үг, Бугат сэлэм гэхиймуу даа. / Гэх мэт 5 том байгууллага нэгдсэн/

Төслийн нэр: "БАЯНМОНГОЛ" КОРПОРАЦИ
Бүх  ард түмний нээлттэй хувьцаа гаргаж BHP BILLITON, RIO TINTO, IVANHOE MINES зэрэг  акулуудтай эн зэрэгцэхүйц хэмжээний том корпораци байгуулж стратегийн нэн ордуудыг нээлттэй ашиглъя гэсэн утгатай төслүүд яригдав. Ярианы сэдэв том. Үнэхээр хэрэгжиж чадвал манайхан бүгдээрээ арабын шейхүүдтэй адилхан амьдрах боломжтой байлаа. Гэхдээ газраа ухаад баяжсан улс дэлхий дээр 2хон л байгаа. Бусад бүхий л улсууд хэцүүдэж үлдсэн гэдгийг мартж болохгүй юм. Заза том юм ярих хэрэг алга.

Мөнгө яаж босгох вэ?
Манай улсын жилийн төсөв үнэн өрөвдөлтэй. Нийт жилийн төсвийн 30 орчим хувийг нийгмийн халамжид зарцуулдаг хөөрхийлөлтэй.
Улсын төсөв гэдэг зүйл нь нийгмийн халамжид, эмнэлэг сургууль цэцэрлэг гээд л ард түмний хэрэгцээт зүйлүүдэд зарцуулагдана.
Төсвийг яаж ч арвилан хэмнээд улсын хөгжилд хөрөнгө оруулахаар тийм хэмжээний мөнгийг босгож чадахгүй. Нэг халааснаасаа аваад нөгөө халаасандаа хийсэн хөгийн дүр зураг шууд л бууна.  Харин мөнгө босгох боломжууд хаа сайгүй л байна.

FX, SE, E-sugar, E-Oil гэх мэт. Босгох арга олон байна. 


Ингээд лазан хөдлөөд эхэллээ. Дараа үргэлжлүүлж бичихээс

May 14, 2008

...

Энтеро гэдэг бээрүүсээр өвдчихгүйг хичээж өдөртөө хэдэн зуун удаа гараа угааж, хэдэн зуун удаа амаа соодтой усаар зайлж, хичнээн удаа толгойгоо хүйтэн усаар норгож байгаагаа ч мартчихлаа. Бүү мэдээ. Аминдаа асар арчаатай наацан.
Баасан гаригийн орой нэлээд сэрүүсч шөнө нь нэлээд хүйтэрсийм. Ганган залуу хавар намар гэгчээр тас хар пинжэктэй явжээсан ах даарааский. Даарсан хүн яахав ханиад хүрээский. Ханиад хүрсэн хүнээс чинь одоо хүмүүс энтеро бээрүүс гусциймуу гээд өдөр шөнөгүй зайгаа аваастай. Ах яах уу? муу хүн яавал гэж гээд яваал байна Угаасаа яавал гэж дээ.

Ядаж байхад гудамжаар ногоон шилтэй адууны эсгэлэн шээсийг 2 шилэнд хийгээд 2 сугандаа хавчуулцан салан баавгай шиг аашилж байгаад өлөн нүдэт 2 цагдаагийн хараанд өртөж торгуулдийм байгааз дээ.

Алхаж байтал 2 долийсон нөхөр хүрч ирээд амрыг эрье та Монгол Улсын АСТухай  хуулийн тэд тэд тэд тэд тэд дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа тул таныг торгоно гээд учиргүй торгуулийн хуудас бичиж гарчийнаа. Анх удаа тэгэж торгуулж үзлээ. Яахав нэг их харамсахгүй байгаа. нөгөө 2 цагдаа сайхан цадталаа хооллож авсан биз. 

Өнөөдөр, Маргааш 2 долларын ханш сүртэй өснө гээд томроод байсан чинь долларын ханш одоо унаад EURUSD 1.5540 болов.  экэкэ. Дараа үргэлжлүүлэн далийна аа ...

May 13, 2008

...

САРАНТЭНГЭР чинь ажил дээрээ интернеттэй болж интернеттэй болсоны баяраа тэмдэглэж оройжин ногоон шилтэй адууны шээс гударлаа шд. Сүүл рүүгээ хэдэн нөхдүүд нийлж аваад нэгэн андын төрсөн өдрийг тэмдэглэж олон олон ЦАГААН ДОЛГОРын бодийг хөтөлж гүймөн чиг баярлаж цэнгэн хөгжилдөж байх амой. Товч бол ийм. Одоо дэлгэрүүлье.

Интернетгүй цаадах чинь нүдэн балай чихэн дүлий амьтан хөдөө сумын төвд амьдарч байгаам шиг 15 хонов. Аа тэгсэн өчигдөр гэнэт интернеттэй болоод интернетийнхээ баярыг тэмдэглэв.  Аая даанч орой 6 цаг хүртэл л нет л дээ. Цагтаа асаал цагтаа унтардаг.

Өчигдөр өдөр жаахан гадуур явж байгаад орой 7 цагт нэг хүнтэй уулзахаар цаг тохиров. Нөгөө нөхрөө 7 цагт ирүүлчихээд ах өөрөө идэш ууш эргүүлж 2 цаг хүлээлгээд 9 цагт уулзав. Манай хүн бас л тэвчээртэй байгаамшүү. Бас нээрээ нэгэн андын төрсөн өдөр болж муу ногоон шилтэй адууны шээсийг майр олныг уулаа.  Гүй тэгээд баахан багынх нь найзуудаа цуглуулчихаад хэдэн юм уучихаад агсам согтуу тавьж мавиад ахын хажууд онигоо болов.  Шөнөдөө айлд заваарч хамаг айл хүндрүүлэв.  Ах урд шөнө унтаж амраагүй гэхэд одоо цоглог болоогдооол суужийшд. нээрээ  Гаамп хэмээх гажиг нөхөрт төрсөн өдрийн мэнд :p 


Зиа Зиа дараа гого юм хум бичнэ ээ.

Сонирхол
Гүй нээрээ хүн гэж амьтан байнга л хувьсан өөрчлөгдөж байхиймаа. Чунаг шүү би бас нээрээ. Эртээд Отгоогийн тоглолтын үеэр Өөжгий гитарыг нээрээ уйлуулжийнаа. Тэрхэн агшинд гитар дарж сурмаар санагдаад 2,3 хоног гитар балбаж үзэв.  Чадах эд биш байна гээд хаячихаад байж байлаа. Дараахан нь 2 3 хоногийн дараа Нарангийн нэг босоо хүлээн авалтад Хийлч Дээгий ирцэн Хийлээр хэнтийн өндөр ууландыг дараад ахын хамаг зүрх сэтгэлийг бачимдуулав. Ах хийл тоголж сурмаар санагдаад маргааш нь гялс их дэлгүүр ороод нэг модон хийл худалдаж аваад дарж үзэв. Амар эд биш байна лээ. Нэг багштай уулзаад 2 хоног оройн цагаар сурах гээд хичээллэсэн чинь гар хуруу хомпүтэрийн товч дарахаас өөр юманд ажиллах эд биш байна гэдийм даа. Хамаг сонирхол бууруулаа хаяцан. Урамгүй наацан. 

Төгөлдөр хуур дээр 3 ая дарж сурах сонирхолтой байгаа. Бас нэг багштай уулзсан чинь хуруу гар чинь биш банйа л гэжийлээ.  Ахыг тэгэж дормоожилдоггүй сайн багш олж өгүүл шагналтай шүү.
Одоо харин ингэж бодоод байгаам. Ахын бүүр багын сонирхол төгөлдөр хуур дарж сурахад байсан юм. Ах нэг том ресторантой болчихоод ресторанаа цав цагаан өнгөөр тохижуулаад голд нь ганц цав цагаан төгөлдөр хуур тавьчихаад голд нь орой бүр төгөлдөр хуур дарийшд. Эхний аяа дарлаа. Залуус, бүсгүйчүүл алга нижигнүүлж ташаал ҮҮҮҮҮҮ АААААА ДАХИУЛИЙ ДАХИУЛИЙ гээл. Ах 2 дахь аяа дараал. хүмүүс дахиал алга нижигнүүлж ташаал гарын үсгээ өгчих гээл.  Тэгээл дахиад 1 сүүлчийн аяа тоглоол гарна. Дахиж дахиулий гэсэн ч үгүй гээл явна /Угаасаа өөр ая дарж чадахгүй. /

Аа тэгээд ер нь төгөлдөр хуур дээр 3 ая дараад
сурчихвал цаашид эхнэр хүүхэдтэй болох, охин хүүхэд найрах болвол цагаан төгөлдөр хуурныхаа ард сууж байгаал  Ай лов юү гээл аяа дарийшд. Хүүхнүүд унаку яахий. Тэгээл гоё ай. Армаантик. Ер нь манай залуучууд ахын энэ аргыг ахаас мөнгө төлөөд сурч болно шүү. Ах яагаад гэвэл энэ охин найрдаг аргаа патентжуулаад авчихсан. болоог уншаал шууд хэрэгжүүлцэн байвал шууд шүүхдэлцийшүү. 

