April 26, 2008

НАДАД НЭГ МӨРӨӨДӨЛ БИЙ

Би мөрөөддөг. Хэтэрхий их зүйл мөрөөддөг. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж бодож байлаа. Гэтэл хүн энэхүү бяцхан мөрөөдлийнхөө төлөө л амьдардаг өчүүхэн шар хувалз юм байна. Хүүхэд байхдаа мөрөддөг байсан. Одоо ч мөрөөдөж байна. Маргааш ч мөрөөднө. Насан туршдаа, амьдарлийнхаа туршид би мөрөөднө. Мөрөөдөл маань цаг хугацаа өнгөрөх тусам улам томорч одоо ч бүүр том зүйлсийг мөрөөддөг боллоо. Хэтэрхий хэцүү юм шиг хэрнээ энэхүү гэнэн мөрөөдлүүд амьдралд минь эрч хүч өгч намайг зоригжуулж байдаг нь сонирхолтой. Мөрөөдөөд л байна. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл нь ирэхгүй бидний нүдний урдуур, эсвэл биднээс бага зэргээр л зөрсөөр л байна. Зарим нэгэн эд материал, элбэг хангалуун байдал мөрөөднө. Гэхдээ энэ мөрөөдөл биш хэрэгцээ. Хүн бүхний хувийн амьдралийг үзлийг үзэх үзлээс шууд л хамаарна.

Эргэн тойрон хүн бүхэнд мөрөөдөл байна. Хүн бүрийн мөрөөдөл мөрөөсөл өр. Гэхдээ тэд нэг л зүйл дээр нэгддэг. Тийм ээ энэ бол аз жаргал хэмээх үгээр хэлж боломгүй хэрнээ мөнхөд оршдог бие сэтгэлийн ердийн нэгэн таашаал л юм байх.

Мөрөөдлөө хайж олохоор явж байна. Мөраадал нэг талаар чиний хэлсэн хүсэн хүлээсэн аз жаргал. Хайгаад хайгаад ирэхгүй тэрхүү мөрөөдөл миний нүдний өмнүүр, сэтгэл зүрхний урдуур, эсвэл зам хөндлөн гарч тойрсоор л байна. Яагаад юунаас болоод гэж та асууж магадгүй.

Хүн төрдөг, бас амьдардаг, дараа нь үхдэг. Цаг явах тусам бидний гар баригдаж, нүдэнд үзэгддэггүй тэрхүү аз жаргал цагын зүүний дагуу хэрнээ түүнээс хэдэн зуун сая хурдан зурасхийн өнгөрсөөр л ...

Замын түгжрээ, утаа, үнийн өсөлт, эдийн засгийн хямрал гээд л өдөр бүр бидэнд янз бүрийн асуудлууд тулгарч байдаг. Гэтэл энэ бхэн өөрөө бидний хувьд аз жаргал маань байдаг юм байна шүү дээ. Асуудалтай амьдарна гэдэг гоё. Ямар ч асуудалгүй амьдарсаар байвал амьдрал нь өөрөө утга учиргүй, баяр цэнгэлгүй сонирхолгүй байх бус уу? Харин тэрхүү асуудлуудыг зохицуулж ард нь гарч амьдрах жинхэнэ аз жаргал биш гэж үү?

Дахиад л мөрөөдөл. Бидний мөрөөдөл агуу. Мөрөөдлийг биелүүлэхэд танд хичнээн гандан хийдэд мөргөж, лам нараар ном уншуулж, орой нь бөө дуудаж бөөлүүлээд ч та тэрхүү энгийн мөрөөдөл аз жаргалаа олохгүй. Тэрхүү мөрөөдөл чинь дэлгүүрийн лангуун дээрх талх шиг танд зүгээр хүрээд ирэхгүй. Та талхыг ч үнэгүй авдаггүй шүү дээ. Юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Яагаад гэвэл тэрхүү мөрөөдөл аз жаргал таны зүрх сэтгэлд үүрд хадагдаастай байдаг учраас л тэр ...


МӨРӨӨДЛӨӨ ТАЙЛ!!!

1 comment:

Anonymous said...

Хvн байхгүй юмаа л мөрөөддөг