гурван цэг.
За жаахан элийрээдэхвэл бүх юм сайхан болоод дотор уужраад, толгойн доторх мянга түмэн эс минь таван минут ч гэсэн тайван амгалан болчихгээд байна. Асуудал их байна аа.
1. Сонгууль
Муусайн хулгайч нарт саналааа худалдахгүй гээд санал өгөөгүй минь миний буруу байж би алдсан байна. Би буруу бодсон байна. Эхний санал хураалтаар Улаан сарнайт намынхан Улаанбаатарыг цаашилбал улс орон даяар улаан сарнайн үрээ цацаж байх шиг байна. Уучлаарай энхрий хайрт эх орон минь. Над шиг мянга мянган залуус сонгуулиа өгөөгүй болохоор Улаан сарнайт нам ялж байх шиг байна. Хэрвээ над шиг мянга мянган залуус сонгуулиа өгсөн бол байдал арай өөрөөр эргэх байсан байх. Эртний мэргэд, эмээ өвөө нар гоё гоё торгон, даалимбан тэрлэгээ өмсөөд гоёж гоодоод очиж сонгуулиа өгөөд байсан сурагтай.
За тэгээд угаасаа тов тодорхой Ардчилал болон Хувьсгал 2 нь хамаг суудлын тоогоо хувааж аваад эх орны хишиг болон эрдэнийн хувь болох 1 сая гаруй төгрөгийг 2009 оноос бид нар авч магадгүй юм шиг байна. Нөгөө талаас Энхсайхан хүүхэд бүрт 20000 төгрөг өгнө гоё. Дүүгийн мөнгө буухаар гоё найрна аа lol. Нөгөө талаас нэг тиймэрхүү. Сураггүй л сонгууль болж байх шиг байна.
2. Наадам
Наадам болох гээл хэний хуушуур тарган бол, хэний айраг иссэн бол гээд л... Бодоол хүлээгээл ... Хоног тоолоол ...
3. Хөл бамьбаг
Манай Монголчууд ер нь нийтээрээ худлаа болчихжээ. Ер нь л хараад байхад тийм байна. Өчигдөр шөнө яаав. 2 цаг 30 минутаас Евро 2008 аваргын тоглолт болох болов. Энд тэндээс тэгий ингье гээд залгаад. Гоол оруулахаар нь аа үү гэж орилоод, алдахаар нь тэгчкү ингэчкү гээд. Нэг ёсны нийтээрээ далдайж худлаа фанатлаж байгаа юм болов уу даа л гэж бодож байлаа. Шаал худлаа. Эмэгтэйчүүд нь Английн Дэвид Бэкэм гэж сайхан залууг, эрэгтэйчүүд нь Бразилийн Хүүхэн шиг царайтай Роналдино гэж залуугаас бусдыг нь ихэнх нь мэдэхгүй шд ээ. шаал худлаа гарууд. Тэгээд л харахаар тэр тэгээд, энэ нээрээ ингээд гээд, шаал худлаа. азгүй азтай ч гэх шиг. Ер нь Морин дэл дээрээс тарвага шүүрдэг богинохон мөчтэй манайхан хөлбөмбөг, жазз /Jazz/ хөгжим 2 гэж худлаа дух царайлаад ямар хэрэг байна аа. Тархиа сайхан ажиллуулдаг тийм л юм бодож олцгоосон дээр биз дээ.
4. Ажил
Маргаашнаас буюу 7 сарын 1 ээс барилга дээр хурган даргаар 8 сарын 20 хүртэл очно. Тэгээд тэрний дараагаас үндсэн юм аа хийнэ. 1 сар хагасын туршид ер нь маш их завгүй байх байх. Завгүй хийгээд хэмнэлт, хэний ч бус өөрийнхөө төлөө гэж өөртөө хэлээд өөрийгөө зоригжуулаад яваад байдаг хэрэг ээ. Тэгээд ч олзуурахаад байгаа шүү.
Өмхий хужаа нарын барилга байшин барих, элдэв янзын ажилдаа сайн байгааг нь хараад атаархаад байна аа, атаархаад байна. Хамтарч багаар ажиллахдаа, шавар шавхайны ажилд орохдоо, цэвэрч гэж жигтэйхэн үнэхээр аймар юм аа. юм шавахдаа газар ганц ч дусал шавар унагаахгүй, яг л бетон авчраад тавьчихсан юм шиг юм хийгээд байна аа энэ хужаа нар чинь. Харахаар манайхан хэзээ ийм болно оо гээд атаархаад байна аа.
Манайхан залхуу дээрээс нь цөөхүүлэхнээ хэр нь нэгнийхээ улыг шагайж, бөгсийг нь ухаж явдаг болохоор Монгол хөгждөггүй байх л даа. Ямартай ч маргаашнаас эхлээд алаад өгнө өө!
5. Жижкэн эдийн засаг
1 баррель нефтийн үнэ 142 ам долларт хүрч өнгөрсөн долоо хоногийн бирж хаасан билээ. Өнөөдөр ч 141,50 байна. Энэ жилийн эцсээр 180 орчим долларт хүрнэ гэж мэдээлсээр байна. Нөгөө талаар ОХУ манайд нийлүүлдэг нефтийнхээ тонн тутам дахь үнийг 100 ам доллараар нэмэх болов. Энэ ч манайд бас л хүндээр тусна. Бүгдээрээ ядуу юм чинь жижкэн хотдоо багтаж шингэхгүй зовж байснаас бүгд морин тэрэгтэйгээр явбал ямар вэ? Угаасаа л морин тэргээр яв гэж энэ хотыг анх зохион байгуулж төлөвлөсөн юм биш үү?
6. Дотор
Дотор давчдаад, толгой задрах гээд, гэнэт хоолой дээр нээх том юм тээглэчихээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй, таг. бүү мэд. Ойлгохгүй байна ... Яаж байгаам бол оо?
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
6-р шалтгаан чинь эхний 5-уудаасаа урган гарсан байна..
хаха.. торрес,шаавинууд, баллак, шааваа /шваанстэггэр гэхиймуу.. гай гай англиар бичихгүй/ кассилас, юугаач мэдэхгүй тэнэгтэх янсаныг сэлгээгээр гаргаж ирдэг гээд л .. адгийн би мэдээд байхад хэхэ.. жинхэнэ үзэгч залуучуудыг гэж хэлж болохгүй байх оо хө..
юун давид бэкхэм.. үеээ өнгөрөөсөн ямар глактик ч билээ америк багын шоу истаарыг хэн дэмжээд байгаам..
юун рональдино... хэхэ энэ чинь Евро-2008 шүү дээ..
:))
Chi ochigdor arai talbai deer jagssan yum bish biz kekeke
[color=#ffffee]Музыкальный ансамбль [url=http://dejavu-group.ru/index.php]Дежа вю[/url] - это коллектив дипломированных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/index.php]Dejavu-group[/url]- законодатель в области музыкального оформления юбилеев, концертов, торжеств, корпоративных вечеров.
В копилке музыкального ансамбля Dejavu-group более 3000 произведений.
Живой звук. Диско, хиты 70-80-90-х, джаз, ретро, шансон, современная музыка, европейские хиты, фоновая музыка, поп .
Музыканты Дежа вю обладает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет наполнить приятным уху звуком как небольшое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до тысячи человек).
Андрей +7 910 483 8294, Игорь +7 916 623 4047 [/color]
Post a Comment