Нээрээ алтан ураг хамтлаг өчигдөр МАКАО явчихлаа. анх сонсоол морин хуур дарж сурмаар санагдса. морин хуур авах санаатай :p
 
Энэ хүмүүний сонирхолоо гэж

May 12, 2008

...

Цаг хугацаа хэр үнэтэй вэ?
Цаг хугацаа хэр үнэтэй вэ? Гэж би өөрөөсөө олон удаа асууж байсан. Гэхдээ тэрхүү юугаар ч солишгүй үнэт зүйлээ юунаас ч үнэгүй зүйл болгон амьдардаг нь би. /Бусдыг ч бас хэлж байна./ Газраас таван төгрөг олохоороо өөрийгөө гарцаагүй Билл Гейтс, Варрен Вафет хэмээн бодож аашилна. Орой нь ууна. Ганц нэг охин хүүхэн харна. Ер нь л ихэнх залуус, бүсгүйчүүл ийм л нийгмийг, ийм л замыг туулж өнгөрүүлж байна.
Яахав дээ бусдын л адил түшлэггүй сандлын боловсрол эзэмшиж, өөрийн төлөө хэмээн өөрийгөө хуурч яваа нэгэн билээ бас л би. Хэдийгээр цаг хугацааг хамгаас үнэтэй чухаг эрдэнэ хэмээн ямар ч эрдэмтэн доктороос илүү тодорхойлон дүгнэж, тодорхойлоод логик дараалалд оруулж баталгаа гаргадаг боловч тэрхүү зүйлээ хамгийн түрүүнд огоорон явдаг нь би бас л би.

Нэг удаа АНУ-ын телевизийн нэвтрүүлэгч шоу од Oprah Билл Гейтстэй ярилцлага хийж байна. /Oprah – г бүгд л мэднэ дээ. /
Oprah: Ноён Билл таныг ганцаараа гудамжинд алхаж байхад чинь яг өмнө чинь 100 долларын дэвсгэрт байж байвал та авах уу?
Бил жаахан бодолхийлснээ /Мэдээж Офра энэ асуултандаа түүнийг унагах, басхүү үзэгчдэд хамгийн их сонин асуулт хэмээн бодсон байгаа./
Билл: Би тэр 100 долларыг авахгүй.
Oprah: Яагаад тэр билээ
Билл: Яагаад гэвэл би тэрхүү 100 долларыг бөгтийж авах тэрхүү хугацаанд би түүнээс илүүг олчихсон байх болно гэж хариулсан байдаг.

Тэр гагцхүү цагын үнэ цэнийг л харуулсан хэрэг. Тэр цаг хугацаа ямар чухал гэдгийг мэддэг. Тиймдээ ч Харвардын Хуулийг сургуулийг хаясан. Тэгээд ч тэр алдаагүй өнөөдөр дэлхийн хамгийн баян, хамгийн алдартай хүн. Тэр дэлхийг өөрчилсөн. Бидний нийгмийг арай амар болгоход түүний нөлөө их байсан.
Түүний хаант улс дэлхийг бүрхэж байна. Тэр дэлхийг, таныг атгадаг. Яагаад гэвэл түүний бүтээсэн Windows OS, MS Office ийг та хэрэглэдгийг би мэдэж байна.

Цаг хугацаа намайг, таныг, биднийг хүлээхгүй. Хүрч болох хамгийн өндөр оргилд одооноос мацаж эхэлцгээе. Энэхүү бичлэгийг уншуулж таны үнэт цагыг үрсэндээ түмэнтээ хүлцэл өчье. Одооноос та мацаж эхэл. Зовхи нь өөдөө эрэмгий, шаламгай, монгол залуусаа!!!

May 10, 2008

Миний дурлалууд

Би ер нь их олон удаа дурлаж байж.

Олон дурлалаа үе шаттайгаар нь бичихийг хүслээ.

1. Бага насны үе буюу цэцэрлэгийн бацааны дурлал
Цэцэрлэгийн ахлах ангид байхад ангидаа нэлээд додь гар байлаа. Хамаатныхаа 2 бандитай хамт явдаг байсан болохоор муусайн цэцэрлэгийн бацаануудынхаа атаман нь байсан юм. Багшийг Цэндээ гэдэг байсан санагддийн.  Цэндээгийн дүү охин манайд орж ирэх нь тэр. Үсээ 2 хувааж шүлжсэн, нэг их хөөрөхн биш гэхдээ л анх хараад л шууд дурлаж байж билээ. Цэцэрлэгийн арын хашаанд түүнээс болж зодолдож байж билээ. Цэцэрлэгээс тарахад өгдөг баавгайтай чихэр, 1 ширхэг ший гуаг зөвхөн түүндээ өгөх гэж хадгалдаг байлаа. Гэхдээ тэр бид 2 ийн дурлал удаан үргэлжлээгүй. Би бэлтгэл бүлэгт орох болж тэр ч нүүж тэр бид 2 ийн анхны дурлал бүтэлгүй талаар өнгөрч билээ. 

2.  Бага ангийн анхны дурлал
Манай ангид шинэ охин ирээд удаагүй байлаа. Тэр хөөрхөн, үсээ ув улаан туузаар 2 ороосон. маш цэвэрхэн охин байсан санагддаг юм. Эгч нь лаг эгч. /Жаахан том байсан бол эгчид нь бас санаатай байх нь байна шд/ Тэр охиныг анх хараал дурласан юм. /3-р ангийн бацаан шүү дээ./ Нөгөө охины хажууд би нусаа хацартаа наасан онц сурахаас цаашгүй л бацаан байв. гэхдээ ангийн дунд нэр хүндтэй миний санал асар өндөрт хүлээн зөвшөөрөгддөг байсийм шүү.
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр МАРТ8 аар охиддууддаа бэлэг өгөх болж банди нар охидуудаа сугалахад янз бүрийн хор найруулж байгаад тэрхүү охиныг сугалж билээ. 7-8 хоногийн өмнөөс бэлгээ сонгож аваад хурдхан МАРТ 8 болоосой гээд хүлээгээд л байлаа. Хүсэн хүлээсэн мартын 8 болж би ч бэлгээ өгөх болов. Ангийнхан бүгд охидууддаа бэлгээ өгсөөр, нөгөө охин бэлэггүй ийш тийшээ хараал надад хэн өгөх бол гэсэн шиг л... Гэнэт дотор зарсхийгээд сонин болоод явчихав/Банталт гэх байх/ Тэгэж тэгэж гэнэт зориг ороод бэлгээ өгөхөөр шийдэж ширээнийх нь хажуугаар  явахдаа ширээ рүү нь нөгөө авсан бэлгээ шидэж өгч билээ. Охин учиргүй уйлж аргадах гэж бөөн юм болж анх би түүнийгээ, тэр минь намайгаа анх харж билээ. Ээж нь намайг танидаг гэрт нь дөхүүлж өгөхөөр цай өгөөд л масло, сахартай, варентай талх өгөхөөр нь амтархан идэж энэ тэр. Нөгөөхөө бусад найзууддаа Ариунзаяагийн ээж нь надад тэгсэн гэж орцны бацаанууддаа бааварладаг байж билээ. /Тэр үедээ хадам ээжээ гээд бодцийм шиг байгаам би/Гэхдээ тэр бид 2 удаагүй ээ. 

3.  Дунд ангийн анхны дурлал
Ах 6-р ангид байхдаа шинэ сургууль руу шилжиж билээ. Бүх юм шинэ. Очоод л эхний 1 сар үнэн хачин царайлж байсан бол сарын дараагаас ангидаа бас танигдаж эхлэв. МАТ, Монгол хэл, уран зохиолын астуудад оролцдог болов. Монгол хэлний аст болох болж багш ангиасаа 5 хүнтэй баг бүрдүүлж оролц гэсийм. Ангийн дарга охин орох хүмүүсийг нэрлэж тэрэнд нь ахын нэр зурайж харагдав. Анги маань эсмень ангигүй байсан тул өдөр хичээл тарсны дараа дураараа жиргэцдээгэ байсийм. 5 уулаа үлдээд астдаа бэлдэхээр болж үлдэв.  Яг тэрхэн агшинд ангийн дарга охины дуу хоолой, царай зүсэнд гүн дурлаж билээ. харахаар хамаг унших шүлгээ мартаж, бүлх залгисан мэт болдог байлаа. Түүнийг харахаар амьдрал минь утга учиртай болдог байсийн. Гэхдээ бас л тэр бид 2 ийн дурлал удаагүй л дээ. АСТ дуусаал манайх сүүлийн байранд ороод л нэг нэгнийгээ харж чадахаа байсан юм даа. 14 хоногийн дурлал байсиймуу даа.

4.  Ширээний дурлал
Хажуу талд маань Баясаа гээд охин суудаг байж билээ. Жижигхэн биетэй, лаг гоё бичдэг хичээлдээ асар сайн. Өглөөний цайгаа хамт уудаг, бүтэн жилийн дурлал минь байсан юм. Даанч шилжээд явцан л даа.

