July 01, 2008

Хар нийгэм айсуй...

Хар нийгэм айсуй.
Ээ пязда, бид чинь юу хийчихэв, юу хийлгэчихэв. Далаараа цэвэр даруулаад олимпоос медальгүй хоцорчихов уу? Бид ядуулдаа. Гэхдээ адгуус амьтны ходоодноос арай өөр тархи толгой байдаг гэдэгт би итгэдэг. Ингээд пязда гээд хэлчихвэл хувьсгалын үрийг газрын хөрсөнд, тархинд гүн таригсад хүрч ирээд буудчих болов уу? Харанхуй хар нийгэм айсуй. Айж байна. Бодохоос, хэлэхээс, ярихаас, бичихээс, хийхээс. Буруудчих вий? Буудуулчих вий? Автын осолд орчих вий? Авлига авсан хэрэгт уначих вий? гээд л айдас түгшүүр асар ихтэй юм. Биднийг, бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгаа бол оо? Ээ чааваас даа. Манайхан нийтээрээ ядуу байгаа биз дээ. Харалдаа ширхэг талхны үнэ нэмэгдэхэд тэмцээд түүнийг нь ЗГ нь өлгөөд шоудаж байгаа биз дээ. Амьтнаас бид арай дээр л баймаар юм. Гудамжаар алхаад үзэлдээ. Инээсэн хүн байна уу? Телевизээр Энхбаяр ганданд, уулын орой дээр инээж харагдаа биз дээ. Сонгууль гэж яг юу юм? Хэдэн хулгайч нар хоорондоо ээлжлэн суугаад эрхээ эдлээд элдэв янзын авилга авч өгөлцөж ... Ийм юмыг Их Хурал гэдэг юм уу? Энд тэндэхийн гудамжныханыг Эх Орноо удирдуулах гэж, хуулиа батлуулах гэж, хувьсгал хийлгэх гэж бид сонгодог хэрэг үү? Заваан бүхнийг та бүхэн харж байгаа биз дээ. Манайхан ядуулдаа. Манай ген цочмог хийгээд муу уусамтгай, дарлуулдаг ген юм. Бид чинь айдаг. Хэлэхээсээ, ярихаасаа, хийхээсээ. Айж байна аа. Үнэхээр их айж байна. Аргагүй шд ээ бид чинь 200 жил манжуудад, 70 жил хувьсгалчидад, 18 жил ардчилагчдад дарлуулж зовж зүдэрсэн нулимсаа урсгасан ард түмэн юм чинь. Бидэнд хоол л хэрэгтэй. Бидэнд эрх чөлөө, эв нэгдэл, эд хөрөнгө хэрэггүй ээ. Зөвхөн идэх хоол минь л хэрэгтэй хэмээн бид хашгичиж, хавирга руугаа өшиглүүлж байна. Доромжилж, дорд үзэгдэж, дорой буурай байж, Чаддаг ч чаддаггүй ч үг дуугүй, зөв ч буруу ч хүлээн зөвшөөрч, зөөлөн хийгээд эмгэнэлтэй юм аа. Ээ хөөрхий. Эх орон минь. Ийм байсан бил үү? Харахаас, үзэхээс бодохоос ч айж байна. Иргэд уйлж байна, Ийм нөхцөлд мөнхөд дүнсийх илт давуугаар ялагсад баяраа тэмдэглэж оргилуун дарсаа буудуулж байна. 

Бид ирээдүй үр хойчийнхоо төлөө, арга ядсан нийгмийнхээ тэмцэх, босох, үгээ хэлэх, болохгүй бол унагаах цаг нь болсоооооооон. тэмц, бос!!!!!! Босооч дээ. Юугаа хийгээд суугаад байгаа юм. Яг одоо бос! Иргэний сүр хүчийг харуулах цаг болсоон эх орны хөвгүүд минь!

7 comments:

Anonymous said...

Haraal ideesei, ergen toirond bga buh hun ardchilsan namd ugsun gehiin, minii ergen toirond 50 garan hun bn, tednii 40 n lav ardchilsan huchind sanal ugsun gehiin, tegsen HU nal yalj baih ym, eniig yu gej oilgoh ve? esvel end uudendee zuvhun ardchilsan huching demjigchid ajillana geed bichtsiim u? ugui ym aa, teheer ene haritsaanii baidal yer n l hadaglagdah yostoi baimaar

Anonymous said...

Hutsdag hulgaich ve chi. hend yund darluulaad yunaas haanaas hool avah geed bgaan? ajil hiivel am tosdono gedeg ug medeh uu malaa. tsaaguur chini hiiy gevel zondoo ajil bna holj hiigeed hooloo av. chadahguui bol hohi chini. ene chini ARDCHILAL bhgui yu malaa.

Anonymous said...

dandaa ardchilsan namiin heden ajilgui yumnuud talbai deer ergeldeed. muusain teneg yumnuud ingej bhaad yvj ajilaa hiitsgeegeech

Anonymous said...

ene suuliin 2 nukhur lav USA-d hockeychin hiideg bolood ingej bichij baigaa baih aa..Amidralaa haraach!

Anonymous said...

Mongolcuud CS-g MAHN der toglohdoo terioruud baruun jiguur STO-ruu dairah onzgui l bsn um da.O2, Klash 2-roo abaal ajil gerluugee alhalj baiy doo. Har niigem, Har PR, Har Har Har .... http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7483286.stm

Anonymous said...

Урд шөнө 2 цаг гээд талбай дээр жагсаж байсан болон тэр хавьд байсан сэтгүүлчид, телевизийнхнийг бүгдийг нь хөөж явуулаад 2 цагаас 4 цаг 30 минут хүртэл яг юу болсон бэ? Хэлэх хүн байна уу? Хэдэн хүнийг алсан бол? Буудаад алсан хүний тоог хэлэх хүн байна уу? Өнөөдөр телевизүүд, радионууд, вэбүүд, тэр байтугай олон улсын ярианы гарц маань хүртэл ажиллахгүй байна. Энэ арай дэндэж байгаа юм биш үү? Бид ийм ард түмэн гэж үү? Хэдхэн авилгачдаар ингэж тархиа угаалгаж ийм юм хийлгэж болж байгаа юм уу? Хэтэрч байна аа?

Anonymous said...

burhan mini, neeren ih aij bna.

nmn