June 18, 2008

Баабаризмын төгсгөл

Жич: Үүнийг 2008-р оны 3 - р сарын 3-ны өдөр таталгаж байв!

Тvvх өгvvлсv.

2000 оны УИХ-ын сонгуулийн 70-р тойрогт Тамхи, Ном, Ноолуур 3 нэр дэвшив. Манай Тойрог л доо. Энэ сонгуулиар Тамхи нөхдөө хошуучлан илт давуу байдалтайгаар гарч ирлээ. Тамхи сонгуулийн сурталчилгаа PR-ын vед хvчтэй гарч ирээд сонгуульд гарч ирсэний дараа гэнэт сураггvй алга болов. Тойргийн нөхөд болоод ард тvмэн тvvний араас гашуудан усанд хаясан чулуу мэт алга болсонд тун ихээр гайхан балмагдаж эрэл сурал болж зарлуулдах дээрээ тулсан тийм л хэцvv цаг vе байлаа.

Нvдэнд дулаахан тамхи хvvг эрсэн, сурсан хайсан ард тvмний сэтгэлийн шархыг аниулах ганц гайхамшигтай зvйл болсон нь сонгууль дөхөж гэнэт нэг нартай өдөр Тамхи хvv өөрийнхөө гэгээн дvрийг харуулж байх нь тэр. 2004 оны УИХ-ын сонгуулиар Ном, тамхи, ноолуур 3 дахин өрсөлдөв. Нийтээр эдийн шуналд автсан манай тойргийнхоны хувьд хувь хvний мораль, мэдлэг, боловсрол тийм ч чухал бус агаад Ноолуурыг хайртай шvтээнээ болгон залжухуй. 2000-2008 оны сонгуульд ном мулт vсэрч лааз өшиглөн явсан 8 жилийн тухайд хэмээвээс эд мэддэг манайхны хувьд ном хэмээх цаасыг vл тоосноос гадна ард тvмэнд өгөх өргөл барьцаар дутмаг тvvнийг дахиж нэг нvдээрээ ч харах хvсэлгvй болсон баймой. Энэхvv хэсгийг энэ хvргээд эцэслье. Тvvх өгvvлсv хэмээн гарчиглаад цааш vргэлжлvvлэн бичих аваас би бээр Шинэ vеийн тvvхч хэмээн цоллуулах гэм буй. Аймой.

Энд доор би хэний тухай өгvvлэхийг уншигч авхай та гадарлаж байгаа байх. Тийм ээ би номын хvний тухай доор өгvvлнэ. Төгсгөл гэж гарчиглахаар төгсөх дуусах эсвэл доромжлол хэмээн орчуулж vл болно.
Vгний араас изм хэмээх төгсгөлийг залгахад бvхэл бvтэн онол, бvхэл бvтэн нийгмийн нэршил болж хувирдаг аж. Жишээ нь Сарантэнгэр гэдэг vгний араас изм залгавал сарантэнгэризм буюу бvхэл бvтэн нийгэмчлэлийн нэр томъёо онол дvрэм болж хувирна.
Социолизм, капитализм, нацизм, анархизм,... Баабаризм ...

Нийгэмд олноороо дагаж мөрдөх ёстой тэрхvv цөөхөн зvйлсийг хууль, дvрэм, журам гэж нэрлэнэ. Хvн төрөлхтөн байгалийн хатуу ширvvн болоод зөөлөн бvхий л vйл явцад аливаа зvйлсийг хамтаараа шийдвэрлэж амь аргацаасан байдалтай өнгөрөөдөг байсан бөгөөд тэрхvv зvйлсийг шийдвэрлэх болоод цаашид ирээдvйд болох зvйлсийг урьдчилан харж өгvvлдэг, цаашид мөрдөгдөх дvрэм журам, нийгмийн байгууллагыг хэлдэг, бичдэг байсан нийгмийн цөөнх буюу сэхээтнvvдийг нухчин дарах нь хvний нийгмийн аль ч vед байсаар л байсан ...

Бид хэзээ хэзээнээсээ л өөр хоорондоо хэдэн сая живаа асуултыг бие биедээ тавьдаг.
Бид хаанаас ирсэн бэ? Дэлхий шиг өөр гариг ертөнц бий юу? Нар хаашаа алга болдог вэ? Дэлхий ямар хэлбэртэй вэ? Гэх мэтчилэн. Эдгээр асуултуудаас зvй ёсоор том тооцогдох нэг асуулт бол Дэлхий ямар хэлбэртэй вэ?