5.  Ахлах ангийн анхы дурлал
Аая аая. нөгөөх чинь ахлах ангид орчихсон дүү нарт хичээл энэ тэр заагаад л. 8 төгсөөд манай ангиас хамгийн олон хүүхэд хасагдаж анги маань 2 хуваагдав. Хуваалтад Би Б бүлэг рүү орох болсон юм. Анх оронд нүдний шилтэй, үсээ арагш нь боосон, цагаан цацмтай Ундрах гэж охинд сэтгэл алдарч билээ. тэр бид 2 ийн дурлал 1 л жил үргэлжилсэн юм даа.  Симфони сонсдог, Дуурь үздэг сонин охин байж билээ. Түүнээс болж төгөлдөр хуурт дурлаж, төрөл бүрийн симфони энэ тэр сонсож, өөртөө асар анхаарал тавьдаг болж билээ.  9 - р ангиа төгсөөд ах хөдөө амралтаар явчихсан хойгуур нөгөөх маань өөр хүнтэй болцон байдийм байгааз дээ. Тэгэж л тэр бид 2 ийн дурлал эцэс болсон юм.  Тэр одоо NY-д байгаа. Дунд сургуульд байсан шигээ биш болсон байна лээ. Ярьж буй үг хэллэг, бодол, оюун ухаан зэрэг нь нэг л тийм гүнзгий. GOOD LUCK Ундаак!

6.  10-р ангийн анхы дурлал

10-р ангид байхдаа ирээдүйд программист болох хүсэлтэй Анар гээд ангийнхаа охинд сэтгэл алдарч билээ. Шууд л дуг. эхлээд мессеж бичдэг байлаа. /тэр үед скайтелийн мессеж үнэгүй байсиймаа. / Дараа нь хааяахан уулздаг байв. гэхдээ л бүтээгүй л дээ. Одоо сайн найзууд л болж үлдэж дээ. Уугаад суухад ч бас учир жанцантай охин шүү дээ.

7.  Их сургуулийн анхны дурлал
Их сургуульд анх ороод орсон өдрөө 25тай эгчид сэтгэл алдарч билээ. экэкэ. Тэр даанч хүүхэд гаргаад явцан л даа. Бас л бачууруулдаг эгч байж билээ.

8. Форумын дурлал
Учиргүй олон форумчид чатчидад дурлаж байж билээ. CYBER LOVE

Зүрх сэтгэлээ хулгайд алдав залуус  
Цааш нь олон дурлал бчимээр байна. Гэхдээ элийрлийг энэ хүргээд өндөрлье. Шинэ соргог содон дурлалуудтай учирвал бчинэ ээ.
Хорвоо чинь баян шүү дээ гэдэг үгээр энэхүү бичлэгээ жаргааяааа



May 08, 2008

...

Onoodor oroi 10 tsagaas uuriin 5 tsag hurtel dollariin hansh tengert tultal osoh shinjtei baina.  :p . Neg ih davraad hereggui Birj haahin omnohon dahiad unana.

May 07, 2008

...

саак номны гарчиг олныг цээжилсэнээрээ саак болдог бол сайхан л юм тийм үү? Тийм нэг балбааштай таарч асар их гайхав. Ахыг таг болгов тэр өвгөн. Нас нь явчихсан. Тийм л нөхөр байж ёооё! Гэхдээ уурлаж бухимдаж хэдэн эсээ үхүүлээд яахав. Хөөрхийг өндөрт нисээрэй л гэж ерөөхөө түрүүний бичлэгт бичихээ мартаж! Хол нисчихээсэй!

...

Нэг л мэдэхэд нэгэн шинэ 7 хоног гараад нэг л мэдэхэд дуусаж байгаа харагдах юм даа. Урд зүгийн хэдэн нөхдийн учрыг олох гэж, унхиа муутайхан монголчууддаа арай ахиухан юм хуваарилах гэж үйл тамаа үзэж байна. Манайхан мораль ойхгүй мал юм аа. гэхдээ бүх монголчууд минь биш л дээ. Ямар нэг ажил болохоор манайхан хоорондоо новширох юм аа. Ямар хогын байна аа? Урд нь ч ийм юм болж байсан. Одоо ч болсоор.  
Офис нүүсэн чинь хамаг юм болохоо байв. Нүүдэл суудал гээд хамаг юм аа олохоо байлаа. Олсоны дараа шинэ офис руу утасны шугам тавих боломжгүй болж таарав. /Гэхдээ тэр тавьдаг нөхдүүд нь гар цайлгах юм хараад байх шиг байгаан./ Утас байхгүй болохоор нет байхгүй болоод байгаам. Өнөөдөр нэг хальт ажил дээр суусан чинь тог тасрав. Бүүр гайхалтай. Тэгэж байгаад утасны цэнэг дуусчих юм. Хөдөө байгаа мэт сэтгэгдэл төрөөд байх юм.
Орой нь хэдэн пиво уухгүй бол бас амьдрал ядаргаа, зүдэргээ нь болохгүй юм аа. Ганц нэг пиво уучихаад үхтэл унтах гүймөн чинь жаргал юм гээч. Өнөөдөр муу лэптопоо чирээд IT паркийн өмнө ирчихсэн сууж байна. Амьдрал нээрээ гүймөн сайхан юм аа. Юм хөгжинө өө гэж.

Маргаашнаас ганц нэг нөхдүүдийг нутаг руу нь буцаачихвал амс хийх завтай болох шинжтэй.

Дэлхийн эдийн засагт ямар ямар шуурга дэгдэж байгааг харах ч сөхөө алга 7 хоног талдаа оров. Гоё амьдарна аа!

PS: 1 л мэдэхэд 1 насыг хүрсэн Цасхан хэмээх нэртэй жижигхэн туулайндаа төрсөн өдрийн мэндийг хүргье.

Өөр чинь яг юу юу боллоо доо. Элийрлээ эргэж ирэхдээ үргэлжлүүдье!

May 02, 2008

Энэ 7 хоногийн тойм

Энэ 7 хоногт нээрээ амьдрал асар адармаатай өнгөрч байна даа. Нүүдэл суудал гээд зав жаахан тааруу. хэд хэдэн юм эхлэх гээд л гүйгээд л байна. Болж өгвөл хурдхан гүйх санаатай л. Бодоод байсан. 29 оос хойш нүүж сууж байгаам байна. Тэгээд 2 ийн хооронд бүрэн бүтэн болчихгүй тэгээд л нүүгээд л байна. юм хумаа нүүлгээд ирчихээр утасны шугам, интернет энэ тэрээ нүүлгэх шилжүүлэх гээд асуудал их байдийм байна. Нөгөө том байгууллагууд нь хүнд суртал ихтэй хэцүү л юм. Уржигдар хамаг юм хумаа зөөгөөд шинэ офистоо аваачиж тавиад шөнө 2-3 гэж харив. Ухнатасаар байгаап 4 цагт унтаж 6 цагт бослоо. 
Өчигдөр өглөөний хувьд хийх юм нэлээд байсан юм. Өглөө 8 цагт Б.М ахтай уулзах. 9-10 цагт Gima Graduation! /PS: Баяр хүргье ээ. / 11 цагт МУИС дээр МУИС-ийн монгол хэл судлалын танхимын хэлний бэлтгэл ангийн гадаад оюутнуудын 
эх орноо сурталчилах өдөрлөг. 2-4 цагт ажил дээр. 4-5 цагт хүнтэй уулзлаа. 6-8 цаг хүртэл офис. 8 Цагаас гадуур нэтэд суув. 12  цаг хүртэл гадуур алхав. 

Өчигдөр тэрхүү эх орноо сурталчилах өдөрлөг дээр нийтдээ 8 орны 70 гаруй оюутнууд байв. 
Орос, япон, хятад, солонгос, тайван, вьетнам,  турк, пакистаны оюутан залуучууд байлаа.
Хэдхэн сар Монгол хэл сурч байгаа гэхэд үнэхээр сайн сурцгаажээ. Монгол хэл дээр өөрийн улс үндэстэний танилцуулгыг гайхалтай тавьж өөрийн улс орноо гайхамшигтай сурталчилж байв. Өөрийн орны ёс заншил, зан үйл, давуу тал, хоол гээд л /Улс орон бүрийн хоолыг амссаар байтал цадчихсан :p/ Өөрийн улс орны танилцуулгыг видео хувилбараар маш сайн бэлдсэн байв. Ингэхэд манайханд иймэрхүү танилцуулга байдаг бил үү? Бас л бодмоор зүйл юм билээ. эцэст нь сайхан патераа татуулцгааж энэхүү өдрийн арга хэмжээ өндөрлөв. Дараа бүүр олон орны оюутан залуусыг хамарсан зүйлсийг зохиох талаар юм хум тархинд эргэлдэж байна.  За тэгээд болох биз дээ.

Удаан хугацаанд ярилцсан хужаа маань ирчихсэн. Маргааш уулзана. Хужаа нартай хужаа шиг л ярилцахгүй бол новширдог хогын гарууд. WTF chinese!

