March 31, 2008

Буян Жагаатай арсалдсан минь

Өчигдрийн ажил маань хэт их байлаа. Бас л завгүй байсаар хамгийн сүүлийн хүнтэйгээ орой 9 цагт уулзаж
 гэрийн зүг гэдэн годон царайлав. Асуувал бас л зав үгүй. 
Өглөө 8 цаг 20 минутад ажил дээрээ ирэв. Энэ gold, copper, oil, natural gas, rice гэх мэтийн
гайнаас болоод өглөө унтаж чадахаа байсан болохоор тэр. 
11 цагаас эхлээд л гадуур хүмүүстэй тохирсон уулзалтуудаа амжуулж явсаар нэг л мэдэхэд орой 8 болчиж.
Урд нь 1-2 удаа уулзаж байсан боловч мэргэжлийн талаасаа ч гэх үү ингэж бат уулзаж байсан нь үгүй юм.
Ярианы хамрах хүрээ сэдэв хэт өргөн байсан. өнөөдрийн Монголын нөхцөл байдал, цагаан захтны бүлгийнхэний амьдрал, ар гэр хийгээд боловсролын түвшин улс төр, цаашилбал хүн байхын учир гээд л ...

Үнэндээ уурыг нь хүргэхээр хэд хэдэн үгийг мэргэжил нэгтнүүдээ мөн залуучуудыгаа өмөөрч хэлсэн. Гэвч тэрхүү үгэнд минь уурласан шинжгүйгээр маш тайвнаар хариулж байсан нь үнэн гайхалтай ч гэхиймуу? өвчтэй ч гэх юм уу бүү мэд.

Үндэсний нэгдсэн Мэдээллийн сантай болох, Улсын Дотоод Интранет сүлжээтэй болох, Мэдээллийн технологид суурилсан аутсорсин, инсорсин, офшор, оншорин бизнесийг нэмэгдүүлэх, Монгол хэл дээрх цахим агуулгыг ихэсгэх төр засгаас энэхүү тал дээр анхаарах, Мобайл технологиудад суурилсан бүх төрлийн монгол агуулгад суурилсан бүтээгдэхүүнүүдийг гаргах гэх мэт.


Хамгийн сүүлд Электрон хөгжмийн талаар хүртэл хальт цухалзаж дотор газраас юм гижигдэж намайг санаж яваарай гэж дотроо хэлчихээд явж одов. lol

Дараа тааралдана аа :D
Орой нь Алтан ураг тоглоод байна, СТӨ дээр хүнтэй уулзах хэрэгтэй байна, гэх мэт олон юм давхцаж ...

Гэх мэтээр байсаар үдшийн 10 цагт гэртээ ирээд халуун хөнжилдөө дуг хийв. Өдөр ингэж төгсдийн байжээ lol

March 30, 2008

Өдрийн цагын хуваарь

Энэ муу ханшийн савалгаанаас болоод унтаж чадахаа байлаа. Бямба, нямд л сайхан унтаж амрах юм даа. Гэхдээ унтаж амрахаас илүүтэй салхинд гарахыг илүүд үзмой.


Ер нь нөхдүүд намайг 24/7 манаач гэж ойлгодийм шиг байгаам. тэгвэл би үүнийг няцаах ганц нэг юм хийе.
Жилд 365 хоног, Хоногт 24 цаг байдаг. 86400 минут гэх мэт.
Үүний 6 цагыг нь унтаж өнгөрүүлнэ. 2 цагыг нь замын түгжрээнд, 1 цагыг нь идэх уух юм эргүүлэхэд, 2 цагыг хүн амьтантай уулзахад, 6  цагыг ажил дээрээ, 1-2 цагыг юм уншихад, Үлдсэн 5 цагт нь дуртай юм аа хийнэ. 
07,00 Босно.
07,20 Шүршүүрт орно
08,00 Цайгаа ууна.
08,30 Өдөр хийх ажлаа амжуулна.
8,40 гэрээс гарна.
8,50 Ажил дээр гозойж байна.
9,10 Өдөр тутмын бүх сонинг гүйлгэж харна
9,30 Зарим нэг вэбүүдийн мэдээллийг харна.
10,00 Өдрийн ажлуудынхаа юм хумыг цэгцэлнэ.
11,00 Утас шөрмөсөө улайстал ярьна.
13,00 Идэж уух юм эргүүлнэ. Гэхдээ идэх уух юм эргэхээ болиод би өөрөө эргэдэг болцон байн лээ.

14,00 Хүмүүстэй уулзана.
16,00 Дахиад л юм хум уншина. Бичнэ.
18,00 Бөгсөө сандалнаасаа залгаж гадуур нэг метрийн урттай метр аваад гудамж мээтрэлж эхэлнэ.
19,00 Хүн амьтантай уулзана. Цаадах чинь нийгмийн идэвхи асар сайн.

20,00-24,00, 01.00 Янз бүрээр өнгөрөөнө.

Гээд л давтагддаг юм даа.

Бас л зав үгүй!!

Нээрээ л нэг л их юм хийгээд байгаа хүн юм шиг хэрнээ бас нэг их бүтээгээд гавьчихсан зүйлгүй. Асуувал бас л зав үгүй. Үгүй гээд шулуухан хэлчихдэг үгэнд би жаахан дургүй. Үгүй гэж шууд хэлэхийн оронд бодъё гэж хэлдэг.  Бас л зав үгүй.

Амралтын өдрүүдийг асар үр дүнтэй өнгөрүүллээ шд. Баасан гаригийн орой Бас л завгүй яруу найргийн тоглолт үзэж өөрийгөө бага ч гэсэн мунхаг гэдгээ ухаарсандаа туйлаас таатай. Аргагүй л юм мэддэг юм ойлгодог хүрээнийхэн очжээ. Аргагүй өөр юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан хамт олонд нь ажлын өндөр амжилтыг хүсье. Сайхан орой байсан. Орой нь жаахан хүйтэрсэнийг эс тооцвол шүү дээ.

Бямба гаригт өглөө нь баахан хүнтэй уулзаж хэд хэдэн юм хум ярилцаж хийх ажлуудаа дэс дараалалд оруулан хэн хэн юу хийхийг хуваарилан авцгаав. Жаахан буурь суурьтай 7 хэмжиж 1 огтолж байхгүй бол сарантэнгэр ах минь жаахан түргэдээд байн шүү!!!!

Тэгээд л их дэлгүүр орж ганц нэг цамц энэ тэр авах гээд бодолхийлэн явтал Отгоогийн тоглолт орой 19 цгаас гэхээр нь ах яаравчлан билет захин авав. :D 

Сайхан гоё тоглолтж болсон. Өөжгий ч өөр юм аа. Отгоо ч мөн адил. Бүгдэд нь амжилт хүсэв.

Орой орцны үүдэнд нэг хайрцаг тамхи татчихав. Орой үдшийн цагаар нээрээ олон төрлийн зодоон уйлаан майлан хараад л зугаатай ч юм шиг.

Тэгээд л шүршүүрт орчихоод юм хум уншаад суутал өглөө болов. Унтав нэг л мэдэхэд 16,30
Босов юм хумаа хийв. Дахиад л унтав. Даваа гаригын өглөө болчихсон байв lol

March 26, 2008

Кино үзэх соёл

Цэрэг эрсийн баяраас хойш 2 дахь удаагаа тэнгист кино үзэв.
Би ямар кино үзэх биш. Эхлээд халуун сэтгэл гээд Монголын уран сайхны киног үзлээ. Болсон явдлаас сэдэвлэсэн хөөрхөн зохиолтой кино аж. гэхдээ үнэхээр сэтгэл гаргаагүй нь харагдаж байлаа. Яг юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй. 1 юм уу эсвэл 2 камертай бичсэн юм шиг байгаам юм. Зарим нэг план дээрээ алдаастай, Өрнөл хэсэг гэж байхгүй. Эхлээл эхлэж явж байгаал гал гараал тэгээл хэдэн хүн үхээл дуусаа. Өөр гоё юмгүй.
гал гаргаж байна гэж зүгээр хэдэн хүний наана нь маск тавьж байгаад баахан 3d effect тэнэг өрчихсөн. тэгээл орилоод л байна орилоод л байна. Ядаж байхад ямар ч муухай чанга орилдог юм. Ер нь болсон үйл явдлаас сэдэвлэж, хуучны хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн кино гэхээсээ илүү аймшгийн киноны төрөл жанрт оруулбал илүү дээр юм шиг санагдсан.

Ядаж байхад манайхан кино үзэх, олон нийтийн газар биеэ зөв авч явах ямар ч соёлгүй. Чанга чанга ярилцацгаагаад, утсаар яриад, элдэв янзын хогоо шидлээд л ... Цаашилбал өчнөөн л юм байна даа.


харин өчигдөр орой Хадаг гээд киног үзэв.

Киноны дууг нь Алтан ураг хамтлаг тоглосон тэгээд нэлээд хүчтэй рекламдсан нөгөө талаас сүрхий клиптэй зэрэг нь анхаарал маш их татаж байсан юм. 
Үнэхээр өөр кино юм аа. Зураг авалт, санаа, үйл явдлын өрнөл, гэх мэт.
Манайхан юм хийж байгаа бол үнэн сэтгэлээсээ хандаж, мөнгө хаяж сурах л хэрэгтэй байх гэж бодож байна.  Хужаа нарын хэлдэг үг байдаг шүү дээ. Эхлээд 1 төгрөг хая. дараа нь хаясан 1 төгрөгөөрөө 10 төгрөг олно гэдэг. Манайхан болохоор 1 нэг төгрөг ч хаяхгүй юмханаар юм хийчих гэж үзээд байдаг нь жаахан тийм юм.