Энэ асуултын хариултыг олох хvртлээ хvмvvс олон мянган жилийг зориулсан билээ. Хятадын эртний сурвалж бичигт эх дэлхий бол хавтгай, дөрвөн талаасаа асар том загас, аймшигт луугаар дvvрэн догшин тэнгисээр хvрээлэгдсэн гэж дурьдсан байдаг. Мөн эртний энэтхэгчvvдийн олонх нь дэлхий хавтгай гэж тайлбарладаг байлаа. Тэд “Сvмбэр” уулыг тойрон нар, сар, одод эргэлддэг гэдэг байв. Зарим нь бvvр эх дэлхийг лянхуа цэцэгтэй зvйрлэдэг байсан юм. Мөн дэлхийг яст мэлхийн дээр дөрвөн зааны нуруун дээрх эх газар ч гэж vзэж байв. Гэвч олонхийн саналтай нийлдэггvй “цөөнх”-vvд байсныг энд дурьдах хэрэгтэй.

Эртний грекийн суут сэтгэгч Пифагор (МЭӨ 580-490) дэлхийг бөөрөнхий гэж таамаглал дэвшvvлсэн боловч олон нийтэд баталж чадаагvй учир тvvнийг бас л дэмжээгvй юм. Олонх дэлхийг хавтгай гэж vзсээр байлаа. Харин дэлхийг бөөрөнхий гэдгийг жишээгээр “нотолсон” хvн бол Пифагорийн шавь Аристотель. Тэрээр нар, сарны хиртэлээс дэлхийг бөөрөнхий гэж нотолсон аж. Тэр vеэс дэлхий бол ертөнцийн төв гэсэн vзэл баримтлал гарч эхэлсэн юм.

Гэвч Аристотелийн vзлийг бас л олонх “таашаасангvй”. Ингээд хvмvvс олонхдоо итгэсээр хэдэн зууныг vзэв. Португалийн агуу аялагч Фердинанд Маггелан (1480-1521) болон тvvний багийнхан 1519 онд Испаниас аяллаа эхлэн 1525 онд дэлхийг усан онгоцоор анх удаа тойрч, буцаж Испанидаа ирсэн. Усан онгоцоор дэлхийг тойрсон vйл явдал нь дэлхий бөөрөнхий гэдгийг бас л баталсан нотолгоо байв. Энэ vйл явдлаас хойш тун удалгvй Польшийн нэрт сансар огторгуй судлаач, одон оронч Никола Коперник (1473-1543) дэлхий төвт vзлийг халж, орчин vеийн онол болох нар төвт vзэл баримтлалыг дэвшvvлсэн юм. Энэ талаараа тэрээр өөрийн алдарт “De revolutionbus orbium coelestium” номондоо маш дэлгэрэнгvй өгvvлсэн байдаг.

Гэвч тухайн vеийн олонх болох лам хуварга, шашны номлогчид энэ vзлийг vгvйсгэж, нар төвт бус дэлхий төвт гэсэн өмнөх номлолыг дагаж, Коперникийг эсэргvvцэж, номыг нь хэвлvvлэхгvй байх хvртэл арга хэмжээ авч байсан юм. “Орчин vеийн шинжлэх ухааны эцэг” гэгддэг алдарт одон орон судлаач Галилео (1564-1642) Коперникийн vзэл баримтлалыг vргэлжлvvлэн, нотолж баталж байсан билээ. Мөн л “дэлхий заавал ертөнцийн төв байх ёстой” гэсэн тухайн vеийн vзэл суртал, шашны номлолоос болж, Галилеог Католикийн шашны шvvхэд дуудаж, тvvнийг vлдсэн бvх насаар нь шоронд хорихыг тулгасан юм. Тvvнийг шашны тэрс vзэлтэн, бурангуйлагч хэмээн гvжирдэж байв. Хэдийгээр “олонх” тvvнийг шоронд хориогvй боловч бvх насаар (1633-1642 он хvртэл) нь гэрийн хорионд байлгаж, нийгмээс тасалсан байдаг (Хожим бvvр 1992 онд Католикийн сvмийн 264 дэх пап лам Жон Паул II Галилеог цагаатсан байдаг).