кэкэ. Нэмээд нэг зүйл хэлэхэд. Сургууль төгссөн гэр бүлгүй мань мэтийн нөхдүүдийг цэрэгт шууд татдийн гэнэ ээ. Ах маргааш цэргийн бүртгэл дээр очиж бүртгүүлнэ. хараа муутай, ямааны 3 шиг нөхөр шууд тэнцэхгүй л гэж байна лээ. Тэнцсэн ч явахгүй юм чинь :p

За элийрлийг энэ хүргээд өндөрлье. Ирэх 7 хоногийн СҮҮТЭЙ ЦАЙ хөтөлбөрөөр эргэн уулзацгаая анд нөхдөө. Амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй 

April 29, 2008

7 хоногийн 8 тойм!

Үнэндээ гайхширч дуусаад байна. Мань мэтийн шоргоолнууд юм хум ойх биш. Ямартай ч энэ 7 хоногийн эхээр 1 баррель нефтийн ханш 120 ам долларт хүрч галзуурав.  Цаашид ч галзуурна. Манай төрийн түшээд сонгууль хэмээн шоудаж түлш шатахуун юмны үнийг тогтмол барьна гэж баасаар. Үнэндээ ийм боломж манайд байхгүй. Манай эдийн засаг хэт жижиг учраас. юмны үнийг барих гэж өөрийн өсөж дэвжих гэж ядаж буй эдийн засагтаа хүндрэл учруулах хэрэг баймааргүй л юм. Угаасаа л нефтийн үнэ өсөж байгаа. Цаашид ч өснө. Манай хувьд өөрсдөө нефт шатах тослох материалыг гарган авах нөгөө олон мянгуужингийн төслүүдээсээ аль нэгийг нь гаргаж ирэх нь чухал байх. Үйлдвэржилтийн аянд орсон 100 үйлдвэрээс 10 аад нь уул уурхай, шатах тослох материалын үйлдвэрийн төслүүд байх шиг байсан. Сонгуулийн шоу биш л байгаасай гэж найдъя!

Миний төлөвлөж байснаар сүүлийн 2 3 хоногийн алтны ханшийн уналт долларын ханшийн үзүүлэлтэд сүртэй нөлөө үзүүлсэнгүй. Шалтгааныг нь олоогүй шууд л Dow Jones хүчиндэж холбов.


Энэ 7 хоногт эдийн засаг мөнгө санхүүгийн бодлогот өөрчлөлт оруулж болохуйц төлөвлөгөөт мэдээнүүд.
 
4/29 10:00 US April Consumer Confidence 62.0 64.5 62.3
4/30 08:15 US April ADP Employment -60.0k 8.0k
4/30 08:30 US Q1 PCE 3.7% 3.9%
4/30 08:30 US Q1 Advanced GDP 0.2% 0.6%
4/30 08:30 US Q1 Employment Cost Index 0.8% 0.8%
4/30 08:30 US Q1 Core PCE 2.1% 2.5%
4/30 08:30 Canada February PPI m/m 0.9% 0.1%
4/30 08:30 Canada February GDP m/m 0.2% 0.6%
4/30 09:00 US April NY NAPM n/f 425.8
4/30 09:45 US April Chicago PMI 47.5 48.2
4/30 14:15 US FOMC Policy Decision 2.0% 2.25%
 5/1 08:30 US March consumption 0.0%
5/1 08:30 US March PCE Index m/m 0.1%
5/1 08:30 US Weekly jobless claims 360.0k 342.0k
5/1 08:30 US March core PCE m/m 0.1% 0.1%
5/1 08:30 US March Consumption 0.2% 0.1%
5/1 08:30 US March Personal Income 0.4% 0.5%
5/1 10:00 US April Manufacturing ISM 48.0 48.6
2 08:30 US March durable goods orders -0.3%
5/2 08:30 US April unemployment rate 5.2% 5.1%
5/2 08:30 US April non-farm payrolls -80k -80k
5/2 10:00 US March factory orders 0.2% -1.3%

Энэхүү мэдээнүүд NY цагаар явагддаг гэдгийг анхааралдаа авах нь зөв болов уу?
Монголын цагаар өнөөдөр орой Долларын ханш нэлээд унах хандлага харагдаж байна.
10-11 цагын үед долларын ханш нэлээд өсөж монгол төгрөгтэй харьцах ханш 1190 хавьцаа дөхөж очих байх. даанч манай эдийн засаг банкнууд иймэрхүү мэдрэмжтэй зүйлс хийхгүй үхээнц үхмэл хэвээрээ байсаар л байдаг хойно. Маргааш орой 6-10 цагын хооронд долларын ханш нэлээд өснө. EURтой харьцах ханш ойролцоогоор 1,54 рүү очих болов уу?
Мөн 5 сарын 3- н хавьцаа нэлээд унах байх. гэхдээ тийм сүртэй ч эд биш.

Мөнө энэ 7 хоногт FOMС!!!!

Манай банк санхүүгийн байгууллагууд жаахан мэдрэмжтэй баймаар байна аа. тэгэхгүй дэлхий хөдөлж байхад манайх үлдээд байх юм. Бүгдээрээ л хавтгай дэлхий дээр амьдарч байгаа тохиолдолд хөдөлмөөр байна шд ээ. доошоо  1, дээшээ 2 шүү дээ. Урагшилна!


PS: Сүүлийн хэд хоногт санаа зовоосон 
нэг асуудал бол офисийн
 гэрээний түрээсийн гэрээтэй холбоотой асуудал байлаа.
Гэрээг 2 тал адилхан сунгаагүй явсан тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн тооцно гэсэн заалт байсаар атал одоо гараа гэсээр хөөчих бололтой юм аа. Ямар ч аргагүй гээд хамаг юм битүүмжилж байх юм. Өөр юу юу гэчихэв ээ? Гэрээгээ зөвхөн жилээр хий гэнэ үү?
Уул нь 9 сар хүртэл эндээ байж байгаад барилга ашиглалтад орохоор нэг мөсөн нүүх хүсэлтэй байгаамсан. 
Одоо яаая гэхэв гээд өчигдөрөөс 
хамаг юм хумаа цэгцэлж эхлэв.  
Одоо ч янзалж байна.  
Мөд дуусах шинжгүй. 
муу пс ээ үлдээгээд үлдсэн бүх юм аа эмхэлж цэгцлэв. 

Шувууны бага нь жиргэдэг гэж үнэн үг байн шүү :D

Хэд хоногоос шинэхэн офистоо нүүж очоод элийрэл блогоо үргэлжлүүлнэ ээ. 

April 27, 2008

Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал!

Сүүлийн үед жаахан хийх юм ихтэй бас л завгүй амьдарсаар л байна. Өглөө босдог, өдөр хоол иддэг, шөнө унтдаг гэсэн энгийн дүрэм журамтайгаар амьдарч байна.  Төрсөн гэр орондоо хононо гэдэг ямар жаргалтай гээч. тэр тусмаа хотоос зайдуу цэвэр агаарт үхтэл унтах шиг жаргал энэ хорвоод үгүй! Өглөө 7 цагт сэрдэгээрээ сэрсэн. Гэхдээ л нэг мэдэхэд эргэж унтаад 11 цаг болгочихсон байв. Үхтэл идээд дараа нь дүүгийн номын шүүгээ энэ тэрийг ухаж байтал царай зүс алдсан, хуудас нь шарлаад намар хийсэх улиасны навч мэт болсон, гол хуудсууд нь салаад, үдэж тогтоосон, дээр нь баахан юм эрээччихсэн Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал ном анхаарал татав. Эхний хуудсыг нь эргүүлж үзээд л шууд л уншаад эхэллээ. Ажил руу явах цаг минь дөхөж байсан болохоор халаасандаа хийгээд гарч унаандаа суугаад уншсан хэвээр л явлаа. Ажил дээрээ орж ирсэн ч уншсан хэвээр л. Уншсаар байгаад дуусгачихлаа. 

Номын утга нь гэвэл. 13 настай нэг охин хөрш айлын алдартай зохиолч өөрөөс нь 12 насаар ах залууд дурлана. Дурласан залуу түүнийг зүгээр л хонууд өнжүүдийн янхан мэт аашилж хэзээ ч түүнийг танихгүй. Магадгүй тайлаад хаядаг олон оймс шигээ олон хүүхэнтэй явалдаж тэрхүү амьдралдаа залхсан залуу тэрхүү бүсгүйг мэдэхгүй. Санахгүй. Танихгүй. Тэрхүү бүсгүй 3 4 удаа түүнтэй учирч түүнээсээ хүүхэд олоод түүнийгээ ганцаар 
өсгөж, хүүгээ өсгөхийн тулд биеэ үнэлж амьдарч байгаад хамгийн сүүлд хүү нь насан эцэслэж 
Бүсгүй амиа хорлож буй тухай гардаг.  Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан юм.
Дунд сургуульд сурч байхад 9 - р ангид Эрдэнэбүрэн гээд нэг охин хөдөөнөөс шилжин орж ирж билээ. Бүрэг даруу, бага зэрэг хэнэггүй. Хичээл номондоо муу, өмссөн зүүсэндээ анхаардаггүй тийм л охин байсан юм. Ер нь л ангийнхан 
бараг бүгд дургүй. Бөөнөөрөө уулзаад ийш тийшээ явах, кино үзэх, номын санд суух, салхинд
гарах, гэх мэтэд дандаа л жийдэг байж билээ. Би хувьдаа ангидаа хичээл номонд сайн, 
нөхдүүдийг уриалан дуудах авъяас боломжийн байсан учраас ганцаардаж байгаагүй. 



