December 24, 2007

Блог хөтлөхүй....

If you're not blogging, you're wasting your life. Энэ үгийг анх 2006 онд уншиж байлаа. Уул нь би гэдэг хүн нэг л их завгүй хүн. Амьхандаа ажил төрөл гээд амжуулчих, дотроо бодчихсон, төлөвлөж явдаг зүйлс нэлээд их. Хүн хар асуувал бас л завгүй. Юун яасан блог бичих. Номондоо бол би блог хөтлөөд 2 жил болчихож. Тэгээд л бараг өдөр бүр гарын 10 сарвуу, хомпүтэрийн 120 товчийг нийлүүлэнхэн сараачиж өдөр бүр бичлэг тэрлэдэг байлаа. Миний бичлэгүүд Дөлгөөнийх шиг наалдацтай, Деппсугийнх нь рээмбэтэй, Гаампийнх шиг уран яруу биш ч дотроо болоод л бичих тусам бичих хурд, агуулах утга санааны цар хүрээ тэлээд л, түүндээ урамшаад л.

Өнгөрсөн зун гэнэт нэг зүйл бодлоо. Блог бичиж цагаа үрэхийн оронд өөр зүйл амжуулъя гэж. Аргагүйлдээ тэр үед блогт хандуулах миний анхаарал хэт их. Бараг л сэтгэгдэл бүрт хариу бичиж, цаг минут бүрт рефреш хийдэг байсан юм чинь. Тэгээд ер нь над шиг амьдралынхаа алтан цагын дэмий үрж буй нөхөр цөөхөн байх. Ийм балай хэнд ч хэрэггүй зүйл бичиж байхийн оронд өөртөө хэрэг болохуйц зүйлийг хийе л гэж бодсийм. Магадгүй 1-т миний бичдэг байсан зүйлс надаас өөр хэнд ч падгүй зүйлс байсан. 2-т бусдад ямар ч үлгэр дуурайлал, чихэнд сонсголонтой, уншихад уянгалаг байсан ч биш. Өч төчнөөн сайн блогчид байхад гээд л...

Гагцхүү блогийн цэнзүүр арга барил, ур чадварийг тогтоогчид нь тэрхүү блогийг уншигчид өөрсдөө байдаг байх. Өнөөдрөөс дахиад блогоо хөтлөхөөр шийдлээ.

Иргэний шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрхийг хором бүрт мэдрүүлж буй Блогийн эрин зуунд захиалгат бус өөрийн бодлоо ний нуугүй хуваалцах, бусадтай санал бодлоо хуваалцах, үүнээс улбаалан өөрийгөө дахин дахин шинээр нээх, өөрийгөө хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулах болно.

Улс орны хөгжлийн гол хөшүүрэг тухайн улсын мэдлэг боловсролтой ард иргэдээс шууд хамааралтай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл Иргэний цэгц боловсрол.
Өнөөдөр би залуу, боловсролгүй, өөрийн гэсэн капиталыг бий болгоогүй тохиолдолд улс төр, озоны цоорол, агаарын бохирдол гээд түмэн асуудлын алийг нь ч шийдвэрлэж чадахгүй.
Сонгуулийн хуулиа өөрчиллөө, Ашигт малтмал газраа ухлаа гээд таны амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй. Надад юм оногдсонгүй гэж гуньсандаа архи ууж, баярласандаа шүлэг бичээд болор цомд оролцоод байх шаардлаггүй.
Таны амьдрал өөрчлөгдөхгүй. Таны амьдралыг өөрчлөх гагцхүү ганц зүйл нь таны боловсрол, та өөрөө!
Оймсоо угаагаад өмсчих, солих оймс, хувь хүний үзэл бодол тэрхүү бүхий л төлөвшлийг өөртөө хуримтлуулсаны дараа системтэйгээр Улс эх орны хөгжилд дорвитой зүйлийг хийж бүтээнэ!

Системтэйгээр би, бид хамтдаа бүгдийг хийнэ ээ!!!
Үүнийг харин ч нэг ам бардам амалчихъя!

11 comments:

Jenni said...

Naizdaa amjilt husie :)

Билгээ said...

Welcome back!!
зиа, тээд бичээд байгаарай.
нэг юм хэлэхэд би ч гэсэн хэрэггүй л юм бичдэг, би хэн нэгэнд таалагдах гэж биш, өөрөө өөрийгөө олж авах гэж, өөрөө өөртөө таалагдах гэж л бичдэг.
Хэн нэгэнд хэрэгтэй юм биччи гэхээс илүү миний бичсэнээс хэн нэгэн хэрэгтэй юм олж авбал л тэр. гэж боддог.

Anonymous said...

Nice blog! Ushuu goy yum zunduu bicheerei chi shuuu!

Anonymous said...

odriin mend!
bas l tulgamdsan asuudal bna shuu te. oo-n talaarx sanaa ug n bol xergejuulxed tiimch yadaad bx zuil bish ch er n bol xetsuuldee.bichlegiin arga baril ch zarim talaaraa taalagdlaa.
zia teed chamdaa amjilt xusii!

Anonymous said...

Zuv l ekhelsen blog yum. Ali kher yabahig ni harj l suuy. Uzel bodol, barimtaldag zarchimdaa unench yvuul ih yum duulgaj medeh zaluu yum! Za GL HF

Anonymous said...

Ugaasaaa tanii zow oo tanid amjilt husii blog oo ulam tsaash ni shan awch yawaarai ene boginohon amidrald bugdeereee ihiig buteehiin toloo uragshaa temuulj amidarnaa keke..

Pearle Deppsu said...

За тэгээд тэнгэрт халин дүүлчив хэхэ. Сайхан эхлэл байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Ихийг дуулгаарай. Би ирэх жилээс блогтоо бусдад хэрэгтэй зүйлсийг бичиж байх болно. Хувийн дэмийрэл хангалттай. Сүүлчийн дэмийрлээ өнөөдөр бичээд дуусганаа.

Амжилт хүсье залуу минь...

SARANTENGER said...

Айй хүчтэй блогчид коммент үлдээсэн байх чинь ээ. Дараагийн бичлэг Хувь хүний төлөвшлийн талаар :D

Cаарал said...

Tegeed 2 jil bichsen blogoo ustgachihsan yum uu? Neg ch bichlegiig chine unshij amjsangui, haramsaltaiya.

Билгүүн Энхболд said...
This comment has been removed by the author.
Jasmine said...

uzel bodol tani taalagdlaa. Orchin ued sonin hevlel geech zuil ene blogt, blogchdod, tednii udur bur gargaj bui shine medeeleld shahagdah bolsoon gej sonsoj baisiin baina.tiimees hoishdoo olon saihan niitlel gargahiig xusie:D ur xuuxed tani tanaar, tanii uldeesen uzel bodloor tani baharhah bolnoo...AMJILT :P