Киног нь яриад яахав. Вэбээс нь ороод утга санааг нь уншина биз. Үнэхээр таалагдвал DVD -г нь худалдан ав гэж зөвлөх байна. 19 доллараар amazon -д зарагдаж байна. Нөгөө талаар Алтан ураг хамтлагийг хайрламаар юм аа. 
Хэдэн жилийн өмнө.  дан морин хийлээр тоглодог apocoluptica ч бил үү юу ч билээ. 
нэг иймэрхүү  хамтлаг байдаг байсан юм. Яг л тэр. Үнэхээр саак юм аа. 
За дараа кино үзвэл бичнэ ээ.  


PS: tnx enjii

Худалдаж авъя


March 23, 2008

Найзынхаа гэгээн дурсгалд

Best Friend

Outro:Миний амьдралын хамгийн сайхан
Бага насны минь дурсамжууд найз чамтай минь
Хамт нисэн одож дээ энэ амьдралд
Мөнхийн юм гэж үгүй ээ гэнхдээ чи минь
Бидэнтэй даанч богино хугацааг өнгөрөөж дээ
Чи бол миний Best Friend энэ амьдрал дуустал
Чи миний сэтгэлд үүрдийн найз байх болно
Амлая зөвхөн найздаа
Бурхан надад үнэхээр сайхан нэгэн найзыг бэлэглэсэн
хархан багаасаа л бидний нөхөрлөл эхэлсэн
Тийм ээ бид баясгалантай,баясгалантай хэсэг зуурын амьдралыг өнгөрөөжээ
Миний сэтгэлд хамгийн сайхан дурсамжуудыг мөнхөлжээ
Уучлаарай найз минь миний хэсэг зуурын хугацаа алдсаныг
Чиний төлөө юуг ч хийж чадаагүйг уучлаарай найз минь
Гэхдээ одоо найз нь бичиж сууна чамд зориулж энэхүү дуугаа
Бусад хүмүүстэй хуваалцъя өөрийн сэтгэл юугаа
Хүн болгонд байдагдаа хамгийн дотны найз минь
Миний хамгийн дотны найз бэст фрэд чи л байж
Бид бие биесээ хайж олоогүй ээ
Бүр багаасаа балчир байхаасаа нэгэн байранд тоглож өссөн
Энэ л үеэсээ бүх л зүйлд сэтгэл нийлсэн бүр мөсөн
Өсөн торниод том болоод ч бид ийм л байсан
Энэ л үеийн миний амьдрал үнэхээр гайхам сайхан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Ирээд буцдаг хүний энэ л амьдралд хойшид үлдэх юм нь
Сайхан сайхан дурсамж гэрэл зураг байхийм
Яагаад ч юм бэ мэдсэн юм шиг бид их зургаа татуулж байжээ
Тэр л цагийн сайхан үеээ фото хальсанд үлдээжээ
Тэгэхэд бидний хайзууд үнэхээр олуулаа
Бусдын гайхлыг төрүүлсэн үеийн сайн найзууд бид байлаа олуулаа
Тэр л үеийн чамайг таньдаг мэддэг байсан нөхдүүд
Одоо ч гэсэн найз минь чамайг ярин дурсдаг
сэтгэлээсээ их харамсдаг тийм ээ үнэхээр
Бидний хамгийн шилдэг найз байж
Энэ л үгийг бидний найзууд дундуус хэн нь хэлж байх байсан
Дахилт:Найз минь чи миний бест фрэнд
Өө мая бест фрэнд ая лов юу,ая мис юу
Хэзээд зогсолтгүй үргэлжлэх энэхэн цаг хугацаанд
Таарч тохиолдох ямар ч жаргал зовлон нугачаанд
Миний бас бидний зүрх сэтгэлд ямагт хамтдаа
Чиний тухай дурсамж байдаг байх ч болно үүнийг
Амлая анддаа гэхдээ миний найз хэдий богино хугацааг
Бидэнтэй хамт өнгөрөөсөн ч аав ээжийн сайн хүү
Ах эгчийн сайн дүү,дүүгийн ахбидний шилдэг
Найз байж олон олон охид чамд хайлж өөрийн
Хүслээрээ найз чи минь хүн бүхнээс сайхан
Амьдарсан хатуу хөтүүг ч амталсан
Найз чамтайгаа уулзах юм хааяадаа зүүдэндээ
Царай төрх чинь тодхон илхэн байх юм
Чиний санаа бодол дутах юм наддаа хэрэгтэй л байх юм
Өдий л зэрэгтэй болоход найз чи минь
Хамтдаа болохоор үнэхэээр сайхан байсан даа
Гэхдээ санаснаар болдоггүй хорвоо дээр
Чиний үлдсэн нөхөд бид чинь сайн сайхан явах болно
Найз чинийхээ хийж амжаагүйг хийх болно
Олон олон нөхдийнхөө сэтгэлд чи минь үүрд байх болно
Жинхэнэ найз чинийхээ төлөө мөргөе бурхандаа
Мөнхөд чамайгаа дурсая даа энэ л дуундаа