Нэг л их завгүй нөхдүүд дунд сургуульд салж хагацахгүйгээ гайхан ярьцгаадаг байсан авч дунд сургууль төгссөнийхөө дараа бүгд нэгнийгээ мартаж гудамжинд, ресторанд, гадаад дотоодод аль эсвэл pub саванд таарахаараа хүчилж мэндэлцгээдэг болцгоосон байв. Тиймээ ихэнх нь ирээдүйн сайн сайхны төлөө ажиллацгааж, амьдарцгааж байна. 
Би ч тэд ч бүгд амжилтад хүрч улс орондоо ихийг хийж бүтээцгээнэ. 
 Зарим нэгнийг нь телевизээр, сонины эхний нүүрэнд дээрээс л олж харцгаах юм. 
Гэхдээ энэ том асуудал биш шүү дээ.
Амьдрал, аз жаргал, бид бүгдийн нүдний өмнүүр зурасхийн өнгөрсөөр л байна.


Бүгд л хувь хувьдаа томорсон авч бүгд л хүн талаасаа томорсонгүй. Нийгэмд байр сууриа эзэлцгээхийн тулд эхлээд хүн болж төлөвших хэрэгтэй байх.

нэмээд хэлэхэд бүгдээрээ Стёфан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал!



Цаг хугацаа явсаар хонхны баяр болох болж хонхны баярын мөнгөө өгөх гээд ирэхэд нь бараг л дэмий юм биш үү гэж байж билээ.  

Баахан л юм бодлоо. зарим үг үсэг нь өөрийгөө утгагүй амьдраад байна уу гэх бодлыг төрүүлэв.

April 26, 2008

НАДАД НЭГ МӨРӨӨДӨЛ БИЙ

Би мөрөөддөг. Хэтэрхий их зүйл мөрөөддөг. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж бодож байлаа. Гэтэл хүн энэхүү бяцхан мөрөөдлийнхөө төлөө л амьдардаг өчүүхэн шар хувалз юм байна. Хүүхэд байхдаа мөрөддөг байсан. Одоо ч мөрөөдөж байна. Маргааш ч мөрөөднө. Насан туршдаа, амьдарлийнхаа туршид би мөрөөднө. Мөрөөдөл маань цаг хугацаа өнгөрөх тусам улам томорч одоо ч бүүр том зүйлсийг мөрөөддөг боллоо. Хэтэрхий хэцүү юм шиг хэрнээ энэхүү гэнэн мөрөөдлүүд амьдралд минь эрч хүч өгч намайг зоригжуулж байдаг нь сонирхолтой. Мөрөөдөөд л байна. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл нь ирэхгүй бидний нүдний урдуур, эсвэл биднээс бага зэргээр л зөрсөөр л байна. Зарим нэгэн эд материал, элбэг хангалуун байдал мөрөөднө. Гэхдээ энэ мөрөөдөл биш хэрэгцээ. Хүн бүхний хувийн амьдралийг үзлийг үзэх үзлээс шууд л хамаарна.

Эргэн тойрон хүн бүхэнд мөрөөдөл байна. Хүн бүрийн мөрөөдөл мөрөөсөл өр. Гэхдээ тэд нэг л зүйл дээр нэгддэг. Тийм ээ энэ бол аз жаргал хэмээх үгээр хэлж боломгүй хэрнээ мөнхөд оршдог бие сэтгэлийн ердийн нэгэн таашаал л юм байх.

Мөрөөдлөө хайж олохоор явж байна. Мөраадал нэг талаар чиний хэлсэн хүсэн хүлээсэн аз жаргал. Хайгаад хайгаад ирэхгүй тэрхүү мөрөөдөл миний нүдний өмнүүр, сэтгэл зүрхний урдуур, эсвэл зам хөндлөн гарч тойрсоор л байна. Яагаад юунаас болоод гэж та асууж магадгүй.

Хүн төрдөг, бас амьдардаг, дараа нь үхдэг. Цаг явах тусам бидний гар баригдаж, нүдэнд үзэгддэггүй тэрхүү аз жаргал цагын зүүний дагуу хэрнээ түүнээс хэдэн зуун сая хурдан зурасхийн өнгөрсөөр л ...

Замын түгжрээ, утаа, үнийн өсөлт, эдийн засгийн хямрал гээд л өдөр бүр бидэнд янз бүрийн асуудлууд тулгарч байдаг. Гэтэл энэ бхэн өөрөө бидний хувьд аз жаргал маань байдаг юм байна шүү дээ. Асуудалтай амьдарна гэдэг гоё. Ямар ч асуудалгүй амьдарсаар байвал амьдрал нь өөрөө утга учиргүй, баяр цэнгэлгүй сонирхолгүй байх бус уу? Харин тэрхүү асуудлуудыг зохицуулж ард нь гарч амьдрах жинхэнэ аз жаргал биш гэж үү?

Дахиад л мөрөөдөл. Бидний мөрөөдөл агуу. Мөрөөдлийг биелүүлэхэд танд хичнээн гандан хийдэд мөргөж, лам нараар ном уншуулж, орой нь бөө дуудаж бөөлүүлээд ч та тэрхүү энгийн мөрөөдөл аз жаргалаа олохгүй. Тэрхүү мөрөөдөл чинь дэлгүүрийн лангуун дээрх талх шиг танд зүгээр хүрээд ирэхгүй. Та талхыг ч үнэгүй авдаггүй шүү дээ. Юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Яагаад гэвэл тэрхүү мөрөөдөл аз жаргал таны зүрх сэтгэлд үүрд хадагдаастай байдаг учраас л тэр ...


МӨРӨӨДЛӨӨ ТАЙЛ!!!

April 24, 2008

Сүүлийн үеийн мэдээлэл.

Сэрүүн зүүд:
Талх 850 төгрөг болсон гэнэ. ЗГ бааварлаж талхны үнийг 550 болго гэж үндэсний үйлдвэрлэгчид рүү асна. Айж гөлийсөн үндэсний үйлдвэрлэгч айсандаа шээсээ гойжуулах дөхөн талхны үнийг барих талаар янз бүрийн арга хэмжээг аван алдана. талаар юм авч хэлэлцүүлж байх юм.
Нөгөө Лектор мэлхийний аманд зоос зуулгахаас өөр юм чаддаггүй Ганбаа бил үү баачка талхны үнийг хэд болохыг тодруулж ийм үнэтэй гардаг талхыг ийм болго гээд сүр болж байна гэнэ.

Бизнес бол бизнес улс төр бол улс төр. Улс төр шиг заваан бохир зүйл энэ хорвоо дээр байхгүй. Бизнес хичнээн заваарсан ч намгийн ногоон мэлхийнээс цэвэрхэн л байдаг. Харин улс төр бизнес 2 холилдохоор хамгийн муухай зүйл үүсдэг.

Ард түмэн туйлдаж байх юм гэнэ. Тэлбизээр нөгөө ЕС нь юмны үнийг барьна. Автобусны үнийг 200-д, бинзений үнийг 800-д, талхны үнийг 500 - д барьна гэж гуйгчина.


Үнэндээ манай жижигхэн эдийн засаг дэлхийн нэг л том компаний хараанд халаасанд байдаг эмзэгхэн эд шүү дээ.

Ерөнхий сайд үнэ барих талаар, эсвэл Ганбаа үнийг буулга гэж захиргаадахаар юмны үнэ буучихгүй шүү дээ.

Мэлхийний амандаа зоос зуулгадаг шигээ бизнесменүүдийнхээ аманд талх зуулгачих санаатай үзэж байгаа Ганбаа хүүгийн гэнэн мөрөөдөл ч энэ арай биш байх аа. Угаасаа л улсыг бизнесменүүд авч явдгийг сана!

Алт, зэс, нефт, байгалийн хий цаашилбал улаан буудай зэргийн үнийн өсөлтөөс хамаарч долларын үнэ бууж байна. мөнгөний ханш унахаар хүний худалдан авах чадвар буурдаг шүү дээ.


Алт: 880,Нефт: 119 гэх мэтээр байна.

Өчигдөрөөс хальт үзэгдэж буй үзүүлэлт гэвэл Доллар бага зэрэг өсөж байна. Хятадын юан чангарч байна. гэхдээ юаны энэхүү хэт өсөлт Бээжингийн олимпийн дараагаас 1945 оны дэлхийн 2 р дайны үеийн германы эдийн засгийн хямрал шиг юм болох бий.

Бүгдээрээ бэлтгэлтэй л байцгаая!!!!

April 14, 2008

7 хоногийн тойм.

Сонин блог шүү. таньдаг хүнгүй... нэг ёсны уншигчгүй. Эсвэл нүүрээ далдалсан масктай сэтгүүлч /өөрийгөө хэлэв./, нөгөө талаар шар мэдээнд дуртай унших юм аа олж ядсан уншигч авхай нар. Нэг л иймэрхүү.

Өнгөрсөн 7 хоног ажил ихтэй хүндхэн өдрүүд байлаа. Энэ 7 хоног ч мөн адил тиймэрхүү байх шинжтэй. Өглөө 7 цагт босож орой 2 цагт унтаж байна. Унших, судлах, харах, бичих  юм хэт  их байна. 

Заримдаа галзуурах дөхөх юм. Архичдын толгой дээгүүр морьтой хүн давхилдаж архи нь зүүдэнд нь ордог бол би тэднээс нэг их ялгаа алга. шөнө ажлаа хийх зүйлсээ зүүдэлж өглөө цаасан дээр буулгаж байна. Нэг их зарчимын ялгаа алга байгаа биз.


Хамт их сургуульд сурч байсан найзууд их сургуулиа төгсөнө гээд бөөн л баяр хөөр.  2 ч хонхны баярт очих урилгатай. экэкэ. За тэр яахав.

Хэсэг нөхдийн хийсэн ажил амжилттай болов.
Тэдний хувьд анхных учраас сурах зүйлс их байсан. гэхдээ л сайн зохион байгуулсан. Нөхөддөө амжилтыг хүсье.
Өнгөрсөн 7 хоногт 2 удаа зайсан толгой гарав. Тархи толгой сэргээд сайхан болж байна лээ. Бага зэрэг даарсан. Ханиалгах шинжтэй ...
Нус бол гойжоостой. Ах бол сандраастай.


Алтны үнэ унаастай, долларын ханш өсөөстэй, Нефтийн ханш өсөөстэй ...,


Элийрлийг хөтөлсөн Ноён Сарантэнгэр

April 08, 2008

Ув улаан эксээл машаан авч унамаар байна.

Сүүлийн үед нээрээ дамраараа дамартаж байна дөө. Энэ сүүлийн үеийн их савалгаанд хэрчүүлээд, сийчүүлээд золтой л духан дээрээ
 ZORA тэмдэг тавиулчихсангүй. 

Өнөөдөр орой CAD хүчтэй өснө. миний тооцоолж буйгаар 300 орчим нэгжээр өсөх байх. гэхдээ
хаширлаад limit 150 нэгжээр тавьчихсан.

4 - р сарын 10-ны манай цагаар орой 8 цаг 30 минутаас долларын ханш үнэмлэхүй өснө. Тэр хүртэл хэрчүүлчихгүй сууж байвал овоо хэдэн бор юм зулгаах байх. 400 орчим нэгжээр өсөх байх. Миний limit 300 

Нэг хүнд том өрөнд орцон :p

Бас сүүлийн үед ув улаан эксээл машаан авч унамаар санагддаг болчихлоо lol
Солиорлийн эхний шат байх тийм үү.
Ув улаан эксээл машаанаасаа ув улаан хивсэн дээгүүр ув улаан зангиатай ув улаан пиджактай гарч явах юмсан.

Энэ Монгол одуудын мөрөөдөл байх даа lol

April 03, 2008

Сүүлийн үеийн мэдээлэл

1. Өчигдөр Их сургуулийн согтуу захирал машинтайгаа согтуу явж байгаад 2 оюутныг дайраад алчихав. Машин дотор нь цагдаагийн дүрэмт хувцас байсан гэхээр магадгүй цагдаатай хамт архидсийм шиг байгаам.

2. ICT EXPO 2008 5 р сарын 13-17 ны хооронд Мишээл экспо төвд зохион байгуулагдана.

3.  Microsoft ийнхон маш өндөр сэтгэгдэлтэй буцсан гэжүга.  Монгол хэл дээрх Windows, Office зэрэг программууд бүрэн орчуулагдаж дуусвал эмээ маань хүртэл хомпүтэр ашиглах боломжтой болмой.

4. 4 - сарын сүүлээр эсвэл 5 р сарын эхээр URBANSTYLE Электрон хөгжмийн хамгийн том шоу зохиогдоно гэсэн шуум гадуур тарчихсан байна.

5.  Алтны үнэ бүүр хог дээр үсрэв! Энэ нь долларын ханшийн өсөлттэй шууд л холбоотой.

6. Нөгөө талаар АНУ-ын эдийн засгийн өсөлт нэлээд сайжирч байгаа, 2-т гэвэл SUBPRIME LOAN гээд бүтэшгүй зээлийнхээ хүүг өсгөж байгаа нь эерэг үзүүлэлтэд нөлөөлж буй байх. Нөгөө талаар 9 сард АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох, 3-т Бээжин 2008тай ч мөн холбоотой. Өөр олон л шалтгаан буй. Чухам дараа өгүүлсү!

7. Маргааш өглөө 8 цаг 30 минутаас ч юм уу? Монголын цагаар өнөө орой 8 цаг 30 минутаас эхлээд 10 цаг 30 минут хүртэл хүчтэй савалгаа явагдана! Тэсэж үлддэг л байгаа даа.

8. Зарим нэг хүнийг ерөөсөө ойлгохоо ч байлаа.
 

April 01, 2008

Алт хэмээх алмас эрдэнэ!







Алт хөтөлбөр гэж нэг Мянгуужингийн үлгэр буй за. Манайхан үхэн хатан тэмцдэг. Манайхныг үхэн хатан тэмцүүлэхийн тулд дэлхийн алт болон ашигт малтмалийн бөөс хуурсанцарууд ажилладаг.
Дээрх зурган дээрээс дэлхийн зах зээл дээрх 5 жилийн дундажаас эхлээд 1 өдрийн ханшийн өөрчлөлтүүдийг харуулж байна.  2003 онд 370 ам доллар байсан алтны ханш өнөөдрийн байдлаар 887,77 ам доллар хүрээд байна. Өнгөрсөн 3 - сарын 17-19 ны өдрүүдэд алтны ханш 1032 ам долларт хүрч баярлуулж байсан бол өчигдөрөөс өнөөдрт шилжих тэрхүү агшинд магнатуудын хийсэн хар гайнаас болж бүтэн 100 ам доллараар унаад байна. Энэхүү уналтаас долларын ханш өснө. Долларын ханш өснө. Долларын ханш үнэмлэхүй нэмэгдэхэд манайхны юм худалдан авах чадвар багасаж юмны үнэ өснө. нэг ёсны HYPERINFLATION гэхиймуу даа.

1993 онд Югославт болсон эдийн засгийн хямрал инфляцийн хэт өсөлтөөс үүссэн 500 тэрбумын Югослав динарын зургийг та бүхэн харж буй биз ээ.



Ер нь юу ч болж мэдийшд ээ. Эрхэм ЭДийн засагчид, том жийптэй хурган дарганцарууд аа. Жаахан бодолтой сууж амьдрахгүй бол бидний амьдрал амаараа шороо үмхэхэд ойрхон байна шүү. Энэ алт зэсийн үнийн өсөлт пар гээл газарт унах нь байна шүү!!!

Перпендекуляр савалгаа


Перпендекуляр гэдэг үг математикт дээшээ эсвэл доошоо 90 градусын өнцөг үүсгэсэн үед үүсдэг хэллэгийг хэлдэг шиг санагдаж байна. Эрсдэл ихтэй ажил хийдэг гэдгээ дээр өгүүлсэн.
Янз бүрийн шуурга, байгалийн үзэгдэл улс төрийн томчуулын хэлсэн ганц нэг үг,

АНУ-д үүссэн эдийн засгийн хямралаас болж мөн дэлхийнд олборлох нефтийн хэмжээ буурч  алтны үнэ хэсэгтээ тэнгэрт хадаснаа дахиад л огцом унах юм.

1 хэн хоногийн дотор 50.000 USD алдаж өөрөөсөө хиншүү үнэртүүлж байсан бол өнөөдөр дахиад л тиймэрхүү байдалд орох шинжтэй байна. гэхдээ гутрахгүй ээ. Ув улаан эксээл машаан авч унамаар байна аа lol. 
Долларын ханш унана гэдэг нэг талаар өргөн хэрэглээний чухал ашигт малтмалуудын үнийн өсөлт, нөгөө талаар CAD ийн үнэд чухам нөлөө үзүүлдэгийг дээрх зургаас харж болох юм.


Өнөөдөр дахиад хиншүү үнэртүүлж суух юм шиг байна. миний лимитээс 3 нэгжийн доор ирээд буцсан долларыг хараад новш хэлэх муу үг ч олдохгүй байна.

нэг унц алт өглөө 960 хүрээд одоо 908 руу орчихдог байна шд. Хурдан баасан гариг болж бирж хаагаасай. Тэр муу Токиогийн биржийн байшин нь дэлбэрчээсэй.. дээр нь инээж суух юмсан. Эсвэл бүх сервер нь шатчихаасай...
2 минутын дотор бүхэл бүтэн 170 нэгжээр уначихсан энэ муу EURUSD ийн ханшнаас болж галзуурах нь ээ.

