July 05, 2008

...



Үүр шөний зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцыг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай тэр өдөр уулзсан
Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай
Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрдэг
Хамгийн жаргалтай мөчүүд чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол 
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж 
Урагшаа тэмүүлж амьдръя
Хайраа өгсөн гэж би чамд шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай 
Хайраа өгсөн гэж чи надад хэлсэн. 
Хамтдаа бүхнийг туулъя гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай

July 03, 2008

...


Дээр харуулсан зураг өчигдөрийн Өнөөдөр сонины нүүрэн дээр байсан юм. Их утгатай зураг болохоор нь аваад тавьчихлаа.  Ахтайгаа хамт инээлдэн тоглох 2 хүүхэд,  Ак47 болон бусад хутга юм хумаар бүрэн зэвсэглэсэн бууны гох оо дарахад бэлэн цэрэг эрс,.  2 хүүхдийн ах нь өршөөл эрэх мэт өвдөглөөд газар сууж байна. Харин наад жижиг хүүхэд нь инээгээд л цаашаа хараад сууж байна. Цаана нь зогсоод байгаа жижигхэн охин ямар баяр баясгалантай инээж байсан гээч. Дотор өвдмөөр.  Иракт байна уу? аль эсвэл байлдаантай кинон дээр гардаг шиг л юм нүдэн дээр яг л бодитоор байна. Үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон эрхэм маань ийм юм хийж байх гэж дээ. :((  Хүмүүнлэг Иргэний ардчилсан нийгэмд хүний амь гэдэг юунаас ч эрхэм үнэтэй байдаг гэх боловч манайд хэдэн хөгжим, хэдэн шилтэй вискинээс илүү хямдхан юм байна. Ийм нийгэмд амьдарч байгаагаасаа айж байна....  

Ард түмэн чинь их юм шаарддаггүй шд ээ ухаант төрийн түшээд минь. Ард түмэнд чинь талх, талхыг авах мөнгө, тэгээд л болоо.  Айх ичих, эмээх зүйлгүй гудамжаар алхмаар байна аа. Хэдий болтол буутай цэргүүдээс айж орон доороо гөлөлзөж хэвтэх билээ. 

Айх ичих зүйлгүй
Ардчилсан парламенттай
Улсыг адгийн муу Африкийн Зимбабаас дор болгов. 
Дэлхий харж байна. 
Дэлхий инээж байна. 
дэлхий шоолж байна. Иш чааваас даа. Ард түмэн рүүгээ зэвсэг бариад бууны гох дардаг тийм л удирдагчидтай байх гэж. 

PS: Micheal jackson - Heal the world гэдэн дууны клипийг доор дарж үзнэ үү. 
http://www.youtube.com/watch?v=W61Q-EZ8R7M

Гадаа гоё байна.
Бороо ороод л
Борооны дараа нар гарч
Богд ууланд Солонго татаад л
Би баярлаад л
бие тавираад л
Гадаа  гоё байна. 

July 01, 2008

Хар нийгэм айсуй...

Хар нийгэм айсуй.
Ээ пязда, бид чинь юу хийчихэв, юу хийлгэчихэв. Далаараа цэвэр даруулаад олимпоос медальгүй хоцорчихов уу? Бид ядуулдаа. Гэхдээ адгуус амьтны ходоодноос арай өөр тархи толгой байдаг гэдэгт би итгэдэг. Ингээд пязда гээд хэлчихвэл хувьсгалын үрийг газрын хөрсөнд, тархинд гүн таригсад хүрч ирээд буудчих болов уу? Харанхуй хар нийгэм айсуй. Айж байна. Бодохоос, хэлэхээс, ярихаас, бичихээс, хийхээс. Буруудчих вий? Буудуулчих вий? Автын осолд орчих вий? Авлига авсан хэрэгт уначих вий? гээд л айдас түгшүүр асар ихтэй юм. Биднийг, бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгаа бол оо? Ээ чааваас даа. Манайхан нийтээрээ ядуу байгаа биз дээ. Харалдаа ширхэг талхны үнэ нэмэгдэхэд тэмцээд түүнийг нь ЗГ нь өлгөөд шоудаж байгаа биз дээ. Амьтнаас бид арай дээр л баймаар юм. Гудамжаар алхаад үзэлдээ. Инээсэн хүн байна уу? Телевизээр Энхбаяр ганданд, уулын орой дээр инээж харагдаа биз дээ. Сонгууль гэж яг юу юм? Хэдэн хулгайч нар хоорондоо ээлжлэн суугаад эрхээ эдлээд элдэв янзын авилга авч өгөлцөж ... Ийм юмыг Их Хурал гэдэг юм уу? Энд тэндэхийн гудамжныханыг Эх Орноо удирдуулах гэж, хуулиа батлуулах гэж, хувьсгал хийлгэх гэж бид сонгодог хэрэг үү? Заваан бүхнийг та бүхэн харж байгаа биз дээ. Манайхан ядуулдаа. Манай ген цочмог хийгээд муу уусамтгай, дарлуулдаг ген юм. Бид чинь айдаг. Хэлэхээсээ, ярихаасаа, хийхээсээ. Айж байна аа. Үнэхээр их айж байна. Аргагүй шд ээ бид чинь 200 жил манжуудад, 70 жил хувьсгалчидад, 18 жил ардчилагчдад дарлуулж зовж зүдэрсэн нулимсаа урсгасан ард түмэн юм чинь. Бидэнд хоол л хэрэгтэй. Бидэнд эрх чөлөө, эв нэгдэл, эд хөрөнгө хэрэггүй ээ. Зөвхөн идэх хоол минь л хэрэгтэй хэмээн бид хашгичиж, хавирга руугаа өшиглүүлж байна. Доромжилж, дорд үзэгдэж, дорой буурай байж, Чаддаг ч чаддаггүй ч үг дуугүй, зөв ч буруу ч хүлээн зөвшөөрч, зөөлөн хийгээд эмгэнэлтэй юм аа. Ээ хөөрхий. Эх орон минь. Ийм байсан бил үү? Харахаас, үзэхээс бодохоос ч айж байна. Иргэд уйлж байна, Ийм нөхцөлд мөнхөд дүнсийх илт давуугаар ялагсад баяраа тэмдэглэж оргилуун дарсаа буудуулж байна. 

Бид ирээдүй үр хойчийнхоо төлөө, арга ядсан нийгмийнхээ тэмцэх, босох, үгээ хэлэх, болохгүй бол унагаах цаг нь болсоооооооон. тэмц, бос!!!!!! Босооч дээ. Юугаа хийгээд суугаад байгаа юм. Яг одоо бос! Иргэний сүр хүчийг харуулах цаг болсоон эх орны хөвгүүд минь!