Өнөөдрөөс яг 8 жилийн өмнө Нийслэлийн 6-р дунд сургуулийн босгыг анх алхаж билээ.  Тэр үед би 6-р ангид дөнгөж ороод шүү дээ. хуучин сургуульдаа сургуулийн сурагчдын холбооны дарга, ангийн дарга, салаан дарга гэх мэт сонгуульт ажил олныг хийдэг байв. Ерөнхийдөө л өөрийнхөөрөө, нэг ёсны эмнэг азрага шиг амьдарч байсан юм.
Энэ сургуульд ороод хамт олон ямар байдгийг, найзууд гэж ямар болохыг анх мэдэрсэн юм.
Өөрийгөө гарцаагүй ганц гар, орчлон дээр өөрөөсөө өөр хүнийг хүндэтгэх үзэлгүй хүн явсныг хүмүүжүүлж бусадтай, найзуудтай байхын жаргалыг амсуулсан юм.
70 жилийн түүхтэй тэрхүү сургуульд анх ээж маань хөтөлж аваачаад нэлээд их юм өгч оруулж байсан санагдана. Эхний хичээлээсээ хоцорч очоод Математикийн Бурмаа багшдаа баахан загнуулж байснаа мартдаггүй юм. 
Тэр үед 3-р салааны хамгийн ард нэг шаливхан шар хүү багшийн заах тооны хичээлийг бүгдийг нь урдаас нь түрүүлэн хариулж хэдэн ч А дүн авч байсан юм бүү мэд. Тиймээ тэр миний сайн найз Мийгаа маань байсан юм. 
Түүнтэй танилцсанаас хойш 8 хавар, 8 намар, 8 өвөл, 8 зуныг ардаа үджээ.

Анх математикт дурлуулж, анх найз гэдэг хүнийг ямар хүн болохыг таниулж, найзынхаа төлөө юу хийдгийг, юу хийх ёстойг надад ойлгуулж билээ.
Хамтдаа инээж, хамтдаа ханиаж, хамтдаа зодуулж, хамтдаа баярлаж бүхий л зүйлд хамтдаа байсаан. Тэр минь санхүүгийн хүн болно. Би болохоор Программ хангамжийн нүсэр багтай 
болно гэж  ярьцгаадаг байлаа. Хурдан баяжиж голын эрэг дээр аварга хаустай амьдрана гэж 
мөрөөдөцгөөдөг, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байсан юм шүү.
Эхний 5 жилд шүү дээ. их сургуульд орлоо. Ажиллах болов. Найзуудтайгаа уулзах цаг зав маань багаслаа. Сүүлийн 3 жил үнэндээ Мийгаатайгаа уулзаж чадаагүй юм. 
Тэр минь дунд сургуульд байхаасаа л бөөрний өвчтэй байсан. Залуу хүн бөөрний дутагдалд орох нь ховор гэдэг.  Энэ жилийн 1 сард ангийн маань нэг найз охин Мийгаагийн маань бие тун муу байна. 
Уулзах хэрэгтэй гэж хэлж байхад нь тоолгүй явсаар 3 сар гарч тэр минь бурханы 
оронд одлоо.  Үүнээсээ болоод өөрийгөө хичнээн, харааж, зүхэж байгаагаа өөрөө 
ч мэдэхгүй байна.
Багаасаа л өвдөж, шаналж, уйлж явсан найзынхаа төлөө өнөөдөр би ч юу ч хийж чадахгүйдээ харамсаж байна.
Гэхдээ найзынхаа төлөө, найзынхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэх болно.
Би чамдаа амлаж байна. Би чиний санхүүгийн корпарацийг чиний нэрээр байгуулж,
чамаар минь овоглосон банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн олон улсын их сургуулийг
байгуулах болно оо.  

АМЛАЖ БАЙНА.

PS: Хүмүүсээ сайн найздаа маргааш уулзъя гэж бүү хойшлуул, өнөөдөр эсвэл маргааш, нөгөөдөр бидний хэн нь ч бурханы оронд одож магадгүй юм. Тийм ч учраас өнөөдөр түүн дээрээ очоод
найзын хайраар чамдаа хайртай шүү гэж чин сэтгэлээсээ хэлэхыг хүсэж байна.