Заза орой уумаар санагдчихлаа байна. lol

March 31, 2008

Буян Жагаатай арсалдсан минь

Өчигдрийн ажил маань хэт их байлаа. Бас л завгүй байсаар хамгийн сүүлийн хүнтэйгээ орой 9 цагт уулзаж
 гэрийн зүг гэдэн годон царайлав. Асуувал бас л зав үгүй. 
Өглөө 8 цаг 20 минутад ажил дээрээ ирэв. Энэ gold, copper, oil, natural gas, rice гэх мэтийн
гайнаас болоод өглөө унтаж чадахаа байсан болохоор тэр. 
11 цагаас эхлээд л гадуур хүмүүстэй тохирсон уулзалтуудаа амжуулж явсаар нэг л мэдэхэд орой 8 болчиж.
Урд нь 1-2 удаа уулзаж байсан боловч мэргэжлийн талаасаа ч гэх үү ингэж бат уулзаж байсан нь үгүй юм.
Ярианы хамрах хүрээ сэдэв хэт өргөн байсан. өнөөдрийн Монголын нөхцөл байдал, цагаан захтны бүлгийнхэний амьдрал, ар гэр хийгээд боловсролын түвшин улс төр, цаашилбал хүн байхын учир гээд л ...

Үнэндээ уурыг нь хүргэхээр хэд хэдэн үгийг мэргэжил нэгтнүүдээ мөн залуучуудыгаа өмөөрч хэлсэн. Гэвч тэрхүү үгэнд минь уурласан шинжгүйгээр маш тайвнаар хариулж байсан нь үнэн гайхалтай ч гэхиймуу? өвчтэй ч гэх юм уу бүү мэд.

Үндэсний нэгдсэн Мэдээллийн сантай болох, Улсын Дотоод Интранет сүлжээтэй болох, Мэдээллийн технологид суурилсан аутсорсин, инсорсин, офшор, оншорин бизнесийг нэмэгдүүлэх, Монгол хэл дээрх цахим агуулгыг ихэсгэх төр засгаас энэхүү тал дээр анхаарах, Мобайл технологиудад суурилсан бүх төрлийн монгол агуулгад суурилсан бүтээгдэхүүнүүдийг гаргах гэх мэт.


Хамгийн сүүлд Электрон хөгжмийн талаар хүртэл хальт цухалзаж дотор газраас юм гижигдэж намайг санаж яваарай гэж дотроо хэлчихээд явж одов. lol

Дараа тааралдана аа :D
Орой нь Алтан ураг тоглоод байна, СТӨ дээр хүнтэй уулзах хэрэгтэй байна, гэх мэт олон юм давхцаж ...

Гэх мэтээр байсаар үдшийн 10 цагт гэртээ ирээд халуун хөнжилдөө дуг хийв. Өдөр ингэж төгсдийн байжээ lol

March 30, 2008

Өдрийн цагын хуваарь

Энэ муу ханшийн савалгаанаас болоод унтаж чадахаа байлаа. Бямба, нямд л сайхан унтаж амрах юм даа. Гэхдээ унтаж амрахаас илүүтэй салхинд гарахыг илүүд үзмой.


Ер нь нөхдүүд намайг 24/7 манаач гэж ойлгодийм шиг байгаам. тэгвэл би үүнийг няцаах ганц нэг юм хийе.
Жилд 365 хоног, Хоногт 24 цаг байдаг. 86400 минут гэх мэт.
Үүний 6 цагыг нь унтаж өнгөрүүлнэ. 2 цагыг нь замын түгжрээнд, 1 цагыг нь идэх уух юм эргүүлэхэд, 2 цагыг хүн амьтантай уулзахад, 6  цагыг ажил дээрээ, 1-2 цагыг юм уншихад, Үлдсэн 5 цагт нь дуртай юм аа хийнэ. 
07,00 Босно.
07,20 Шүршүүрт орно
08,00 Цайгаа ууна.
08,30 Өдөр хийх ажлаа амжуулна.
8,40 гэрээс гарна.
8,50 Ажил дээр гозойж байна.
9,10 Өдөр тутмын бүх сонинг гүйлгэж харна
9,30 Зарим нэг вэбүүдийн мэдээллийг харна.
10,00 Өдрийн ажлуудынхаа юм хумыг цэгцэлнэ.
11,00 Утас шөрмөсөө улайстал ярьна.
13,00 Идэж уух юм эргүүлнэ. Гэхдээ идэх уух юм эргэхээ болиод би өөрөө эргэдэг болцон байн лээ.

14,00 Хүмүүстэй уулзана.
16,00 Дахиад л юм хум уншина. Бичнэ.
18,00 Бөгсөө сандалнаасаа залгаж гадуур нэг метрийн урттай метр аваад гудамж мээтрэлж эхэлнэ.
19,00 Хүн амьтантай уулзана. Цаадах чинь нийгмийн идэвхи асар сайн.

20,00-24,00, 01.00 Янз бүрээр өнгөрөөнө.

Гээд л давтагддаг юм даа.

Бас л зав үгүй!!

Нээрээ л нэг л их юм хийгээд байгаа хүн юм шиг хэрнээ бас нэг их бүтээгээд гавьчихсан зүйлгүй. Асуувал бас л зав үгүй. Үгүй гээд шулуухан хэлчихдэг үгэнд би жаахан дургүй. Үгүй гэж шууд хэлэхийн оронд бодъё гэж хэлдэг.  Бас л зав үгүй.

Амралтын өдрүүдийг асар үр дүнтэй өнгөрүүллээ шд. Баасан гаригийн орой Бас л завгүй яруу найргийн тоглолт үзэж өөрийгөө бага ч гэсэн мунхаг гэдгээ ухаарсандаа туйлаас таатай. Аргагүй л юм мэддэг юм ойлгодог хүрээнийхэн очжээ. Аргагүй өөр юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан хамт олонд нь ажлын өндөр амжилтыг хүсье. Сайхан орой байсан. Орой нь жаахан хүйтэрсэнийг эс тооцвол шүү дээ.

Бямба гаригт өглөө нь баахан хүнтэй уулзаж хэд хэдэн юм хум ярилцаж хийх ажлуудаа дэс дараалалд оруулан хэн хэн юу хийхийг хуваарилан авцгаав. Жаахан буурь суурьтай 7 хэмжиж 1 огтолж байхгүй бол сарантэнгэр ах минь жаахан түргэдээд байн шүү!!!!

Тэгээд л их дэлгүүр орж ганц нэг цамц энэ тэр авах гээд бодолхийлэн явтал Отгоогийн тоглолт орой 19 цгаас гэхээр нь ах яаравчлан билет захин авав. :D 

Сайхан гоё тоглолтж болсон. Өөжгий ч өөр юм аа. Отгоо ч мөн адил. Бүгдэд нь амжилт хүсэв.

Орой орцны үүдэнд нэг хайрцаг тамхи татчихав. Орой үдшийн цагаар нээрээ олон төрлийн зодоон уйлаан майлан хараад л зугаатай ч юм шиг.

Тэгээд л шүршүүрт орчихоод юм хум уншаад суутал өглөө болов. Унтав нэг л мэдэхэд 16,30
Босов юм хумаа хийв. Дахиад л унтав. Даваа гаригын өглөө болчихсон байв lol

March 26, 2008

Кино үзэх соёл

Цэрэг эрсийн баяраас хойш 2 дахь удаагаа тэнгист кино үзэв.
Би ямар кино үзэх биш. Эхлээд халуун сэтгэл гээд Монголын уран сайхны киног үзлээ. Болсон явдлаас сэдэвлэсэн хөөрхөн зохиолтой кино аж. гэхдээ үнэхээр сэтгэл гаргаагүй нь харагдаж байлаа. Яг юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй. 1 юм уу эсвэл 2 камертай бичсэн юм шиг байгаам юм. Зарим нэг план дээрээ алдаастай, Өрнөл хэсэг гэж байхгүй. Эхлээл эхлэж явж байгаал гал гараал тэгээл хэдэн хүн үхээл дуусаа. Өөр гоё юмгүй.
гал гаргаж байна гэж зүгээр хэдэн хүний наана нь маск тавьж байгаад баахан 3d effect тэнэг өрчихсөн. тэгээл орилоод л байна орилоод л байна. Ядаж байхад ямар ч муухай чанга орилдог юм. Ер нь болсон үйл явдлаас сэдэвлэж, хуучны хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн кино гэхээсээ илүү аймшгийн киноны төрөл жанрт оруулбал илүү дээр юм шиг санагдсан.

Ядаж байхад манайхан кино үзэх, олон нийтийн газар биеэ зөв авч явах ямар ч соёлгүй. Чанга чанга ярилцацгаагаад, утсаар яриад, элдэв янзын хогоо шидлээд л ... Цаашилбал өчнөөн л юм байна даа.


харин өчигдөр орой Хадаг гээд киног үзэв.

Киноны дууг нь Алтан ураг хамтлаг тоглосон тэгээд нэлээд хүчтэй рекламдсан нөгөө талаас сүрхий клиптэй зэрэг нь анхаарал маш их татаж байсан юм. 
Үнэхээр өөр кино юм аа. Зураг авалт, санаа, үйл явдлын өрнөл, гэх мэт.
Манайхан юм хийж байгаа бол үнэн сэтгэлээсээ хандаж, мөнгө хаяж сурах л хэрэгтэй байх гэж бодож байна.  Хужаа нарын хэлдэг үг байдаг шүү дээ. Эхлээд 1 төгрөг хая. дараа нь хаясан 1 төгрөгөөрөө 10 төгрөг олно гэдэг. Манайхан болохоор 1 нэг төгрөг ч хаяхгүй юмханаар юм хийчих гэж үзээд байдаг нь жаахан тийм юм.

Киног нь яриад яахав. Вэбээс нь ороод утга санааг нь уншина биз. Үнэхээр таалагдвал DVD -г нь худалдан ав гэж зөвлөх байна. 19 доллараар amazon -д зарагдаж байна. Нөгөө талаар Алтан ураг хамтлагийг хайрламаар юм аа. 
Хэдэн жилийн өмнө.  дан морин хийлээр тоглодог apocoluptica ч бил үү юу ч билээ. 
нэг иймэрхүү  хамтлаг байдаг байсан юм. Яг л тэр. Үнэхээр саак юм аа. 
За дараа кино үзвэл бичнэ ээ.  


PS: tnx enjii

Худалдаж авъя


March 23, 2008

Найзынхаа гэгээн дурсгалд

Best Friend

Outro:Миний амьдралын хамгийн сайхан
Бага насны минь дурсамжууд найз чамтай минь
Хамт нисэн одож дээ энэ амьдралд
Мөнхийн юм гэж үгүй ээ гэнхдээ чи минь
Бидэнтэй даанч богино хугацааг өнгөрөөж дээ
Чи бол миний Best Friend энэ амьдрал дуустал
Чи миний сэтгэлд үүрдийн найз байх болно
Амлая зөвхөн найздаа
Бурхан надад үнэхээр сайхан нэгэн найзыг бэлэглэсэн
хархан багаасаа л бидний нөхөрлөл эхэлсэн
Тийм ээ бид баясгалантай,баясгалантай хэсэг зуурын амьдралыг өнгөрөөжээ
Миний сэтгэлд хамгийн сайхан дурсамжуудыг мөнхөлжээ
Уучлаарай найз минь миний хэсэг зуурын хугацаа алдсаныг
Чиний төлөө юуг ч хийж чадаагүйг уучлаарай найз минь
Гэхдээ одоо найз нь бичиж сууна чамд зориулж энэхүү дуугаа
Бусад хүмүүстэй хуваалцъя өөрийн сэтгэл юугаа
Хүн болгонд байдагдаа хамгийн дотны найз минь
Миний хамгийн дотны найз бэст фрэд чи л байж
Бид бие биесээ хайж олоогүй ээ
Бүр багаасаа балчир байхаасаа нэгэн байранд тоглож өссөн
Энэ л үеэсээ бүх л зүйлд сэтгэл нийлсэн бүр мөсөн
Өсөн торниод том болоод ч бид ийм л байсан
Энэ л үеийн миний амьдрал үнэхээр гайхам сайхан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Ирээд буцдаг хүний энэ л амьдралд хойшид үлдэх юм нь
Сайхан сайхан дурсамж гэрэл зураг байхийм
Яагаад ч юм бэ мэдсэн юм шиг бид их зургаа татуулж байжээ
Тэр л цагийн сайхан үеээ фото хальсанд үлдээжээ
Тэгэхэд бидний хайзууд үнэхээр олуулаа
Бусдын гайхлыг төрүүлсэн үеийн сайн найзууд бид байлаа олуулаа
Тэр л үеийн чамайг таньдаг мэддэг байсан нөхдүүд
Одоо ч гэсэн найз минь чамайг ярин дурсдаг
сэтгэлээсээ их харамсдаг тийм ээ үнэхээр
Бидний хамгийн шилдэг найз байж
Энэ л үгийг бидний найзууд дундуус хэн нь хэлж байх байсан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Хэзээд зогсолтгүй үргэлжлэх энэхэн цаг хугацаанд
Таарч тохиолдох ямар ч жаргал зовлон нугачаанд
Миний бас бидний зүрх сэтгэлд ямагт хамтдаа
Чиний тухай дурсамж байдаг байх ч болно үүнийг
Амлая анддаа гэхдээ миний найз хэдий богино хугацааг
Бидэнтэй хамт өнгөрөөсөн ч аав ээжийн сайн хүү
Ах эгчийн сайн дүү,дүүгийн ахбидний шилдэг
Найз байж олон олон охид чамд хайлж өөрийн
Хүслээрээ найз чи минь хүн бүхнээс сайхан
Амьдарсан хатуу хөтүүг ч амталсан
Найз чамтайгаа уулзах юм хааяадаа зүүдэндээ
Царай төрх чинь тодхон илхэн байх юм
Чиний санаа бодол дутах юм наддаа хэрэгтэй л байх юм
Өдий л зэрэгтэй болоход найз чи минь
Хамтдаа болохоор үнэхэээр сайхан байсан даа
Гэхдээ санаснаар болдоггүй хорвоо дээр
Чиний үлдсэн нөхөд бид чинь сайн сайхан явах болно
Найз чинийхээ хийж амжаагүйг хийх болно
Олон олон нөхдийнхөө сэтгэлд чи минь үүрд байх болно
Жинхэнэ найз чинийхээ төлөө мөргөе бурхандаа
Мөнхөд чамайгаа дурсая даа энэ л дуундаа





Өнөөдрөөс яг 8 жилийн өмнө Нийслэлийн 6-р дунд сургуулийн босгыг анх алхаж билээ.  Тэр үед би 6-р ангид дөнгөж ороод шүү дээ. хуучин сургуульдаа сургуулийн сурагчдын холбооны дарга, ангийн дарга, салаан дарга гэх мэт сонгуульт ажил олныг хийдэг байв. Ерөнхийдөө л өөрийнхөөрөө, нэг ёсны эмнэг азрага шиг амьдарч байсан юм.
Энэ сургуульд ороод хамт олон ямар байдгийг, найзууд гэж ямар болохыг анх мэдэрсэн юм.
Өөрийгөө гарцаагүй ганц гар, орчлон дээр өөрөөсөө өөр хүнийг хүндэтгэх үзэлгүй хүн явсныг хүмүүжүүлж бусадтай, найзуудтай байхын жаргалыг амсуулсан юм.
70 жилийн түүхтэй тэрхүү сургуульд анх ээж маань хөтөлж аваачаад нэлээд их юм өгч оруулж байсан санагдана. Эхний хичээлээсээ хоцорч очоод Математикийн Бурмаа багшдаа баахан загнуулж байснаа мартдаггүй юм. 
Тэр үед 3-р салааны хамгийн ард нэг шаливхан шар хүү багшийн заах тооны хичээлийг бүгдийг нь урдаас нь түрүүлэн хариулж хэдэн ч А дүн авч байсан юм бүү мэд. Тиймээ тэр миний сайн найз Мийгаа маань байсан юм. 
Түүнтэй танилцсанаас хойш 8 хавар, 8 намар, 8 өвөл, 8 зуныг ардаа үджээ.

Анх математикт дурлуулж, анх найз гэдэг хүнийг ямар хүн болохыг таниулж, найзынхаа төлөө юу хийдгийг, юу хийх ёстойг надад ойлгуулж билээ.
Хамтдаа инээж, хамтдаа ханиаж, хамтдаа зодуулж, хамтдаа баярлаж бүхий л зүйлд хамтдаа байсаан. Тэр минь санхүүгийн хүн болно. Би болохоор Программ хангамжийн нүсэр багтай 
болно гэж  ярьцгаадаг байлаа. Хурдан баяжиж голын эрэг дээр аварга хаустай амьдрана гэж 
мөрөөдөцгөөдөг, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байсан юм шүү.
Эхний 5 жилд шүү дээ. их сургуульд орлоо. Ажиллах болов. Найзуудтайгаа уулзах цаг зав маань багаслаа. Сүүлийн 3 жил үнэндээ Мийгаатайгаа уулзаж чадаагүй юм. 
Тэр минь дунд сургуульд байхаасаа л бөөрний өвчтэй байсан. Залуу хүн бөөрний дутагдалд орох нь ховор гэдэг.  Энэ жилийн 1 сард ангийн маань нэг найз охин Мийгаагийн маань бие тун муу байна. 
Уулзах хэрэгтэй гэж хэлж байхад нь тоолгүй явсаар 3 сар гарч тэр минь бурханы 
оронд одлоо.  Үүнээсээ болоод өөрийгөө хичнээн, харааж, зүхэж байгаагаа өөрөө 
ч мэдэхгүй байна.
Багаасаа л өвдөж, шаналж, уйлж явсан найзынхаа төлөө өнөөдөр би ч юу ч хийж чадахгүйдээ харамсаж байна.
Гэхдээ найзынхаа төлөө, найзынхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэх болно.
Би чамдаа амлаж байна. Би чиний санхүүгийн корпарацийг чиний нэрээр байгуулж,
чамаар минь овоглосон банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн олон улсын их сургуулийг
байгуулах болно оо.  

АМЛАЖ БАЙНА.

PS: Хүмүүсээ сайн найздаа маргааш уулзъя гэж бүү хойшлуул, өнөөдөр эсвэл маргааш, нөгөөдөр бидний хэн нь ч бурханы оронд одож магадгүй юм. Тийм ч учраас өнөөдөр түүн дээрээ очоод
найзын хайраар чамдаа хайртай шүү гэж чин сэтгэлээсээ хэлэхыг хүсэж байна.