Эцэс сvvлдээ 21-р зуун гарлаа. Дэлхийг дахиад л хавтгай гэх болов. Тэр ч байтугай лалын ганц орнуудаас бусад нь дэлхийг хавтгай болгон харж байна.
Соён гэгээрvvлэгч, Сэргэн Мандлын хvн гэсэн 2 нэр томъёо хуучин тvvхийн шаргал хуудсуудад олонтаа тааралдана.

1990 ээд оны Монголчуудын Соён Гэгээрэл нийгмийг харах vзлийг Галсансvх, Баабар хоёргvйгээр дvрслэн бичихийн аргагvй. Тийм ээ Баабар 1990 ээд онд Монголчуудын оюун санааны ертөнцийг харах vзлийн эцэг байсан. Гэхдээ Баабарын бvхий л бичлэг тухайн өнөөдрийн нийгмийг болохгvй талаас нь харахад, эсвэл болоод өнгөрсөн зvйлийг өөрийн уншсан зvйл дээр тулгуурлан бичсэн байдаг. Тэр болж байгаа зvйлсийн талаар бичдэггvй. Тvvний бvхий л нийтлэлээс зөвхөн болж өнгөрсөн, өнгөрсөн vеийн зvйлс л харагддаг. Тийм тэр дандаа зөв хэлдэг. Яагаад гэвэл тэр бидний харж vзсэн зvйлсийг арай өөр өнцгөөс зөвөөр тусгаж харж масст зөв хvргэдгээрээ тэр олны анхаарлыг татдаг. Нэг vгээр Баабарын бичлэгийн арга зvй, vзэл баримтлал зэрэг нь нэг vгээр брэнд болчихсон учраас л тэр.

Өнөөдөр Монголын нийгмийн зарим хэсэг Баабарыг Шинэ Vеийн Сэргэн Мандлын Загалмайлсан эцэг, Шинэ Vеийн тvvхч хэмээн бичиж байна.
Сэргэн Мандлын хvн гэдэг нь тухайн нийгэм цаг vеэсээ тvрvvлэн байгаа болон болох зvйлсийг харж чаддаг, тvvнд анализ хийн олонхын хувьд vнэлvvлэн байдаг хvнийг хэлдэг.
Тvvний сvvлийн 2-3 жилийн нийтлэлvvд хэт нэг талыг барьсан улс төржсөн, эсвэл болоод өнгөрсөн зvйлсийг хэтэрхий томоор дөвийлгөн бичиж байгаад оршино.

Нийгмийн олонхи нь тэрхvv зvйлсийг бодитоор хvлээн авч Баабарт дурладаг биз ээ.
Хэрэв Баабар 90 ээд оны Монголчуудын оюун санааны эцэг хэвээр байхыг хvсвэл өнөөдрийн бичиж байгаа зvйлсдээ анализ хийн нийгэмд болж буй бодит зvйлсийг маргааш болон нөгөөдөр болох зvйлтэй хамруулан бичих хэрэгтэй болов уу? Хар шар хэрvvл, хутагт хувилгаад, улс төрийн хэрvvл, нутаг ус, хэл соёл эдгээр зvйлийн талаар хичнээн их бичнэ. Төчнөөн хэмжээгээр vнэ цэнээ алдах болно. Нэг vеэ бодвол манайхан 90-ээд оны vеийнх шиг арилгасан сонгины булцруу шиг байх аа больсон. Дэлхий хавтгайжиж мэдээллийн олон талын урсгал, vзэх харах зvйл хэтэрхий их.

Өнөөдөр таныг нийгмийн олонх буруутгаж байна. Гэвч маргааш таныг бvгд хvндлэх ч юм бил vv. (Ихэнх сэхээтнvvд ийм замаар замнадаг юм билээ. :D)

Дээрх бичлэг таныг vгvйсгэсэндээ бус таны нийгэмд vзvvлж буй нөлөө vр дагавар цаашид хэрхэхийг урьдчилан харж бичихийг л санал болгож буй нь энэ.

ХХI зууны Монголчуудын Оюун санааны Загалмайлсан эцэг, Дэлхийн Нийтийн Соён гэгээрлийн Шинэ vеийн тvvхч Баабар ах тандаа эрvvл энх, урт удаан нас, ирээдvйн чамин чамин бичлэг, их олон ном бичихийг хvсэн ерөөе!

Таныг хvндэтгэн ёсолсон таниас 2,45(45) дахин дvv Сарантэнгэр

No comments: